Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан: Нэгдүгээр ангийн сурагчдыг энэ долоо хоногоос цахимаар бүртгэж эхэлнэ. Нийслэлийн 1, 23, 18 гэх мэт хамран сурах тойргийн бус хүүхдүүд олноор сурдаг, арын хаалгаар хүүхэд оруулдаг 15 сургууль, 20-иод цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар ил тод хийнэ.
Харин сурагчийн дүрэмт хувцасны тухайд заавал шинэ дүрэмт хувцас өмс гэсэн шаардлага тавихгүй. Эцэг эхчүүдийн өөрсдийн сонголт. Сурагчийн дүрэмт хувцас тендергүй явагддаг.