• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
Ням, 5 сар 29, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Эрүүл мэнд

Бүх насны иргэдийг 6 насны багцаар хувааж эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулна

2022/04/30
: Эрүүл мэнд
0
Бүх насны иргэдийг  6 насны багцаар хувааж эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулна
7
SHARES
513
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Тавдугаар сарын 1-нээс орон даяар 0-5 болон 18-аас дээш насны бүх иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах ажил эхэлнэ. Иргэдийг үзлэгт хамруулах график төлөвлөгөө гаргасан,эрт илрүүлэг үзлэг, оношилгоо бүтэн жилийн турш явагдана. 

Монгол Улсын хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд 2020 оны жилийн эцсийн байдлаар хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин, амьсгалын тогтолцооны өвчин, зүрх судасны тогтолцооны өвчин, шээс бэлгийн тогтолцооны эмгэг, гэмтэл, хордлого болон гадны шалтгаант бусад тодорхой эмгэг орж байгаа бол нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар, гэмтэл, хордлого болон гадны шалтгаант бусад тодорхой эмгэг, хоол боловсруулах тогтолцооны өвчин, амьсгалын тогтолцооны өвчин зонхилж байна. 

ЭМЯ-аас 2020 онд улсын хэмжээнд зохион байгуулсан “Халдварт бус өвчин, осол гэмтлийн   шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаа”-гаар Монгол Улсын 15-69 насны 3 хүн тутмын 1 нь, 45-69 насны 2 хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй бөгөөд эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс 1.5 дахин их байгаа нь тогтоогдоод байна. Түүнчлэн хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны дийлэнх буюу 77% нь халдварт бус өвчнөөр оношлогдож, эндсэн 3 хүн тутмын 1 нь зүрх судасны өвчний шалтгаантай байсан нь судлагдсан.  Хорт хавдрын өвчлөл, нас баралт жилээс жилд өсөх хандлагатай байна. Тухайлбал 2010 онд хорт хавдрын шинэ тохиолдол 100,000 хүн амд 161,7  байсан бол 2020 онд 210,1 болж, нас баралт 2010 онд 10,000 хүн амд 12,4 байсан бол 2020 онд 13,2 болж өссөн байна. Шинээр оношлогдсон тохиолдлын 72.5 хувь нь хожуу үедээ оношлогдож, өвчилсөн хүмүүсийн 61 хувь нь оношлогдсоноос хойш 5 жил хүрэхгүй хугацаанд эндэж байна.  Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/420 дугаар тушаалаар “насанд хүрэгчдийг 11 нэр төрлийн үзлэг, шинжилгээ”-нд хамруулахаар баталсан. Уг тушаалын дагуу 18-аас дээш насны иргэдийн 2020 онд 8.8 хувь буюу 153,155 хүн хамрагдаж Эрүүл мэндийн даатгалын сангаас 6.5 тэрбум төгрөгийг, 2021 онд 4.4 хувь буюу 96,690 хүн хамрагдаж Эрүүл мэндийн даатгалын сангаас 4.4 тэрбум төгрөгийг тус тус зарцуулж байсан.

Бүх насны иргэдийг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлийг үндэслэн  6 насны багцаар хувааж үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулахаар заасан. Хүн амын дунд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулснаар ДЭМБ-ын тооцооллоор хорт хавдрын өвчлөлтэй холбоотой нас баралтыг 35-60 хувь бууруулж, халдварт бус өвчинтэй тэмцэхэд хөрөнгө оруулж буй 1 ам. доллар 2030 он гэхэд хамгийн багадаа 7 ам.долларын үр өгөөжийг өгч, сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх чиглэлээр оруулсан 1 ам. доллар эргээд 43 ам. доллартэй тэнцэх хэмжээний үр ашгийг өгч байгаа олон туршлага, мэдээлэл байна. Монгол Улсад сүүлийн 28 жилд эрэгтэйчүүдийн дундаж наслалт 6 жил, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 11.3 жилээр тус тус нэмэгдсэн статистик мэдээлэл байгаа нь олон талт ажлын бодит үр дүн тул бодлогын залгамж халааг үргэлжүүлэх, тогтвортой байдлыг хангах, сайн туршлага байна. Өвдсөн 1 хүний эмчилгээнд 11.2-12.3 сая төгрөг зарцуулж байсан бол эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэн бүрийг жилд 1 удаа бүрэн хамруулснаар 1 хүнд насны багцаас хамаарч 60-150 мянган төгрөгийг зарцуулна. Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулахаас гадна иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжиж, иргэн бүрт эрүүл, идэвхитэй амьдралын хэв маягыг төлөвшүүлэх арга хэмжээг цогц байдлаар зохион байгуулан ажиллаж байна.

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн 6 насны багцийн талаар танилцуулж байна
Эрүүл мэнд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн 6 насны багцийн талаар танилцуулж байна

2022/05/20
Эмэгтэйчүүдийн эрт илрүүлгийн ач холбогдол
Эрүүл мэнд

Эмэгтэйчүүдийн эрт илрүүлгийн ач холбогдол

2022/05/16
КОВИД хүний сэтгэн бодох чадварыг 20 жилээр хөгшрүүлдэг байж болзошгүй
Эрүүл мэнд

КОВИД хүний сэтгэн бодох чадварыг 20 жилээр хөгшрүүлдэг байж болзошгүй

2022/05/13
Д.Баярболд: Эрт илрүүлэгт хамрагдах эрэгтэйчүүдийн идэвх өндөр байна
Эрүүл мэнд

Д.Баярболд: Эрт илрүүлэгт хамрагдах эрэгтэйчүүдийн идэвх өндөр байна

2022/05/13
Эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээг танилцуулж байна
Эрүүл мэнд

Эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээг танилцуулж байна

2022/05/13
Д.Нарангэрэл: Иргэд тайвширч, амны хаалт зүүхээ больсон нь томуу тархах нөхцөлийг бүрдүүлж байна
Эрүүл мэнд

Д.Нарангэрэл: Иргэд тайвширч, амны хаалт зүүхээ больсон нь томуу тархах нөхцөлийг бүрдүүлж байна

2022/05/11
Дараагийнх
Н.Мөнхнасан: Хүүхдэд тулгарч буй эрсдэлийг бууруулж, тэднийг хамгаалахын тулд бүгд нэгэн үзүүрт сэтгэлээр асуудалд хандъя

Н.Мөнхнасан: Хүүхдэд тулгарч буй эрсдэлийг бууруулж, тэднийг хамгаалахын тулд бүгд нэгэн үзүүрт сэтгэлээр асуудалд хандъя

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev