• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Бямба, 4-р сар 1, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Төсөв-2023: Шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн эхлүүлсэн төслүүдийг дуусгана

2022/10/07
: Эдийн засаг
0
Төсөв-2023: Шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн эхлүүлсэн төслүүдийг дуусгана
Share on FacebookShare on Twitter

Т.Батсайхан

Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганбат ээлжит үймээнээ дэгдээв. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын суудалд О.Цогтгэрэл сууж, Д.Ганбат гишүүний картыг сугалж, Ц.Туваан гишүүний сууж байсан суудал дээр хуваарилжээ.  Үүнийг УИХ-ын гишүүн Д.Ганбат эсэргүүцэж, чуулганы хуралдааныг хоёр дахь удаагаа үймүүлэв. Тэрбээр   АН-ын бүлгийн даргын суудалд сууна гэсэн хүсэлтээ УИХ-д өгсөн ч тусыг эс олсон бололтой.  УИХ-ын дарга Г.Занданшатар Д.Ганбат гишүүнд чуулганы дэг сахиулахыг сануулж, тэрбээр хуралдааныг орхин гарснаар хуралдаан эхлэв.

“ОХУ-ТАЙ НЕФТЬ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СВОП ХЭЛЦЭЛ ХИЙХ ТАЛААР ЯРИЛЦАНА”

УИХ-ын гишүүд төсвийн хэлэлцүүлгийн үеэр төгрөгийн ханшийн уналтын асуудлаар Төвбанкнаас ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: – Долларын ханш 3500 давж, талийж өглөө. Найман жилийн өмнө ханшийн асуудлыг гарган тавьж байлаа. Ханшийн өөрчлөлтийн шалтгаан юунд байна вэ. Экспортоо нэмэгдүүлэхэд, хил гаалиа нээх талаар Засгийн газар, валютаа нэмэгдүүлэх тал дээр Монголбанк ямар арга хэмжээ авч байна вэ. Байгалийн баялгаа худалдаалж буй ч ам.доллар орж ирэхгүй байна гэсэн мэдээлэл байна. Үнэхээр үнэн бол ямар учиртай байна вэ?

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:- Гадаад нөхцөл байдлуудаас үүдэн импортын бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, түүгээр дамжиж импортын төлбөр тооцоо нэмэгдээд байна. Үүнд тааруулж нөөцөөсөө тодорхой хэмжээний валют гаргаж байна. Валютын нөөц анхаарал хандуулах хэмжээнд хүрсэн учраас харилцагчийн хүссэн валютыг гаргаж өгөх бололцоо муутай байна. Гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн алдагдалтай үед ханшийн зөрүү ажиглагддаг. Нөхцөл байдал сайжраад ирмэгц аяндаа тогтворжино. Нефтийн бүтээгдэхүүний хувьд Монголбанкны репо арилжаагаар хийхээр явж байна. Үнэ тогтвортой байгаа гэсэн мэдээлэл бий.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: -Дэлхий даяар үнэ өсөөд, улс орнууд ямар ч үнэ цэнээр хамаагүй инфляцын бодлого явуулъя гэж байна. Хууль батлаад үнэ тогтворжуулна гэж байхгүй. Төлбөрийн тэнцэл, баланс дээрээс харахад аль чиглэл дээр валютаа алдаад байна вэ гэхээр нийт хасахтай байгаа гүйлгээнүүдийг бараг 60 гаруй хувь нь ОХУ-тай нефть бүтээгдэхүүн дээр хийж буй худалдаатай холбоотой байна. Своп хэлцэл хийх үү гэдэг дээр ярилцаж байна. БНХАУ-тай хийгдэх свопын хугацаа 2023 онд дуусна. Урьдчилж ярилцана гэсэн мэдээлэл бий” гэлээ.

ЕРӨНХИЙ САЙДЫН ТӨСВИЙН ТАЛААР ХЭЛСЭН ЭШЛЭЛҮҮД

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  2023 оны төсөвтэй холбоотойгоор чуулганд байр сууриа илэрхийллээ.  Түүний танилцуулгаас онцлох эшлэлүүдийн хүргэж байна.

