• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Баасан, 2-р сар 3, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Г.Занданшатар: Иргэдийн оролцоотой хууль тогтоодог, нээлттэй, ил тод, сонгогчидтойгоо амьд холбоотой цахим парламент болж өөрчлөгдөх цаг болсон

2022/04/05
: Улс төр
0
Г.Занданшатар: Иргэдийн оролцоотой хууль  тогтоодог, нээлттэй, ил тод, сонгогчидтойгоо амьд холбоотой цахим  парламент болж өөрчлөгдөх цаг болсон
Share on FacebookShare on Twitter

Улсын Их Хурлын үндсэн үйл ажиллагаа болох хууль тогтоох үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн “D-Parliament” цахим системийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр (2022.04.05)  Төрийн ордонд боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг нийт 2200 гаруй оролцогч танхим болон цахимаар оролцлоо.

Монгол Улсын парламент цахим шилжилтийг эхлүүлж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсын засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” хэмээн зааж төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах эрх зүйн үндсийг тавьсан байдаг.

Түүнчлэн энэ эрхийг хангахад чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Нийтийн сонсголын тухай, Хууль тогтоомжийн тухай хуулиудад тодорхой заасан.  Мөн 2019 онд баталсан Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөг батлахдаа “УИХ-ын үнэт зүйлсийн нэг нь иргэдийн оролцоог хангах” гэж тодорхойлж, парламентын үйл ажиллагааг ил тод болгох хүрээнд хийх ажлуудыг тусган хэрэгжүүлж байна.

Иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, идэвхийг сайжруулах, Улсын Их Хурал иргэд, олон нийтдээ ойртох боломжийг бүрдүүлэх бодлогын хүрээнд “D-Parliament” цахим системийг нэвтрүүллээ.

Тус системийн зорилго нь иргэд, эрдэмтэн судлаачид, сонирхсон хэн бүхэн парламентад өргөн баригдсан хуулийн төсөлд болон цахим системд байршсан нийтийн санал асуулга зэрэгт нээлттэй саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлсэн. Түүнчлэн Улсын Их Хурал буюу парламентын гишүүдэд өргөдөл, гомдол болон санал хүсэлтээ илгээх албан ёсны цахим талбар болж байгаа юм.

Манай улсад 1990 онд байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 30 жил өнгөрч байна. Энэ хугацаанд парламентын үйл ажиллагаа иргэдэд нээлттэй байсаар ирсэн ч хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлах үйл явцад “ард түмний засаглах эрх”-ийг хангахуйц түвшинд байсан эсэх нь учир дутагдалтай. Монгол Улсын 3.300.000 хүнийг төлөөлөн 76 гишүүн УИХ-д хууль тогтоодог. Нэг гишүүнд дунджаар 43.4 мянган хүн ногддог гэсэн үг. Хүн бүрийн хүсэл сонирхлыг 100 хувь тусган ажиллахад зарим талаар учир дутагдалтай. Иймээс Улсын Их Хурлаас иргэдийн оролцоог бүхий л түвшинд хангасан, ил тод, эргэх холбоотой цахим парламентыг бэхжүүлэх цахим системийг танилцуулж байна.

Судалгаанаас харахад Монгол Улсын нийт өрхийн 80 орчим хувь нь интернетэд холбогдож, хэрэглэгчдийн тоо нь 2,6 саяд хүрчээ. Мөн  хүн амын 84,7 хувь нь ухаалаг утас хэрэглэж байна.  Нэгэнт ийм суурь бүтэц сайн бүрдсэн тул иргэдийн оролцоотой хууль тогтоодог, нээлттэй, ил тод, сонгогчидтойгоо амьд холбоотой цахим парламент болж өөрчлөгдөх цаг болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.

Цахим системийг танилцуулах нээлтийн ажиллагаанд эх орны өнцөг булан бүрээс цахимаар оролцож байгаа оролцогчдыг төлөөлөн Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэн н.Буянжаргал, Дорнод аймгийн Халхгол сумын иргэн н.Дашбаатар, Ховд аймгийн Үенч сумын иргэн н.Аззаяа, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн н.Гантулга нар сэтгэгдлээ хуваалцсан юм.  

