• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Лхагва, 3-р сар 29, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Д.Есөн-Эрдэнэ: Хаврын тариалалтыг технологийн хугацаанд эхлүүлэх бүх бэлтгэл ажлыг хангаж байна

2022/04/06
: Хөдөө аж ахуй
0
Д.Есөн-Эрдэнэ: Хаврын тариалалтыг технологийн хугацаанд эхлүүлэх бүх бэлтгэл ажлыг хангаж байна
Share on FacebookShare on Twitter

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын явцын талаар ХХААХҮЯ-ны Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнээс тодрууллаа. 

-Улсын хэмжээнд хаврын тариалалтын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
-Энэ жилийн хувьд 386.1 мянган га-д үр тариа, үүнээс 362.7 мянган га-д улаанбуудай, 70.2 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 17.3 мянган га-д төмс, 12 мянган га-д хүнсний ногоо, 7.6 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 559.6 мянган га–д тариалалт хийж 339.9 мянган  га-д уринш боловсруулан бэлтгэхээр ажиллаж байна. 
Хаврын тариалалтад зориулж улаан буудайн үрийг дотоодоосоо хангах бүрэн боломжтой. Тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдээс судалгаа авахад нийт энэ оны тариалалтад зориулж 43,000 тонн үр нөөцөлсөн байна. Мөн Хөдөө аж ахуйг дэмжих санд 16,000 тонн үрийн нөөц байна. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас үрийн захиалгыг орон нутгаас авч нэгтгээд, хуваарилах, олгох ажлыг зохион байгуулж байна. Үрийг 30 хувийн урьдчилгаатай, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэх нөхцөлтэйгээр зээлээр олгоно. 

-Шатахуун, ургамал хамгааллын бодис зэрэг бусад шаардлагатай зүйлсийн нөөц, хангамж хэр байна? 
-Хаврын тариалалтад шатахуун, ургамал хамгааллын бодис, бордоо чухал шаардлагатай. Шатахууны нөөцийг тасалдалгүй, хэвийн байх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон холбогдох мэргэжлийн байгууллагатай  хамтран ажиллаж байна. 
Жил бүрийн 1-2 дугаар сард газар тариалангийн салбарт хэрэглэх ургамал хамгааллын бодис, бордооны жагсаалтыг Эрүүл мэндийн сайд, ХХААХҮ-ийн сайд, БОАЖ-ын сайдын хамтарсан тушаалаар баталдаг. Үүний дараа ургамал хамгааллын бодис импортлогч тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд бодисын квот олгох ажлыг зохион байгуулдаг. Квот олгох ажил бүрэн хийгдсэн. Импортлогч аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэгчидтэй гэрээгээ байгуулаад ургамал хамгааллын бодис нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн ОХУ бордооны экспортод тодорхой хэмжээний хязгаарлалт тавихаа бидэнд Гадаад харилцааны яамаар дамжуулан мэдэгдсэн. Тиймээс бид Гадаад харилцааны яамаар дамжуулан ОХУ-д хүсэлт илгээсний дагуу хаврын тариалалтад хэрэглэх бордоо, тариалангийн үйлдвэрлэлд шаардагдах азот агуулсан нийлмэл бордоог экспортлох квотыг манай улсад онцгойлон олгосон. Үүний дагуу бордоо импортлогч аж ахуйн нэгжүүдийг ОХУ-ын бордоо үйлдвэрлэгчидтэй холбох ажлуудыг зохион байгуулаад эхний гэрээ хийгдээд явж байна. Өнөөдрийн байдлаар 4,3 мянган тонн бордоог ОХУ болон Узбекстан, БНХАУ-аас нийлүүлэхээр гэрээ хийсэн. Эхнээсээ бордоо гааль дээр орж ирж байна. 

-Тэгэхээр хаврын тариалалт технологийн хугацаандаа эхлэхэд ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарахгүй гэж ойлгож болох уу?  
-Хаврын тариалалт үндсэндээ 5 дугаар сарын эхний 10 хоногоос эхэлдэг. Бүс нутгийн онцлогоос шалтгаалаад сарын хугацаанд үр тарианы тариалалт явагддаг. Тэгэхээр үр тарианы тариалалт технологийн хугацаандаа эхлэх бүрэн боломжтой. Одоогоор аж ахуйн нэгжүүдийн түвшинд техникийн засвар, тариалалтын өмнөх талбайн хөнгөн боловсруулалт болох чийг хаах зэрэг технологийн ажлууд явагдаж байна. 

-Энэ жил хүнсний ногоочид руу чиглэсэн чухал шийдвэрүүдийг Засгийн газраас гаргасан. Эдгээр шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ? 
-Монгол Улсын Засгийн газраас хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргасан. Үүний нэг нь хүнсний ногоочдод урамшуулал олгох түүхэн шийдвэр юм. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд мөнгөн болон мөнгөн бус дэмжлэг олгох журам байдаг. Энэ журмыг Сангийн сайд, ХХААХҮ-ийн сайд хамтран баталдаг. Урамшууллыг энэ намрын ургацаас тооцон олгоно. Үндсэндээ улаанбуудайд урамшуулал олгодог журмын дагуу зохион байгуулна. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд мөнгөн болон мөнгөн бус дэмжлэг олгох журам батлагдахаар илүү тодорхой болно.

Бид цахим шилжилтийн хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан бүрдүүлэх, цахим мэдээллийн сан байгуулах, бүртгэл хяналтын систем, мөшгөх тогтолцоог бий болгох чиглэлд анхаарч ажиллаж байна. www.plant.mofa.gov.mn  гэсэн холбоос бүхий энэ системд тариаланчид, ногоочид өөрийн эзэмшлийн талбай, талбайд хийгдсэн ажлаа бүртгүүлэх улмаар сумын хөдөө аж ахуйн тасгаар баталгаажуулах шаардлагатай байна. Өнгөрсөн жил аймаг, нийслэл, сум дүүргийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүдэд зориулсан газар тариалангийн систем нэвтрүүлэх сургалтуудыг үе шаттай зохион байгуулсан.

Тариаланчид, ногоочид системд бүртгүүлсний дараа тариалсан талбайн түүх, технологийн ажлуудыг тухай бүр энэ системдээ тэмдэглээд явах боломж бүрдэж байгаа. Газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээг цахимаар олгодог, цахимаар хүсэлтээ илгээдэг хэлбэрт шилжиж байна. Тийм учраас манай тариаланчид, ногоочид энэ системдээ идэвхтэй хамрагдах хэрэгтэй болохыг дахин онцлон хэлье. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/96 дугаар тушаалаар ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөх журам, заавар батлагдсан.
    
-Хүнсний ногооны үрийг 80 хувь хөнгөлөн олгохоор болсон. Үүнд хамрагдахын тулд хаана хандах хэрэгтэй вэ? 
-Засгийн газраас  улсын төсвөөс худалдан авсан хүнсний ногооны үрийн үнийг 80 хувь хөнгөлөн олгох шийдвэр гаргаж, үрийг худалдан авах ажил зохион байгуулсан. Энэхүү дэмжлэгт шинээр хүнсний ногоо тариалах гэж буй иргэн, аж ахуй нэгжүүдийг түлхүү хамруулъя гэсэн бодлоготой байгаа. Тэгэхээр иргэн, аж ахуй нэгжүүд газар тариалангийн үйлдвэрлэл явуулдаг харьяа аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газартаа хандаж захиалга өгөх боломжтой. Аймаг, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газраас хүнсний ногооны үрийг хувиарлаж олгох ажлыг хариуцна. Шалгуурыг орон нутгийн түвшинд зохион байгуулна. 

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

2023 онд ноолуур бэлтгэлд зориулан 500 тэрбум төгрөгийн зээл олгоно
Хөдөө аж ахуй

2023 онд ноолуур бэлтгэлд зориулан 500 тэрбум төгрөгийн зээл олгоно

2023/02/09
ХӨДӨӨД 100 МЯНГАН МАЛЧИН ӨРХ ЗУТРУУ ӨВӨЛЖИЖ БАЙНА
Хөдөө аж ахуй

ХӨДӨӨД 100 МЯНГАН МАЛЧИН ӨРХ ЗУТРУУ ӨВӨЛЖИЖ БАЙНА

2023/01/06
Хөдөө аж ахуй

НИЙТ НУТГИЙН 60 ОРЧИМ ХУВЬД ӨВӨЛЖИЛТ ХҮНДРЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

2023/01/04
Хөдөө аж ахуйн бирж: Махны зах зээлийн үнийн мэдээг танилцуулж байна
Хөдөө аж ахуй

Хөдөө аж ахуйн бирж: Махны зах зээлийн үнийн мэдээг танилцуулж байна

2022/12/21
Мах, махан бүтээгдэхүүний үнэ цэнийг гадаад зах зээлд нэмэгдүүлэх, үнийн доод хязгаарыг тогтоох бодлогыг хэрэгжүүлнэ
Хөдөө аж ахуй

Мах, махан бүтээгдэхүүний үнэ цэнийг гадаад зах зээлд нэмэгдүүлэх, үнийн доод хязгаарыг тогтоох бодлогыг хэрэгжүүлнэ

2022/12/17
Махны экспортын нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлнэ
Хөдөө аж ахуй

Махны экспортын нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлнэ

2022/12/17
Дараагийнх
Нийслэлийн 468 дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байна

Нийслэлийн 468 дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байна

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Д.Бат-Эрдэнэ: Намайг гишүүдэд тэрбум төгрөг тараасан гэсэн худал мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байна
  • Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
  • Үер борооны усны байгууламж болон бусад бүлгийн 14 стандартын төслийг хэлэлцэнэ
  • Нохой, муур  устгах ажлын нэгж тарифыг 24,000 төгрөг болгон шинэчлэхээр танилцуулав
  • Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг зарлагдлаа

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev