ШӨХТГ-аас гадуур зарагдаж байгаа будаанд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар зарим будаа савлагаандаа хүрэхгүй тохиолдол гарсан байна. Тухайлбал, “Бамбарууш нэртэй будаа савалгаандаа хүрэхгүй тохиолдол гарлаа. 10 кг будаа гэж зарж байгаа нь 9 кг-ын савалгаатай байна.
Мөн Япон, Солонгос сортынх гэж хэрэглэгчдэд борлуулдаг Сакура, Сүши, Аварга, Слава, Японика нэртэй будааг хэрэглэгчид Япон, Солонгос, Орос будаа гэж ойлгодог. Гэтэл эдгээр будаа нь БНХАУ, Вьетнамд үйлдвэрлэсэн будаа байна. Тиймээс энэ асуудлыг хэрэглэгчдэд зайлшгүй ойлгуулах, хаяг дээрээ тодорхой томоор гарал үүслээ бичих хэрэгтэй.
Бараа үйлчилгээний чанар, гарал үүслийн хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй гэж заасан бол барааны тэмдэгтэд бүртгэхгүй байхыг Оюуны өмчийн газарт анхааруулж байна. Хаяг, шошго дутуу, хаанаас импортолсон гэдэг нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүн их байна.
ШӨХТГ-ын улсын байцаагчид дэлгүүрээс түүврийн аргаар 10 бүтээгдэхүүн авахад 6-7 нь дээрх зөрчилтэй байна. Тиймээс “Бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх” аян зохион байгуулж, иргэд, үйлдвэрлэгч, худалдаачидтай хамтран энэ асуудлыг таслан зогсоохгүй бол хүнсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байна.