• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Лхагва, 2-р сар 1, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Сэтгэл зүйч Я.Батхүү: Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харьцаж чаддаггүй, хүүхэдтэйгээ найз байж чаддаггүй

2022/07/02
: Хүүхэд хамгаалал
0
Сэтгэл зүйч Я.Батхүү: Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харьцаж чаддаггүй, хүүхэдтэйгээ найз байж чаддаггүй
Share on FacebookShare on Twitter

Сүүлийн хугацаанд өсвөр насны хүүхдүүдийн дээрэлхэлт зодоон хүний санаанд оромгүй гэмт хэрэг хийсэн үйлдлүүд удаа дараалан гарлаа. Тэгвэл уг асуудлаас улбаалж хүүхдүүдийн сэтгэл зүй хэр байгаа, аймшигт гэмт хэрэг үйлдэхэд юу нөлөөлж байгаа талаар сэтгэл зүйч Я.Батхүүтэй ярилцлаа.

-Өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэг үйлдэж байна. Энэ үйл явцыг сэтгэл зүйн хувьд хэрхэн тайлбарлах вэ?

-Гэмт хэргийн сэтгэл зүйн онол гэж бий. Үүнээс харах юм бол хүүхдүүд гэмт хэрэг үйлдэж байгаа нь гэр бүлийн хүмүүжилтэй салшгүй холбоотой. Гэр бүлийн хүмүүжил бол анхдагч суурь юм. Хүнд хэцүү гэр бүлд өссөн хүмүүсийн 50 хувь нь шахуу нийгмийн хамгийн хүнд элементүүд буюу алуурчин, биеэ үнэлэгч, хулгайч, хар тамхичин болдог. Үлдсэн хувь нь өөр замаар явдаг. Дорнодод болсон хэрэг байна. Энэ бол гэр бүлийн хүмүүжил маш муу байсан хүүхдүүд гэж таамаглаж хэлж байна. Хүүхдүүдээ анхаардаггүйгээс болж хүүхэд нь гэмт хэрэгт холбогдож байж болзошгүй. Хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүйгээс болж хүүхдүүд дутуугийн мэдрэмж авдаг байсан байж болзошгүй.

Мөн өөр нэг зүйл нь манай нийгэм хэт замбараагүй байна. Төрийн бодлого асар буруу явж байна. Жишээ нь, телевизүүдээр гарч байгаа кинонууд бүгд алаан хядаан, зодоон нүдээнтэй. Ийм юм үзэж байгаа хүүхэд зөв бурууг ялгадаггүй асуудлыг ингээд шийддэг л гэж ойлгоно. Нийгэм хэтэрхий бохир хатуу байна.

-Дөнгөж 11 настай хүүхэд хутга барин нэгнийгээ хөнөөнө гэхээр хүүхдүүдийн сэтгэл зүйд бас асуудал байна гэж харж болохоор байна. Энэ тал дээр та юу гэж бодож байна вэ

-Өөрт нь хайргүй халамжгүй байвал хүүхэд, хүний анхаарал татахын тулд далд ухамсар нь ажиллаж эхэлдэг. Үүнийг дутуугийн мэдрэмж гэнэ. Хүүхэд буруу зөвийг сайн ялгадаггүй учраас л энэ зүйлсийг энгийн байх зүйл шиг ойлгоод байна. Үзэж харж байгаа юмнаасаа үлгэр авч байгаа нь тэр шүү дээ.

-Эцэг эхчүүд хүүхдэдээ хэрхэн эерэгээр нөлөөлөх вэ?

-Юуны өмнө эцэг эхчүүд хүн чанартай байх хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийлэл, хурцадмал маргаан хүүхдийг буруу зүйл рүү оруулдаг. Архины хамааралтай, хүчирхийлэлтэй гэр бүлд өсөж байгаа хүүхдийн сэтгэл зүй эрэмдэглэгдэж байдаг. Энэ зүйлсийг нийгмийн түвшинд анхаарах болсон. Хүчирхийлэлд өртсөн хүүхдээ зөв байлгаж чаддаггүй. Тэр үр дагавар нь ингээд гарч ирж байна. Нийгмийг эмчлэхийн тулд сэтгэл зүйгээс нь эхлэх ёстой. Яллахаас илүү юунаас болоод ийм зүйл болов гэдэгт гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Соёлт нийгэм бий болгох хэрэгтэй.

-Хүүхдийн хүмүүжилд эргэн тойрных нь найз нөхөд эцэг эхээс нь илүү нөлөөлөх тохиолдол байдаг уу?

-Боломжтой. Өсвөр насныхан найз төвтэй байдаг. Эцэг эхээсээ асуудаггүй. Дээр нь эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харьцаж чаддаггүй, хүүхэдтэйгээ найз байж чаддаггүй. Тиймээс найз нөхдөөсөө мэдээлэл авч, зөв буруугаа тунгаана. Зөв чиглүүлэх найз байхад буруу зөвлөх найз ч бий. Буруу заавар зөвлөгөөнөөс болоод буруу замд орж байна. Шулуухан хэлэхэд хүүхдэд буруу байхгүй. Сэтгэл зүйн шинжлэх ухаанд 10 настай хүүхэд хэзээ ч хүн алах гэж явдаггүй. Энэ бол далд ухамсарын түвшинд явж байгаа үйл явц. Хангагдаагүй хэрэгцээгээ хангахын тулд өөрийгөө харуулж үнэлүүлэхийн тулд, хүндлүүлэхийн тулд ингэж байгаа үйл явдал. Нийгэм бол асар муухай зүйл гэж харж байна. Яг хүүхэдтэй нь харьцаж үзэх хэрэгтэй, энэ хүүхэд асар их доромжлогдсон хүчирхийлэгдсэн юмаа хамгаалалтын механизмаараа гаргаж байна гэж хэлнэ. Гэлээ гээд бас одоо байгаа эцэг эхрүү дайрч доромжилж болохгүй. Түүн дээр ч гэсэн анхаарал хандуулж зөв зүйтэй тунгаах хэрэгтэй. Манай нийгэм бол хүний нийгэм.

-Ярилцсанд баярлалаа.

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

“Цагаан туузтаны хөдөлгөөн”-д нэгдэж байна
Хүүхэд хамгаалал

“Цагаан туузтаны хөдөлгөөн”-д нэгдэж байна

2022/11/30
Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хүүхэд хамгаалал

Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа

2022/11/22
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэдийн хүсэлтийг хүлээн авч байна
Хүүхэд хамгаалал

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэдийн хүсэлтийг хүлээн авч байна

2022/07/29
Монголын хүүхдийн зөвлөлийн майхант чуулганыг зохион байгуулж байна
Хүүхэд хамгаалал

Монголын хүүхдийн зөвлөлийн майхант чуулганыг зохион байгуулж байна

2022/07/19
Д.Пүрэвсүрэн: Гэр бүлийн тогтвортой байдал зөвхөн хүүхдийн хүмүүжилд нөлөөлөөд зогсохгүй улс орны хөгжилд ч нөлөөлдөг
Хүүхэд хамгаалал

Д.Пүрэвсүрэн: Гэр бүлийн тогтвортой байдал зөвхөн хүүхдийн хүмүүжилд нөлөөлөөд зогсохгүй улс орны хөгжилд ч нөлөөлдөг

2022/06/28
Н.Мөнхнасан: Хүүхдүүдийг төөрөхөөс сэргийлж бугуйвч тараана
Хүүхэд хамгаалал

Н.Мөнхнасан: Хүүхдүүдийг төөрөхөөс сэргийлж бугуйвч тараана

2022/05/30
Дараагийнх
“Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг” болж байна

“Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг” болж байна

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
  • Г.Ганхүү: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход юм гуйж байсангүй
  • 13А маягтыг ирэх даваа гарагаас цахимд шилжүүлнэ
  • Нийт хүүхдүүдийн 95 хувь нь интернэт хэрэглэдэг учраас цахим орчин болон нийгмийн сүлжээнд харилцаа, үйлдлийн эрсдэл гарч болохоор байна
  • УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, Б.Ариунболд нарыг яллагдагчаар татжээ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev