• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
Даваа, 8 сар 8, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Эрүүл мэнд

Насанд хүрэгчид 19, хүүхдүүд зургаан төрлийн үзлэг оношилгоонд хамрагдана

2022/03/23
: Эрүүл мэнд
0
Насанд хүрэгчид 19, хүүхдүүд зургаан төрлийн үзлэг оношилгоонд хамрагдана
Share on FacebookShare on Twitter

Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлыг энэ оны тавдугаар сарын 1-нээс орон даяар зохион байгуулах бэлтгэл ажлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.

Насанд хүрэгчид 19 төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана. Тухайлбал, зүрх судасны өвчин, чихрийн шижин, сүрьеэ, сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, эмнэл зүйн үзлэгээр: эрүүл мэнд, бие бялдрын үнэлгээ, артерын даралт хэмжих”, лабораторийн шинжилгээгээр: биохими, цус болон шээсний ерөнхий шинжилгээ, глюкоз, ПАП сорил”, гепатит B,C, тэмбүү, ХДХВ илрүүлэх хурдавчилсан сорил, багажийн шинжилгээгээр: зүрхний цахилгаан бичлэг, улаанхоолой, ходоодны дуран, цээжний рентген шинжилгээ, хөх, хэвлийн, бамбайн хэт авиан шинжилгээ хийхээр товложээ.

Харин 18 хүртэлх насны хүүхэд зургаан төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана. Тухайлбал, халдварт бус өвчин болон сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, эмнэл зүйн үзлэгээр: амны хөндий, нүдний үзлэг, сүрьеэгийн үзлэг хийнэ.

Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулснаар ДЭМБ-ын тооцооллоор хорт хавдрын өвчлөлтэй холбоотой нас баралтыг 35-69 хувь бууруулна гэжээ.

Өвдсөн нэг хүний эмчилгээнд 11,2-12,3 сая төгрөг зарцуулж байсан бол эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэн бүрийг жилд нэг удаа бүрэн хамруулснаар нэг хүнд 150 мянган төгрөг зарцуулж, эдийн засгийн хувьд хэмнэлт бий болох тооцооллыг хийжээ.

Эрүүл мэндийн сайдын танилцуулгатай холбогдуулан хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагаанд бусад салбарын оролцоог хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

Б.Бямбадорж: Хүүхдүүдэд аав ээж, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр вакцин тарина
Эрүүл мэнд

Б.Бямбадорж: Хүүхдүүдэд аав ээж, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр вакцин тарина

2022/08/02
Б.Бямбадорж: Эрт илрүүлгийн үзлэгээр 280 хүнээс хавдрын сэжигтэй тохиолдол илэрсэн байна
Эрүүл мэнд

Б.Бямбадорж: Эрт илрүүлгийн үзлэгээр 280 хүнээс хавдрын сэжигтэй тохиолдол илэрсэн байна

2022/08/02
Эмнэлэгт хэвтэх үедээ эм тарианы зардлыг өөрөөсөө гаргасан бол буцаан авах боломжтой
Эрүүл мэнд

Эмнэлэгт хэвтэх үедээ эм тарианы зардлыг өөрөөсөө гаргасан бол буцаан авах боломжтой

2022/07/29
А.Нарантуяа: Монголд анх удаа үхрийн арьс товруутах өвчин гарлаа
Эрүүл мэнд

А.Нарантуяа: Монголд анх удаа үхрийн арьс товруутах өвчин гарлаа

2022/07/19
Б.Бямбадорж: Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, омикроны BA.4, BA.5 хувилбар бүртгэгдэж байна
Нийгэм

Б.Бямбадорж: Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, омикроны BA.4, BA.5 хувилбар бүртгэгдэж байна

2022/07/19
Сүүлийн 24 цагийн хугацаанд 181 хүний COVID-19 халдвар авчээ
Эрүүл мэнд

Сүүлийн 24 цагийн хугацаанд 181 хүний COVID-19 халдвар авчээ

2022/07/19
Дараагийнх
Нөөцийн махыг энэ сарын 25-наас худалдан борлуулна

Нөөцийн махыг энэ сарын 25-наас худалдан борлуулна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev