“Хоршооны хөгжлийг дэмжих жил-2022″ харилцан туслалцаж хамтдаа хөгжье” хоршоологчдийн зөвлөгөөн Өвөрхангай аймагт 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 01-ний өдрүүдэд боллоо.
Тус зөвлөгөөнөөр:
- Төрөөс хоршооны салбарт баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчны өөрчлөлт
- Аймгийн хоршоодын хөгжлийн өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ
- Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, ханалт тавих журмын танилцуулга
- Хоршоо биржийн арилжаанд оролцох боломж, үр ашиг зэрэг асуудал сэдвүүдээр илтгэл тавигдлаа.
Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд зохион байгуулагдаж буй тус зөвлөгөөнд аймгийн 19 сумын хоршооллын байгууллагууд оролцсон юм. Зөвлөгөөнийг Жижиг дунд үйлдвэрийн газар, Хөдөө аж ахуйн бирж, Монголын Хоршооллын үндэсний нэгдсэн холбоо, Өвөрхангай аймгийн ЗДТГ хамтран зохион байгууллаa.

