Цагдаагийн байгууллагын 102 дугаарт энэ сарын 29-ний өдөр нийт 1692 дуудлага, мэдээлэл ирснээс
- Зөрчлийн шинжтэй 1349,
- Гэмт хэргийн шинжтэй 111 дуудлага бүртгэгдсэн байна.
Мөн согтуугаар автомашин жолоодсон 108, гэр бүлийн хүчирхийллийн 97 хэрэг бүртгэж, 191 иргэнийг эрүүлжүүлжээ.
