МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн. Засгийн газрын одоо байгаа гишүүдээс найман сайдыг чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн найман сайдыг томилох санал оруулсан.
Дээр нь Засгийн газрын өдөр тутмын ажлыг хурдан шуурхай болгох, тулгамдсан томоохон асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор яамгүй, асуудал эрхэлсэн хоёр сайдыг гаргахаар намын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй. Тиймээс намын УЗ-ийн гишүүд Ерөнхий сайдын саналыг дэмжсэн.
- ЗГХЭГ-ын дарга бөгөөд сайдаар- Д.Амарбаясгалан
- Эдийн засгийн хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар
- УУХҮ-ийн сайдаар – Ж.Ганбаатар
- Эрчим хүчний сайдаар – Б.Чойжилсүрэн
- ХНХ-ын сайдаар – Д.Сарангэрэл
- ЗТХ-ийн сайдаар Д.Бямбацогт
- Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар- Н.Учрал
- ХХААХҮ-ийн сайд – Х.Болорчулуун
Яамгүй буюу асуудал эрхэлсэн сайд:
- Нийслэлийн асуудал эрхэлсэн сайдаар – Ж.Сүхбаатар
- Спорт, олимпизмын асуудал эрхэлсэн сайдаар –Б.Бат-Эрдэнэ нарын нэрийг Удирдах зөвлөлийн хурлаар дэмжсэн гэв.
Улирч үлдэх сайдууд: Шадар сайд С.Амарсайхан, ХЗДХ сайд Х.Нямбаатар, БСШУ сайд Л.Энх-Амгалан, Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаад хэргийн сайд Батцэцэг, Батлан хамгаалах сайд Г.Сайханбаяр