• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Баасан, 6-р сар 9, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Монгол Улсын “Төрийн далбааны өдөр” өнөөдөр тохиож байна

2022/07/09
: Нийгэм
0
Монгол Улсын “Төрийн далбааны өдөр” өнөөдөр тохиож байна
Share on FacebookShare on Twitter

Монгол Төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор тухайн үеийн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, С.Бямбацогт нарын гишүүд 2009 оны 1 дүгээр сард Төрийн далбааны өдрийг хуульчлах саналыг УИХ-д өргөн барин Мөн оныхоо 6 дугаар сард батлууснаар жил бүрийн долдугаар сарын 10-нд Улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж ирсэн билээ.

This image has an empty alt attribute; its file name is 111.png

Монгол Улсын Төрийн Далбааны түүх

Монголын анхны төрт улс Хүннү гүрний туг далбааны талаар нарийвчлалтай баттай нотолгоо олдоогүй ч, одоогоор олдоод байгаа шинжлэх ухааны нотолгооноос үзэхэд Хүннүчүүдийн сүлд нь нар, сар байсан ажээ. Анхлаад 1206 онд Их Монгол Улсын төрийн далбаа нь мөнх тэнгэрийн хөх өнгийн дэвсгэрт дээр цагаан шонхор шувуу дүрслэгдсэн байдаг юм. Хожим 1250-аад оны хавьцаа хөх дэвсгэрт дээр цагаанаар наран, саран, гал гурав мөнхөрсөн байна. Монголын их Юань гүрнээс эхлээд XVIII зууны дунд үе хүртэл Монголчуудын дунд төрийн далбаа нь энэ хэвээр байсан аж. Наад зах нь 2000 жилийн түүхтэй өвлөгдөн ирсэн нар, сар нь одоог хүртэл Монгол төрийн далбааны Соёмбод байдаг билээ.Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд өмнө нь 1911, 1924, 1940, 1945, 1960 онд Төрийн далбаагаа шинэчилж байсан.

1945 оны 7 дугаар сарын 10-ны өдөр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 43 дугаар хурлыг зохион байгуулж, түүн дээр Х.Чойбалсан Москвад хийсэн айлчлалын талаар ярьж, Монгол Улсын тусгаар тогтнолыг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх талаар ЗХУ-аас тавьж буй хүчин чармайлт бүтэмжтэй болж буйг тэмдэглээд “БНМАУ-ын төрийн далбааны маяг, найрууллын тухай” асуудлыг тусгайлан яаралтай хэлэлцүүлэн баталжээ. Үүнээс өмнө Үндсэн хуульд гол төлөв БНМАУ-ын туг далбаа хэмээн бичиж ирсэн бөгөөд энэ үеэс хойш БНМАУ-ын төрийн далбаа хэмээх болов. Энэ далбааны эхийг БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, УГЗ Д.Чойдог зохиосон байна.

Монгол Улсын Төрийн далбаа 1992 оноос Монгол Улсын Төрийн далбаа нь Монгол Улсын ардчилсан үндсэн хууль хүчин төгөлдөр болсон цагаас буюу 1992 оны 2 сарын 12-ноос хэрэглэгдэж эхэлсэн. Үндсэн хуулийн 12-р зүйлийн 4 дэх хэсэгт: “Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна.” гэж заажээ.

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхэлж буй 07 дугаар сарын 10-ны энэ өдөр алтан соёмбот Төрийн далбаагаа өндөрт мандуулж, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаал хийнэ.

Дашрамд, Дэлхийн бүх  улс орон төрийнхөө далбаанд онцгой хүндэтгэл үзүүлдэг байна. Жишээ нь: Канад улсад 8 дугаар сарын 15, ОХУ-д  8 дугаар сарын 22, АНУ-д 6 дугаар сарын 14, Итали Улсад нэгдүгээр сарын 7, Европын холбооны улсууд 5 дугаар сарын 9-нд тус тус Төрийн далбааны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

Э.Оюунболд: Сингапурын хөрөнгө оруулалттай компани 207,643 га талбай эзэмшиж байхад бичил уурхайчид 380 га талбайгаа ч ашиглаж чадахгүй байна
Нийгэм

Э.Оюунболд: Сингапурын хөрөнгө оруулалттай компани 207,643 га талбай эзэмшиж байхад бичил уурхайчид 380 га талбайгаа ч ашиглаж чадахгүй байна

2023/05/30
“Асуудлаас шийдэл рүү” сэтгүүл зүйн шинэ чиглэлийг танилцуулав
Нийгэм

“Асуудлаас шийдэл рүү” сэтгүүл зүйн шинэ чиглэлийг танилцуулав

2023/05/21
Ачааны хүндийг үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсан аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье
Нийгэм

Ачааны хүндийг үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсан аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье

2023/05/18
Имарт Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа
Нийгэм

Имарт Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа

2023/05/18
С.Чингим олон улсын цээж бодолтын төрөлд аварга боллоо
Нийгэм

С.Чингим олон улсын цээж бодолтын төрөлд аварга боллоо

2023/05/11
Онгоц нисэж буух улсын онцгой бүс шоудалтын талбар байж болох уу, Зам, тээврийн хөгжлийн сайдаа!
Нийгэм

Онгоц нисэж буух улсын онцгой бүс шоудалтын талбар байж болох уу, Зам, тээврийн хөгжлийн сайдаа!

2023/05/10
Дараагийнх
Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд

Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Зуны шөнийг “Шөнө дундын бүжиг”-тэй өнгөрүүлээрэй
  • ХААБ: 24 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд арилжаалсан байна
  • УИХ-ыг 126 гишүүнтэй болгох Үндсэн Хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч баталгаажууллаа
  • ХААБ: 59.9 тэрбум төгрөгийн түүхий эд арилжаалав
  • 10 мянган хүүхдэд сүү сүүн бүтээгдэхүүн бэлэглэнэ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 6-р сар 2023
  • 5-р сар 2023
  • 4-р сар 2023
  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev