Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалтыг үндэслэн “Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
- Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх.
- Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх.
- Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй.
- Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй.
- Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх.
- Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй.
- Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх.
Жич: Хөдөө аж ахуйн салбарын талаар зохих мэдлэг, туршлагатай байх, санхүү, эдийн засагч, эрх зүйч зэргээр мэргэшсэн байвал давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
- Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4х6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
- Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17.00 цаг хүртэл “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн 202 тоот өрөөнд хүлээн авна.
Анхаарах зүйлс:
- Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ тус тус гаргацтай бичнэ.
- Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
- Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
- Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй 2022.11.25-ны өдрөөс холбоо барина.
- Нэмэлт мэдээллийг БЗД, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө,18A-1, MXAAXYXолбооны байр II давхар, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК, Утас: 70108779, 96005380 /ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Г.Туяа/ дугаарын утаснаас авна уу.
“ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ
НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО