ХХААХҮЯ-ны харъяа Хөдөө аж ахуйн бирж ТӨХКК нь 2022 оны 07 дугар сарын 25-наас 29-ны хооронд 4 удаагийн цахим арилжаа зохион байгуулсан байна. Ингээд 16 хэлцлээр 22.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжсан байна.

