• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Лхагва, 3-р сар 29, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Эрүүл мэндийн даатгалаар 60 мянган төгрөгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдана

2022/04/08
: Эрүүл мэнд
0
Эрүүл мэндийн даатгалаар 60 мянган төгрөгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдана
Share on FacebookShare on Twitter

Улсын хэмжээнд ирэх тавдугаар сарын 1-нээс иргэдэд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг хийж эхэлнэ. Эрүүл мэндийн даатгалаар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах тусламж, үйлчилгээний нэр төрөл болон насны бүлгийг энэ жилээс эхлэн нэмж буй. Өмнө нь 18-аас дээш насныхныг дөрвөн насны бүлэгт хувааж, эрт илрүүлгийн багц тусламж үзүүлдэг байсан бол энэ оноос 0-17 насны хүүхдүүдийг насны онцлогт тохирсон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах юм.

Бага насны хүүхдүүдэд хүнд өвчин оношлогдох нь нэмэгдэж буй тул хүүхдүүдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар болсон байна. Мөн хүүхдийг эхийнхээ хэвлийд ураг байхад нь оношлох тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалд оруулжээ.

Өмнөх жилүүдэд эрт илрүүлгийн хүрээнд 18 төрлийн үзлэг, оношилгоо хийдэг байсан бол 2022 онд 30 нэр төрлийн үзлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалаар хийлгэх жагсаалтыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан байна.

Энэ ажилд Улсын төсвөөс 60.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Эрт илрүүлгэд жилд нэг хүнд дунджаар 60 мянган төгрөг төсөвлөсөн байна.

Эрүүл мэнддээ анхаарал хандуулахгүй явсаар өвдвөл нэг хүнд 11.2-12.3 сая төгрөгийн эмчилгээний зардал гарч, эдийн засагт дарамт учрах тооцоо бий. Тиймээс аль болох иргэн бүр эрт илрүүлэгт хамрагдах нь зүйтэй юм.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хэлэхдээ “Хүний эрүүл мэнд, эрүүл мэндийн салбар ямар чухал вэ гэдгийг цар тахлын үед дэлхий даяараа харлаа. Тиймээс Засгийн газраас 2022 оны төсөвт Эрүүл мэндийн салбарт урд өмнө нь байгаагүй хэмжээний 112 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт баталж, тоног төхөөрөмжүүдийг сайжруулахаар тусгасан. Өнгөрсөн жилүүдэд цар тахлын хүнд хэцүү цаг үед байсан ч салбарын шинэчлэлтийн ажлууд тогтмол хийгдэж байсан. ХӨСҮТ-д гэхэд вакцин, биобэлдмэлийн төв агуулахыг гурван сарын дотор барьж, BSL гуравдугаар зэрэглэлийн лабораторийг ашиглалтад оруулж, мөн их засварын  ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Тус төв олон барилгатай ба цаашдаа ч засч, шинээр барихаар 2022 оны төсөвт их засварт нэг тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд засварууд энэ ондоо ч үргэлжилнэ.

Мөн бүсийн оношилгооны төвүүдийг ангографикийн аппарат, дижитал рентген аппаратаар хангалаа. Бүх аймаг PCR лабораторитой боллоо. Амьсгалын аппаратын хүрэлцээг улсын хэмжээнд бүрэн шийдсэн.

Түүнчлэн тавдугаар сараас улсын хэмжээнд иргэдэд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ ажлын хүрээнд орон нутаг болон дүүргийн эмнэлгүүдэд Эрүүл мэндийг дэмжих төвүүд байгуулж байна” гэсэн юм.

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгээр 1000 гаруй хүн сүрьеэтэй байж болзошгүй хэмээн оношлогджээ
Эрүүл мэнд

Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгээр 1000 гаруй хүн сүрьеэтэй байж болзошгүй хэмээн оношлогджээ

2023/03/23
Сүрьеэ өвчний улмаас өдөр бүр 4000 гаруй хүн амь насаа алдаж байна
Эрүүл мэнд

Сүрьеэ өвчний улмаас өдөр бүр 4000 гаруй хүн амь насаа алдаж байна

2023/03/23
ХУД-ийн 6 настнуудыг зүрхний эмгэгийн илрүүлэгт хамруулна
Эрүүл мэнд

ХУД-ийн 6 настнуудыг зүрхний эмгэгийн илрүүлэгт хамруулна

2023/03/17
Т.Мөнхсайхан: Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин ихэссэн
Эрүүл мэнд

Т.Мөнхсайхан: Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин ихэссэн

2023/03/17
Халуун хоол, цай улаан хоолойн хорт хавдар үүсгэдэг
Эрүүл мэнд

Халуун хоол, цай улаан хоолойн хорт хавдар үүсгэдэг

2023/03/04
Эрүүл мэндийн чанар стандартыг хангасан “Гоё гоймон” худалдаанд гарлаа
Эрүүл мэнд

Эрүүл мэндийн чанар стандартыг хангасан “Гоё гоймон” худалдаанд гарлаа

2023/03/04
Дараагийнх
Б.Баттулга: Түгжрэлийг багасгах хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжиж байна

Б.Баттулга: Түгжрэлийг багасгах хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжиж байна

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Д.Бат-Эрдэнэ: Намайг гишүүдэд тэрбум төгрөг тараасан гэсэн худал мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байна
  • Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
  • Үер борооны усны байгууламж болон бусад бүлгийн 14 стандартын төслийг хэлэлцэнэ
  • Нохой, муур  устгах ажлын нэгж тарифыг 24,000 төгрөг болгон шинэчлэхээр танилцуулав
  • Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг зарлагдлаа

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev