Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан: Одоогоор 15 аж ахуйн нэгж дулааны аргаар мах боловсруулах эрхтэй. Тодруулбал, мах боловсруулж экспортод гаргах эрхийг Монгол Улсын ХХААХҮЯ болон Мэргэжлийн хяналтын байгууллага өгдөггүй. Харин махыг экспортод гаргах хүсэлтээ илэрхийлсэн ААН-үүдийн ажлын байрны дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллага гаргаж, тухайн дүгнэлтийг ХХААХҮ-ийн сайд Хятадын гаалийн байгууллагад уламжилдаг. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын гаалийн байгууллага олгодог. Нийт 60 орчим аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосон. Энэ аж ахуйн нэгжүүдийн мал эмнэлгийн гарал үүслийн бичигт үндэслэж бид мах экспортлох зөвшөөрөл олгодог.
БНХАУ-ын Гаалийн байгууллага өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор Монгол Улсын 60 ААН-д импортын зөвшөөрөл олгосон байна. Үүнээс адууны мах төхөөрөх, экспортлох эрхтэй найм, дулааны аргаа үхэр, хонь, ямаа төхөөрөх 10 ААН, экспортлох 15 ААН байгаа.
Асуудал үүсгээд буй аж ахуйн нэгжүүдэд ямар нэг байдлаар экспортод гаргах болон мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ авахаар хандсан зүйлгүй. Тэгэхээр зөвшөөрөлгүй гэсэн үг.
Хүнсний үйлдвэрүүд нойтон махыг амталж, боловсруулж хэрэглэдэг. Гэтэл дулааны аргаар боловсруулсан мах гэдэг нь 70-80 градуст бүрэн болгочихсон мах. Ийм махыг оруулж ирж, хүн амын хэрэглээнд хэрэглэх нь үйлдвэрлэлийн технологийн хувьд боломжгүй.
Мал эмнэлэг Улаанбаатар хотод орж ирж байгаа бүх маханд хяналт тавьж чадаж байгаа учир иргэд итгэлтэй байхыг хүсэж байна.