♦ 2022 оны улсын төсөв цар тахлын хүндрэлийг даван туулахад зориулагдсан бол өнөөдөр өргөн барьж буй 2023 оны улсын төсвийн төсөл эдийн засгийг тогтворжуулж, макро тэнцвэрийг хангахад бүхэлдээ зориулагдлаа.

♦ Ямар ч улстөржилт, ямар ч эсэргүүцэл хөрш орнуудтай Засгийн газрын хэлэлцэн тохиролцсон томоохон төслүүдийг гацаах ёсгүй гэдгийг Ерөнхий сайдын хувьд хариуцлагатайгаар дахин хэлье!

♦ Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулагдсанаар борлуулалт ил тод, нээлттэй болж, ашигт малтмал дагасан далд эдийн засаг, авилгалын асуудал бүрэн цэгцэрнэ.

♦ Цаашид зураг төсөв, тооцоо судалгаа, нийгэм, эдийн засгийн үндэслэлгүй төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй байх нөхцөл энэхүү реформын хүрээнд бүрдэнэ.

♦  Бид тойрогт шүтсэн тэгшитгэн хуваах зарчмаас илүүтэйгээр улсын орны хөгжлийг тодорхойлох томоохон асуудлуудад төвлөрч ажиллах нь ирээдүйн Монголын хувь заяаг шийдэхэд нэн чухал юм.

♦ Сүүлийн 20 жил түгжрэл гэдэг ерөнхий сэдэв ярьж, багагүй хэмжээний санхүүжилтийг тэгшитгэн хуваарилсан боловч бодит үр дүн гарсангүй. Тиймээс цэцэрлэгийн сугалааны асуудлыг 2022 оны Төсвийн тодотголоор шийдвэрлэж чадсан шиг, 2023 онд нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө хамтдаа хичээцгээе.  

♦ Хотын хэт төвлөрөл багасна гэдэг бол дагуул хотууд болон хөдөө орон нутгийн хөгжлийн асуудалтай салшгүй холбоотой. 2023 оны улсын төсөвт Хөшигийн хөндийн дагуул хотын бүтээн байгуулалтын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр тусгалаа.

♦ Төрийн бодлого ерөнхийгөөс тодорхойд, бас тооноос чанарт шилжицгээе.

♦ Монгол Улс анх удаа 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн өмнө нь эхлүүлсэн нийт төслүүдийг үр ашигтай дуусгах томоохон зорилтыг дэвшүүллээ.

♦ Улсынхаа нэрээр бонд босгож, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг сайтар тооцоолоогүй төсөл хөтөлбөрийг сонгон шалгаруулж, улс орноо дампуурлын эрмэгт аваачсан гашуун түүх дахин давтагдах ёсгүй гэлээ. 
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 195 (6927)

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

Нүүрс тээврийн  экспорт хэрхэн эхэлж байв
Эдийн засаг

Нүүрс тээврийн экспорт хэрхэн эхэлж байв

2023/03/30
Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 313.400 төгрөг боллоо
Эдийн засаг

Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 313.400 төгрөг боллоо

2023/02/01
Б.Жавхлан: Засгийн газраас 650 сая долларын бонд  гаргалаа
Эдийн засаг

Б.Жавхлан: Засгийн газраас 650 сая долларын бонд гаргалаа

2023/01/12
Насны хишгийг ирэх сард олгоно
Эдийн засаг

Насны хишгийг ирэх сард олгоно

2023/01/10
Нийт хүүхдийн 91 хувьд ХҮҮХДИЙН МӨНГӨ олгоно
Эдийн засаг

Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргах шаардлагагүй

2023/01/06
Он гараад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөг болно
Эдийн засаг

Он гараад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөг болно

2022/12/13
Дараагийнх
Томуугийн 560 мянган хүн тун вакцин хийнэ

Томуугийн 560 мянган хүн тун вакцин хийнэ

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • НИТХ: Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцлээ
  • Эзэнгүй нохой, муур устгах ажлын тарифыг шинэчлэв
  • Ж.БАТБАЯСГАЛАН: Нийслэл хот 7 бүлгийн 14 стандартыг нэмэх юм бол 50 гаруй стандарттай болж байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр болж, Н.Наранбаатарыг авч үлджээ
  • Нүүрсний экспортын анхны шанг татсан “Ажнай”-г алдаршуулахын оронд адалдаг нь ямар учиртай вэ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev