• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
Ням, 8 сар 7, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Эдийн засаг

Б.Жавхлан: Тансаг хэрэглээний импортыг хязгаарлах нь зөв

2022/03/23
: Эдийн засаг
0
Б.Жавхлан: Тансаг хэрэглээний импортыг хязгаарлах нь зөв
Share on FacebookShare on Twitter

Сангийн сайд Б.Жавхлан: Орос Украины мөргөлдөөний талаар Засгийн газрын хуралдаанаар байнга хэлэлцэж байна. Эдийн засгийн хувьд тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй. ОХУ хийж буй гадаад худалдааны дийлэнх нь импорт, манай улсаас тус улс руу гаргадаг экспортын хэмжээ маш бага. Хятадтай хийх экспорт ашигтай явдаг тул төлбөрийн тэнцлээ нөхдөг.

ОХУ-аас шатахууны хэрэглээний 75 хувийг авдаг. Стратегийн гол бүтээгдэхүүн болох шатахууны хувьд Монгол Улс нь ОХУ-аас 100 хувь хамааралтай.Өнөөдрийг хүртэл манай улсад хийж буй шатахууны нийлүүлэлттэй холбоотой ямар нэг саатал гараагүй.

Монголбанкнаас өгсөн мэдээллээр 180-аад сая ам.долларын шатахууны төлбөр ОХУ руу ямар ч саадгүй хийгдсэн байна. ОХУ-д байгаа жижгэвтэр банкаар манай нэр бүхий банкуудаас төлбөр тооцоо саадгүй явж байгаа. Цаашдаа үүнийг хадгалахыг тал талаас хичээж ажиллах болно.

Ойрын хугацаанд Төв банкин дахь валютын нөөцөө хамгаалах экспортоо дэмжих шаардлагатай байгаа. Бид шатахууныг хэрэглээг дотоодод хязгаарлах боломжгүй. Тиймээс тэр хэмжээний доллар манайхаас гарах нь байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 4-р сарын 1-нээс Эрдэнэс Тавантолгой компанийн олборлолтыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл уртын тээврээ эхлүүлэхээр боллоо. Уртын тээвэр эхэлснээр боомтын асуудал шийдэгдэнэ гэсэн үг биш. Ямар ч байсан АМНАТ-ын төлбөрийг эхлүүлнэ.

Дахиад Цагаан хаданд их хэмжээний нүүрс овооруулахгүйн тулд экспортоо нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гарч байна. Зэс, алт зэрэг манай экспортолдог түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ өндөр байна. Харамсалтай нь өссөн хэмжээгээр экспортолж чадахгүй байгаа нь боломжийг алдаж байна.

Ханшийн хувьд төв банкны гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх, экспортоо дэмжих бодлогыг Засгийн газар дэмжинэ. Өөрөөр хэлбэл ам.долларын хувьд нэмэлт хөөсөрсөн эрэлтийг гаргахгүй байх тал дээр Монголбанкаас гаргаж буй арга хэмжээг дэмжиж байгаа.

Тансаг хэрэглээний импортыг хязгаарлах нь зөв гэж харж байна. Зөвхөн нэг машин дээр буюу “Ландкрузер- 300” маркийн авто машинд 500 гаруй сая ам.доллар төлж байгаа юм байна. Тэгэхээр ийм хүнд үед бид стратегийн гол импортын бүтээгдэхүүн дээр онцгой анхаарах хэрэгтэй

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 1.5 хувиар өссөн байна
Нийгэм

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 1.5 хувиар өссөн байна

2022/07/18
Монголбанк: Зээлийн мэдээллийн санд үүрэн холбооны үйлчилгээ, IPTV, интернэт, суурин утасны төлбөрийн мэдээллийг оруулахгүй
Эдийн засаг

Монголбанк: Зээлийн мэдээллийн санд үүрэн холбооны үйлчилгээ, IPTV, интернэт, суурин утасны төлбөрийн мэдээллийг оруулахгүй

2022/07/18
2022 оны 6 дугаар сарын 9-ны өдрийн валютын ханш
Эдийн засаг

2022 оны 6 дугаар сарын 9-ны өдрийн валютын ханш

2022/06/10
5-р сард 2,152.0 кг үнэт металл худалдан авлаа
Эдийн засаг

5-р сард 2,152.0 кг үнэт металл худалдан авлаа

2022/06/10
Банкуудын IPO гаргах хугацааг сунгах нь зөв эсэх дээр хэн нь ямар байр суурь илэрхийлсэн бэ?
Эдийн засаг

Банкуудын IPO гаргах хугацааг сунгах нь зөв эсэх дээр хэн нь ямар байр суурь илэрхийлсэн бэ?

2022/05/19
Байр тойроод шуугиж байна, байгаа онохгүй хадуурч байна…
Эдийн засаг

Байр тойроод шуугиж байна, байгаа онохгүй хадуурч байна…

2022/05/13
Дараагийнх
Өмнөговь аймгийн хүүхдүүд үлгэрээр дамжуулан уламжлалт өв соёлтойгоо танилцаж байна

Өмнөговь аймгийн хүүхдүүд үлгэрээр дамжуулан уламжлалт өв соёлтойгоо танилцаж байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev