Чингис хаан банк нь нийгмийн даатгалын санд 99 тэрбум төгрөгийн өглөгтэй байгаа юм. Үүнээс 25 тэрбум төгрөгийг өөрийн хөрөнгөнд байгаа хүнсний агуулахыг худалдан борлуулж орлогыг нь нийгмийн даатгалын санд төвлөрүүлэхээр болсон байна.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10-р сарын 22-ны өдрийн 181\ШШ\2020\02624 дугаартай захирамжаар 101,7 тэрбум төгрөгийг Чингис хаан банкнаас Нийгмийн даатгалын санд гаргуулах шийдвэр гарчээ. Үүний дагуу НДЕГ нь нэхэмжлэлийн шаардлагыг яаралтай хангуулахаар нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргасан байна. Тиймээс Шийдвэр гүйцэтгэлийн ажлын хүрээнд Чингис хаан банк нь өөрийн хөрөнгөө борлуулж, борлуулсан үнийн дүнг шууд нийгмийн даатгалын санд төвлөрүүлэхээр болжээ.
Тиймээс НДЕГ нь нэхэмжлэлийн шаардлагыг яаралтай хангуулахаар нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргасан байна.
Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Чингис хаан банк өөрийн хөрөнгөнд байгаа хүнсний агуулахыг борлуулж 25 тэрбум төгрөгийг борлуулалтын орлогоосоо НДС-д шууд төвлөрүүлэхээр болжээ.
Мөн томоохон зээлдэгч нарын зээл төлөлтийн орлогыг НДС-д богино хугацаанд шууд төвлөрүүлэх гэрээ байгуулсан байна.
Ингэснээр НДЕГ нь Чингис хаан банкнаас Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг татах, бүрэн барагдуулах юм.