Ерөнхий сайд жагсагч нартай Төв талбайд уулзаж эхэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Залуучууд та бүхэнтэйгээ өнөөдөр тав талбай дээр шууд ардчиллын хэлбэрээр уулзаж байгаад миний бие баяртай байна. Монгол Улс ардчилсан тогтолцоонд орсон 30 жилд бид үзэл бодлоо илэрхийлснээр хөгжин дэвшсээр байна. Өчигдөр Төв талбайд гарч ирэхийг хүссэн. Амаргүй дүрэм журмыг давж өнөөдөр энд зогсож байна. Бид шийдэл ярих ёстой. Та бүхний өөрчлөхийг хүссэн зүйлсийг өөрчлөхийг хичээж байгаа. Би жагсаалд оролцогч иргэдэд хүч хэрэглэж болохгүй гэдгийг сануулж байсан. Залуучуудыг сулласан. Өөр ямар нэгэн зүйл байгаа бол хариуцлага тооцоход бэлэн.
Залуучууд аа, та бүхнээс чин сэтгэлээсээ уучлал гуйя. Засгийн газарт чадах чадахгүй зүйл байна. Бензин шатахууны үнэд бид нөлөөлж чадахгүй. Ийм нөхцөл үүссэнд чин сэтгэлээсээ уучлал хүсч байна.
Залуучуудын зүгээс тавьж буй шаардлагыг бүгдийг хүлээн авсан. Хамгийн богино хугацаанд арга хэмжээ авна.
Эрхэм залуучууд аа, Монгол Улс төдийгүй дэлхий даяар өссөн байгаа нь үнэн. Засгийн газар үнэ барих хууль оруулж ирсэн. УИХ-ын гишүүд энэ хуулийг батална гэдэгт итгэлтэй байна. Энэ хууль батлагдсанаар шатахууны үнийг барих асуудлыг ярьж байна. Зах зээлийн үед шатахууны үнийг барина гэдэг амаргүй. Гэхдээ Засгийн газар мах, гурил, эм эмнэлгийн хэрэгслийг таслахгүй байхын төлөө чадах бүхнээ хийнэ. Энэ гэхдээ амаргүй. Засгийн газар ид шидтэн биш гэдгийг ойлгох хэрэгтэй.Авлигад идэгдсэн албан тушаалтан ял завшдаггүй байх, ялын бодлогыг чангатгах талаар ярьсаар ирсэн. Ирэх долоо хоногт Засгийн газрын хурлаар оруулъя. Хамтдаа шахъя. Саяын ярьсан хуулийг Засгийн газраас оруулж ирье. Хамтдаа шахацгаая.