• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Бямба, 4-р сар 1, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Дэлхийн эрдэмтэд тархи судлалын шинжлэх ухаан дор нэгдэж байна

2022/08/12
: Нийгэм
0
Дэлхийн эрдэмтэд тархи судлалын шинжлэх ухаан дор нэгдэж байна
Share on FacebookShare on Twitter

Манай улсад Тархи, сэтгэл судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулдаг. Ковидын цар тахлаас шалтгаалж хоёр жил хойшлоод байсан олон улсын ээлжит хурал энэ сарын 8-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэ нь Монгол Улсад тархи судлалыг сэтгэл судлалын шинжлэх ухаантай хослуулан, үндэс суурьтайгаар хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, нийтийн сэтгэл зүйн боловсролыг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр мэргэшиж буй эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж нөхцөл бүрдэж байгаа аж.

Манай улс 2014 онд Дэлхийн тархи судлалын байгууллагад албан ёсоор нэгдэж, 71 дэх гишүүн орноор элссэн байна. Мөн төв Азийн улс орнуудаас дэлхийн тархи судлалын нийгэмлэгт гишүүнээр элссэн анхны улсад тооцогддог ажээ. Тэр утгаараа энэхүү “Салбар дундын тархи судлал-2022” олон улсын хурлыг өдгөө 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа нь гадаадын нэртэй эрдэмтэн судлаачдаас суралцах, мэдээлэл авах, хамтран ажиллах, судалгааны ажлаа бусдад танилцуулах боломж олгоод зогсохгүй,  олон нийтэд тархи судлалын шинжлэх ухааныг таниулсан олон талын ач холбогдолтой арга хэмжээ болдог юм.

ШУА-ийн харьяа Тархи Сэтгэл Судлалын Хүрээлэнгийн захирал, АУ-ны доктор, профессор Ж.Цолмон “Салбар дундын тархи судлал-2022” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэлэхдээ “Шинжлэх ухааны ололт амжилт, дэвшилтэт технологид суурилан олон орны эрдэмтэд нэг зорилготойгоор эв эеэ хичээн ажилласны үр дүнд “КOВИД-19”-ийн халдвар багасч бид ийнхүү тархи судлалын шинжлэх ухаан, олон улсын эрдэм шинжилгээний хуралд чуглаж, чуулах  боломж олдож байгаад баяртай байна. Хэдийгээр дэлхий дахиныг хамарсан цар тахлын нөлөө бүрэн арилаагүй, эдийн засгийн хүндрэлтэй энэхүү цаг үед “Салбар дундын тархи судлал 2022” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад саад бэрхшээл чамгүй байсан ч Монгол Улсын Сангийн яам, БШУЯ, ШУА-ийн дэмжлэг тусламжтайгаар манай хүрээлэнгийн хамт олны чин хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлийн үр дүнд бид өнөөдөр энэхүү хурлаа амжилттай зохион байгуулж байна.

    Дэлхийн шинжлэх ухааны хөгжилтэй хөл зэрэгцэхийн тулд ХХI зууны тэргүүлэх салбар шинжлэх ухаан болох Тархи судлалын шинжлэх ухааныг эх орондоо хөгжүүлэх, түүний ололт амжилтыг шинжлэх ухаан, нийгэм, улс төр, эдийн засаг, боловсролын олон салбарт нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс манай эрдэмтэн судлаачдын хичээл зүтгэл, судалгаа шинжилгээний үр дүнд үндэслэн тархи судлалын шинжлэх ухааныг Монголд хөгжүүлье гэсэн бидний хичээл, итгэл зүтгэлийг минь Монголын төр засаг үнэлж, ойлгож дэмжсэний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 09 сарын 29-ний өдрийн 299 тоот тогтоол гарч Шинжлэх Ухааны Академийн харьяа Тархи, Сэтгэл судлалын хүрээлэн үүсгэн байгуулагдсан нь Шинжлэх ухааны салбарт том алхам болж Дэлхийн тэргүүлэх шинжлэх ухаантай хөл нийлүүлэн хөгжих боломж бүрдэж байна

Одоогоор манай хүрээлэн нь дараах 3 салбар дундын хамтын ажиллагаа, инновацын платформыг идэвхжүүлээд байна. Үүнд:

-Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нойр судлал, дотоод шүүрэл, эрүү нүүр, сэтгэц мэдрэлийн үүдэн эмнэлгүүд болон молекул биологийн лаборатори, сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөг төрөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр нийт 450 сая төгрөгний тоног төхөөрөмжийн хамтаар хувийн зардлаар байгуулаад байна.

-Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Тархи судлалын хүрээлэн, БНСУ-ын Солонгосын Тархи Судлалын Хүрээлэн болон Олон Улсын Тархи судлалын байгууллагын Ази номхон далайн бүсийн хороотой идэвхтэй хамтран ажилладаг бөгөөд энэ үүнийхээ хүрээнд Олон Улсын Тархи Судлалын Байгууллага (IBRO)-тай хамтран энэхүү сургалт, хурлыг зохион байгуулж байгаадаа тун баяртай байна.  Энэхүү үйл ажиллагаа маань цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

– Мөн БНХАУ-ын тусламж дэмжлэгтэйгээр хоёр конфокалмикроскоп буцалтгүй тусламжаар хандивлах бөгөөд дөрвөн судлаачдыг MRI багаж дээр ажиллуулж сургах юм. Цаашлаад БНХАУ-ын тусламжтайгаар Тархи судлалын лабораторийг байгуулах ажил яриа хэлэлцээрийн төвшинд явж байгааг хэлэхэд таатай байна” гэсэн юм.

Тархи судлал хөгжсөн орнууд хурдацтай хөгжиж байна

Мөн АНУ-ын Ратгерсийн их сургуулийн доктор, профессор Жипин Пан хэлэхдээ “Тархи судлалыг  олон шинжлэх ухааны уулзвар шинжлэх ухаан гэж үздэг. Тэр утгаараа дэлхийн өндөр хөгжилтэй орнууд бодлогоор шинжлэх ухаан, тэр дундаа тархи судлалын салбартаа ихээхэн анхаарч хөрөнгө мөнгө зарцуулж байж амжилтад хүрч байна. Тархи судлал өндөр хөгжсөн орнуудад онолын болон аж үйлдвэрийн салбарт олон дэвшил гарч байна. Тухайлбал, оюун ухаан ухамсрын шалтгаан, механизмыг нээх, мэдрэл сэтгэцийн эмгэгүүдийн оношлогоо, эмчилгээг шинэ шатанд гаргах, хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, роботжуулах зэрэг олон амжилтуудыг дурьдаж болно. Тийм учраас улс үндэстэн бүр өөрийн үндэстний тархины бүтэц, сэтгэцийн хөгжлийн үе шат, соёл, амьдралын хэв маяг, технологийн хөгжилтэй уялдуулан судалгаа явуулж байна. Тухайлбал, Монгол Улсын хувьд нүүдлийн соёл иргэншилтэй, цөөхөн хүн амтай ч ард иргэдийнх нь дунд IQ өндөртэй, ой тогтоолт, оюуны өндөр чадамжтай, авьяас билэгтэй хүмүүс цөөнгүй бий. Тиймээс тархи судлалын шинжлэх ухаанд энэ чиглэлээ барьж илүүтэй хөгжүүлэх, мөн энэ чиглэлээр маш чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, төр засгийн зүгээс нь залуу эрдэмтэн судлаачид, судалгааны ажлыг нь бодлогоор дэмжиж өгвөл Монгол Улсын тархи судлалын шинжлэх ухааны салбарт богино хугацаанд ахиц гарна гэж харж байна. Мөн түүнчлэн тархитай холбоотой бүхий л шинжлэх ухааны салбарын судалгааг дэмжих, хөгжүүлэх, зохицуулах, тархи судлалын боловсролыг дэлгэрүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр Монгол Улсад тархи судлалын шинжлэх ухааныг эх орондоо хөгжүүлэх, түүний ололт амжилтыг шинжлэх ухаан, нийгэм, улс төр, эдийн засаг, боловсролын олон салбарт нэвтрүүлэх боломж бүрдэж байгаад туйлаас их баяртай байна” гэсэн юм.

        Дашрамд дурьдахад, манай улс 2014 онд Дэлхийн тархи судлалын байгууллагад албан ёсоор нэгдэж, 71 дэх гишүүн орноор элссэн байна. Мөн төв Азийн улс орнуудаас дэлхийн тархи судлалын нийгэмлэгт гишүүнээр элссэн анхны улсад тооцогддог ажээ. Тэр утгаараа энэхүү “Салбар дундын тархи судлал-2022” олон улсын хурлыг өдгөө 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа нь гадаадын нэртэй эрдэмтэн судлаачдаас суралцах, мэдээлэл авах, хамтран ажиллах, судалгааны ажлаа бусдад танилцуулах боломж олгоод зогсохгүй,  олон нийтэд тархи судлалын шинжлэх ухааныг таниулсан олон талын ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг хуралд оролцогчид онцлон хэлсэн юм.

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

НИТХ: Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцлээ
Нийгэм

НИТХ: Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцлээ

2023/03/30
Эзэнгүй нохой, муур устгах ажлын тарифыг шинэчлэв
Нийгэм

Эзэнгүй нохой, муур устгах ажлын тарифыг шинэчлэв

2023/03/30
Ж.БАТБАЯСГАЛАН: Нийслэл хот 7 бүлгийн 14 стандартыг нэмэх юм бол 50 гаруй стандарттай болж байна
Нийгэм

Ж.БАТБАЯСГАЛАН: Нийслэл хот 7 бүлгийн 14 стандартыг нэмэх юм бол 50 гаруй стандарттай болж байна

2023/03/30
Нүүрсний экспортын анхны шанг татсан “Ажнай”-г алдаршуулахын оронд адалдаг нь ямар учиртай вэ
Нийгэм

Нүүрсний экспортын анхны шанг татсан “Ажнай”-г алдаршуулахын оронд адалдаг нь ямар учиртай вэ

2023/03/30
Үер борооны усны байгууламж болон бусад бүлгийн 14 стандартын төслийг хэлэлцэнэ
Нийгэм

Үер борооны усны байгууламж болон бусад бүлгийн 14 стандартын төслийг хэлэлцэнэ

2023/03/23
Нохой, муур  устгах ажлын нэгж тарифыг 24,000 төгрөг болгон шинэчлэхээр танилцуулав
Нийгэм

Нохой, муур  устгах ажлын нэгж тарифыг 24,000 төгрөг болгон шинэчлэхээр танилцуулав

2023/03/23
Дараагийнх
Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт 30 га газрыг нөхөн сэргээв

Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт 30 га газрыг нөхөн сэргээв

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • НИТХ: Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцлээ
  • Эзэнгүй нохой, муур устгах ажлын тарифыг шинэчлэв
  • Ж.БАТБАЯСГАЛАН: Нийслэл хот 7 бүлгийн 14 стандартыг нэмэх юм бол 50 гаруй стандарттай болж байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр болж, Н.Наранбаатарыг авч үлджээ
  • Нүүрсний экспортын анхны шанг татсан “Ажнай”-г алдаршуулахын оронд адалдаг нь ямар учиртай вэ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev