• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
Ням, 6 сар 26, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Энтертайнмент

Ц. Анхбаяр: Хүмүүст зовлон үзүүлэх гэж  кино хийдэггүй. Ёстой сайхан зовоод гараад ирлээ гэж хэн ч хэлдэггүй биз дээ

2022/06/01
: Энтертайнмент
0
Ц. Анхбаяр: Хүмүүст зовлон үзүүлэх гэж  кино хийдэггүй. Ёстой сайхан зовоод гараад ирлээ гэж хэн ч хэлдэггүй биз дээ
5
SHARES
614
VIEWS
Share on FacebookShare on Twitter

2015 онд “Хайрын хүч” хандивын тоглолт хийж байсан Б. Тамир болон түүний гэргий талийгаач С. Болормаа нарын бодит амьдралаас сэдэвлэсэн “ Үүрдийн хайр” УСК энэ оны зургадугаар сарын 03-нд нээлтээ хийх гэж байна. Уг бүтээлийн бодит хосууд өөрсдийн цахим хуудсандаа 2014-2016 онд туулсан замнал болон хайрын түүхээ нийтэлж ,үнэнч хайр, амьдралын үнэ цэнэ, өвчний эсрэг хатуу тэмцэл зэргээрээ үлгэрлэн олны хайрыг татсан үлгэр жишээ хосууд байсан билээ.

Уг бүтээлийн ерөнхий найруулагчаар Аполло филмийн Найруулагч Ц. Анхбаяр ажилласан бөгөөд кино зохиолыг зохиолч, найруулагч МУСТА Л. Таванбаяр болон Ц. Анхбаяр нар хамтран бичсэн юм. Кино багийн ерөнхий зураглаач МУСТА Г. Гүенбаатар, гэрэлтүүлэгч МУСТА Э. Батнямбуу, ерөнхий зураач МУСТА Ц. Хүрэлбаатар дууны найруулагч МУСТА Л. Цэрэнтогтох, хөгжмийн зохиолч Д. Мөнхболд /A SOUND / нар өмнө нь “ 37-р Точка”, “ Маш нууц” , “ Байтаг богд”, “Тэнгэрээс буусан од”, “Халуун зүрх” зэрэг шилдэг уран бүтээлд ажиллаж байсан туршлагатай хамт олон бүрдэж тус бүтээлийн ард гарчээ.

“Үүрдийн хайр” УСК-ны гол дүрд Жүжигчин, Загвар өмсөгч О. Амгаланбаатар, Б. Хунцэнгүүн нар тоглосон бөгөөд жүжигчид бодит хосуудтай тун адилхан бөгөөд урт хугацааны турш хайсны эцэст дүрүүдээ олсон гэж Найруулагч Ц. Анхбаяр ярилцлагандаа дурдсан байдаг.

Гэвч “Үүрдийн хайр” УСК – ны нээлтийг хүлээсэн үзэгчид  дунд Зөвхөн хосуудын зовлонт амьдрал гарах уу? Хорт хавдар өвчин гарсаар дуусах уу? Яагаад ийм зовлонт хүнд сэдэв сонгох болов? гэх мэт шүүмжлэлт асуулт, таамгууд гарч ирсээр байгаа юм. Үүний хариултанд:

 Найруулагч Ц. Анхбаяр: Үзэгчдэд зовлон мэдрүүлэх гэж аль эсвэл хэн нэгний алиалал маазралтыг харуулах гэж уран бүтээл хийдэггүй. Кино театраас үзэгч гарахдаа Сайхан зовоод гараад ирлээ гэж хэлдэггүй биз дээ. Хэрвээ та тэгж хэлж байвал үзсэн бүтээлээ ойлгоогүй аль эсвэл уран бүтээлчид нь ойлгогдхоор хийгээгүй байна  гэсэн үг. Хамгийн гол нь үнэ цэнэ. Аливаа уран бүтээл зовлон, инээдэм, түүх гээд ямар ч сэдэвтэй байсан гэр бүл, нөхөрлөл, хайр, хүсэл тэмүүлэл гээд ямар нэгэн үнэ цэнийг ойлгуулахаар хийгдсэн байгаа.  Тэгэхээр “Үүрдийн хайр” УСК- оос ямар үнэ цэнийг мэдэрч юуг ойлгож гарах вэ гэдэг нь л чухал. Тэр нь л лав “ЗОВЛОН БИШ”.

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

Б.Анхбаяр: Хайртай хүнийхээ үнэ цэнийг мэдрэхийг хүсвэл “Үүрдийн хайр”-ыг хамтдаа үзээрэй
Энтертайнмент

Б.Анхбаяр: Хайртай хүнийхээ үнэ цэнийг мэдрэхийг хүсвэл “Үүрдийн хайр”-ыг хамтдаа үзээрэй

2022/06/06
Хүн бүрийн нүдэнд нулимс хуруулсан хайрын түүх ийн оршвой
Энтертайнмент

Хүн бүрийн нүдэнд нулимс хуруулсан хайрын түүх ийн оршвой

2022/06/04
Өнөөдрөөс бүх сургуулийн гаднах биеийн  тамир, тоглоомын талбайг хүүхдүүд тоглоход нээлттэй байлгана
Энтертайнмент

Өнөөдрөөс бүх сургуулийн гаднах биеийн тамир, тоглоомын талбайг хүүхдүүд тоглоход нээлттэй байлгана

2022/06/02
Б.Лхагва-Очир: Дэлхийд ур чадвараараа гайхуулдаг циркийн жүжигчдээ гадны улсад алдаж байгаад харамсаж байна
Энтертайнмент

Б.Лхагва-Очир: Дэлхийд ур чадвараараа гайхуулдаг циркийн жүжигчдээ гадны улсад алдаж байгаад харамсаж байна

2022/05/25
Эмоци продакшны залуу жүжигчид циркийн үзүүлбэр үзүүлж, циркчид жүжиглэнэ
Энтертайнмент

Эмоци продакшны залуу жүжигчид циркийн үзүүлбэр үзүүлж, циркчид жүжиглэнэ

2022/05/25
Троллуудтай хамт циркийн гайхамшигт ертөнцөөр аялахад бэлэн үү
Энтертайнмент

Троллуудтай хамт циркийн гайхамшигт ертөнцөөр аялахад бэлэн үү

2022/05/23
Дараагийнх
Жонни Депп шүүхэд  яллаа

Жонни Депп шүүхэд яллаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev