Нийслэл Улаанбаатар хотод цэцэрлэгийн хүртээмж бага байгаа. Тиймээс Засгийн газрын хуралдаанаас цэцэрлэгийн хүртээмж бага байдаг дүүрэг хороодыг тодорхойлоод хувийн хэвшилтэй хамтран ажиллах шийдлийг гаргажээ.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан: Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг, багтаамж нь 2.5 дахин хэтэрсэн сургууль, цэцэрлэгийн судалгааг нарийвчлан гаргасан. Тэнд сургууль, цэцэрлэг ажиллуулах бол одоо өгч байгаа нэг сая төгрөгийн хувьсах зардлыг хоёр дахин нэмж олгоно.
ААН-үүд өөрийн ажилчдын хүүхдүүдэд зориулан цэцэрлэг байгуулсан бол татварыг хасч тооцох зэрэг хамтарсан шийдлийг гаргана.