“D-Parliament” цахим систем нь хуулийн төсөлд санал авах,  цахим хэлэлцүүлгийн платформ, иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах шугам, Улсын Их Хурлын үйл ажиллагааны цахим товхимол гэсэн үндсэн 4 функцтэй.

Тодруулбал, цахим системд  Улсын Их Хуралд өргөн баригдсан хуулийн төслүүд байршина. Иргэд  тэдгээр төсөлд саналаа өгөхөөс гадна нийгэмд тулгамдаж буй халуун сэдвээр тус платформ дээр цахим хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой. Иргэдийн  санал олны дэмжлэгийг авч тодорхой тоон хэмжээст хүрснээр Улсын Их Хурлын байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны түвшинд хэлэлцэгдэн, шийдвэрлэгдэх боломж бүрдэж байгаа юм.

Ийнхүү  цахим систем хэрэглээнд нэвтэрснээр таны сонирхож буй хуулийн төслийн үе шат бүр ил тод болохоос гадна өргөдөл, гомдол, санал, хүсэлтээ илгээх боломжтой болно.

Мөн долоо хоног бүрийн даваа гарагийн өглөө бүртгэлтэй хэрэглэгчдэд өмнөх 7 хоногийн Улсын Их Хурлын үйл ажиллагааны тойм болон ирэх 7 хоногийн хурлын товыг тогтмол мэдээлэх юм. Түүнчлэн чуулганы хугацаанд “Төрийн мэдээлэл” эмхтгэлийг цаг тухайд нь хавсралтаар илгээнэ.

Иргэд хуулийн төслийн зүйл, заалтын талаарх санал бодлоо олон нийтийн сүлжээнд бусадтай хуваалцах функцийг тус цахим системд бий болгосон нь хуулийг боловсруулах шатнаас нь эхлэн олон нийтийн оролцоог хангаж, сурталчлан таниулахад  чухал ач холбогдолтой юм.

Та бүхэн,

•  Apple iPhone гар утастай бол Apple App Store-оос “D-Parliament” гэж хайлт хийж https://apps.apple.com/us/app/d-parliament/id1616893866 холбоосоор татаж суулгах;

•  Android системтэй гар утастай бол Play Store-оос “D-Parliament” гэж хайлт хийж https://play.google.com/store/apps/details?id=mn.code36.mylaw.mylaw_flutt холбоосоор татаж суулгах боломжтой.

Мөн https://d.parliament.mn цахим хуудаст нэвтэрч дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа
Улс төр

Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа

2023/02/01
Г.Ганхүү: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход юм гуйж байсангүй
Улс төр

Г.Ганхүү: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход юм гуйж байсангүй

2023/01/27
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, Б.Ариунболд нарыг яллагдагчаар татжээ
Улс төр

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, Б.Ариунболд нарыг яллагдагчаар татжээ

2023/01/27
Малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг 5 жилээр наашлуулна
Улс төр

Малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг 5 жилээр наашлуулна

2023/01/10
2023 оны улс төр: Ерөнхийлөгч үү, парламент уу?!
Улс төр

2023 оны улс төр: Ерөнхийлөгч үү, парламент уу?!

2023/01/03
Л.Дашням: Жагсаалд оролцсон 25 настай залуу нас барсан
Улс төр

Л.Дашням: Жагсаалд оролцсон 25 настай залуу нас барсан

2023/01/02
Дараагийнх
Малчид дундын зуучлалгүйгээр сумаасаа түүхий эдээ шууд борлуулж эхэллээ

Малчид дундын зуучлалгүйгээр сумаасаа түүхий эдээ шууд борлуулж эхэллээ

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна
  • Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа
  • Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 313.400 төгрөг боллоо
  • Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
  • Г.Ганхүү: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход юм гуйж байсангүй

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev