• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
Ням, 6 сар 26, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Хөдөө аж ахуй

Хөх савыг хэрэглээнээс халснаар хүн эрүүл, хүнс аюулгүй байна

2022/06/10
: Хөдөө аж ахуй
0
Хөх савыг хэрэглээнээс халснаар хүн эрүүл, хүнс аюулгүй байна
0
SHARES
50
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Айл бүхэнд ус авдаг, сүү, айраг зөөдөг, хөх, цэнхэр, шар, цагаан хуванцар сав бий. Хоол хүнснийхээ орчноос халах ёстой энэхүү савны хэрэглээг хумиж байж бид хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал, эрүүл Монгол хүний тухай ярина. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилж үндэсний хөтөлбөр болгоод буй хэд хэдэн томоохон хөтөлбөрийн тэргүүнд “Хүнсний хангамж-Аюулгүй байдал”, “Эрүүл Монгол хүн”, “Эх орны хөрсөнд ургуулсан эрүүл хүнс” зэрэг агуулга бий. Хоорондоо уялдаа холбоотой, нарийн нягт хамааралтай эдгээр хөтөлбөр, зорилт биелэхэд бүх төрлийн хүнсний сав, баглаа боодол стандартад нийцсэн байх нь чухал.

Энэхүү эрхэм зорилгын төлөө үйлдвэрлэлээ өргөжүүлж, сав, баглаа боодлын үйлдвэрлэлийн орон зайд өөрийн гэсэн онцлогоороо ялгарч байгаа “Чиглэл” ХХК-ийн үйлдвэртэй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцаж, салбарын мэргэжлийн холбооны төлөөлөлтэй уулзлаа. “Хүнсний хангамж-Аюулгүй байдал”-ыг хангахад хүнсний тоног төхөөрөмж, засвар, үйлчилгээний салбар салшгүй нэг хэсэг учир нэгдсэн бодлогоор хангах шаардлагатайг холбооныхон хэллээ.

Тэд айл өрх бүрийн нийтлэг хэрэглэдэг хуванцар савыг халахын тулд 60-250 литрийн багтаамжтай суурин болон зөөврийн ган сав үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж эхэлжээ. Энэ нь хуванцар савны хэрэглээнээс үүсэх өвчин эмгэг, хорт хавдар зэргээс сэргийлэх ач холбогдолтойг компанийн гүйцэтгэх захирал Ц.Бумцэнд танилцууллаа. “Чиглэл” ХХК хоёр үйлдвэр, салбар дэлгүүрүүд, засвар, захиалгын үйлчилгээний албатай, 100 орчим ажиллагсадтай.

30 гаруй нэрийн хүнс, хоол үйлдвэрлэлийн 80 орчим тоног төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. Мөн хүнс, хоол, баар, рестораны зориулалтын 1000 орчим нэр төрлийн тоног төхөөрөмж, 4000 гаруй нэр төрлийн гал тогоо, тогоочийн туслах болон багаж хэрэгслийг импортоор авч хэрэглэгчдэд хүргэж байна.

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

“Хоршоо чадавхижуулах, биржийн зах зээлийн мэдлэг олгох” онол практик хосолсон сургалт боллоо
Хөдөө аж ахуй

“Хоршоо чадавхижуулах, биржийн зах зээлийн мэдлэг олгох” онол практик хосолсон сургалт боллоо

2022/06/17
Хүнсний хувьсгалд гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид манлайлна
Хөдөө аж ахуй

Хүнсний хувьсгалд гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид манлайлна

2022/06/10
Үндэсний үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хатуулгийг бууруулж эхэлжээ
Хөдөө аж ахуй

Үндэсний үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хатуулгийг бууруулж эхэлжээ

2022/06/10
Малчин та хоршоогоор дамжуулан биржийн арилжаанд хэрхэн оролцох вэ
Хөдөө аж ахуй

Малчин та хоршоогоор дамжуулан биржийн арилжаанд хэрхэн оролцох вэ

2022/06/06
Баялаг гүрэм загвар хоршоонд 38 сая төгрөгний үнэ бүхий тоног, төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Хөдөө аж ахуй

Баялаг гүрэм загвар хоршоонд 38 сая төгрөгний үнэ бүхий тоног, төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

2022/05/30
Хоршиж ажиллаад хоршооноосоо арилжъя
Хөдөө аж ахуй

Хоршиж ажиллаад хоршооноосоо арилжъя

2022/05/26
Дараагийнх
5-р сард 2,152.0 кг үнэт металл худалдан авлаа

5-р сард 2,152.0 кг үнэт металл худалдан авлаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev