• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
Ням, 6 сар 26, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Улс төр

С.Одонтуяа: Цар тахлын хуулиар халхавчилж төсвийн мөнгийг дур дураар үрж байна

2022/03/21
: Улс төр
0
С.Одонтуяа: Цар тахлын хуулиар халхавчилж төсвийн мөнгийг дур дураар үрж байна
10
SHARES
647
VIEWS
Share on FacebookShare on Twitter

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ.

АН-ын дарга С.Эрдэнэ “АН-аас ажлын хэсэг гарч инфляц, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн судалгааг хийж байгаа. Судалгааны үр дүнг гарахаар мэдээлэл өгнө. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг арга буюу нэрлэж байна. Рубль, долларын ханшийн зөрүүг үнэнээр мэдээлэхгүй байгаа.

Ойрын хугацаанд судалгаанд тулгуурлан бодит мэдээлэл гаргаж, эрх баригчдад шаардлага хүргүүлнэ. Олон улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед Монголын төрөөс урьдчилсан байдлаар арга хэмжээ авч буй байдал харагдахгүй байна. 

Хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж улам ховордсоор байгаа. Нөөц нь ямар байгаа талаар ярьж, анхаарч байгаа төрийн өндөр албан тушаалтан, байгууллага алга” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл сайдыг нь томилоогүй байна. Хоёр яамыг хавсарч үйл ажиллагаа явуулна гэдэг хангалтгүй. Яамдын сайдыг томилж, хурдан ажилдаа орохгүй бол Монгол Улсын хөгжилд хүнд бэрхшээл тулгарч байна.

Эдийн засаг хөгжлийн яам өнөөдөр ажлаа бүрэн хийж байх ёстой. УИХ-ын хоёр гишүүнийг тус хоёр яамны сайд болгох гээд зориудаар томилохгүй байна. МАН боловсон хүчингүй нам юм уу, эсвэл заавал УИХ-ын гишүүн нь сайд хийх ямар ч шаардлагагүй. Тиймээс МАН сайдынхаа асуудлыг нэн яаралтай шийдэх хэрэгтэй.

Хэвийн горимд шилжсэн тул Цар тахлын хуулийг яаралтай цуцлах хэрэгтэй. Улсын төсөв ямар ч хяналтгүй урсаж байна. Цар тахлын хуулиар халхавчилж төсвийн мөнгийг дур дураар үрж байгаа. Энэ асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ” гэв. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хяналт шалгалтын тухай хуулиар парламент дахь цөөнх, ард түмэн парламентаар дамжуулж хяналт тавих боломж нээгдсэн. Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байна. Гэвч ажлын хэсэг Хөгжлийн банкны бичиг баримтыг шалгах эрхгүй, байгууллагуудын нууцад хамаарах данс, тооцоог үзэх боломжгүй, зээл авсан компанийн удирдлагуудтай уулзах эрхгүй. Тиймээс хяналт шалгалт явуулах хууль эрхзүйн боломжгүй байна. Мөрдөн шалгах, нотлох баримт цуглуулах, гэрчээр дуудаж байцаах, шинжээч томилуулах эрхтэй болсноор энэ ажил цааш үргэлжилнэ. Өнөөдрийн байгуулагдсан ажлын хэсэг ингэж ажиллах боломжгүйгээ өөрсдөө мэдэгдсэн. Энэ асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулж ажиллах нь үр дүнтэй гэж үзээд, миний бие санаачилга гарган ажиллаж байна.

Хаврын чуулганаар анхны хяналтын түр хороо байгуулах санал гаргасан. Өнөөдрийн байдлаар 5-6 гишүүн гарын үсэг зурсан байна.

УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулиар Түр хороо нь нотлох баримтыг шинжлэн судлах, үнэлж дүгнэх, нээлттэй сонсголыг талуудын тэнцвэртэй байдлыг ханган явуулах замаар иргэний мэдэх эрхийг хангана гэж заасан. Тиймээс Түр хороог яаралтай байгуулах хэрэгтэй. УИХ-ын 19 гишүүн бүрдэж байж Түр хороо байгуулах боломжтой. 

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 49.7 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийсэн гэж мэдэгдсэн нь 1.8 их наяд төгрөгтэй харьцуулахад өчүүхэн бага хэсэг нь юм. 2019 онд Хөгжлийн банкинд хийсэн аудитын шалгалтаар “Эрхзүйн зохицуулалт хангалтгүй, эрсдэлийн удирдлагын тогтолцоо бүрэн бүрдээгүй, банкны бүтэц, зохион байгуулалт үйл ажиллагаатай бүрэн уялдаагүй байна. Хөгжлийн банк 2012-2016 онд тооцоо судалгаагүйгээр эх үүсвэр татаж, мөнгөн хөрөнгийн удирдлагыг зохисгүй хэрэгжүүлсний улмаас их хэмжээний алдагдал хүлээсэн. Төслийн үр дүнг үнэлэх шалгалт, шалгуур үзүүлэлт иж бүрэн бус, зээл олголтод мөрдөгдөж буй дүрэм хангалтгүй” гэх дүгнэлт гарсан. 

Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын ажлын хэсэгт орсон АН-ын бүлгийн гишүүд уг банкийг маш том луйврын систем болжээ хэмээн дүгнэж байна. Цаашдаа ч хэлбэрээ өөрчилсөн, өөр нэг луйврын систем болон үргэлжилж болзошгүй байгаа тул үүнийг нэн яаралтай таслан зогсоох ёстой” гэлээ.

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

2025 оны тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл цэвэр цусны азаргыг Монгол Улсад импортлохыг хориглоно
Улс төр

2025 оны тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл цэвэр цусны азаргыг Монгол Улсад импортлохыг хориглоно

2022/06/17
Я.Содбаатар: Ногоо, тахианы мах, өндөг, гахайн мах, өөхийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой
Улс төр

Я.Содбаатар: Ногоо, тахианы мах, өндөг, гахайн мах, өөхийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой

2022/05/20
М.Оюунчимэг: Банкны шалгуур өндөр байгаа тул иргэд ББСБ-аас хугацаа богино ч хүү өндөртэй зээл авч байна
Улс төр

М.Оюунчимэг: Банкны шалгуур өндөр байгаа тул иргэд ББСБ-аас хугацаа богино ч хүү өндөртэй зээл авч байна

2022/05/20
У.Хүрэлсүх: Алийн болгон бид давсаа айлаас гуйж амьдрах вэ
Улс төр

У.Хүрэлсүх: Алийн болгон бид давсаа айлаас гуйж амьдрах вэ

2022/05/13
НИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийг зургаадугаар сарын 19-нд зохион байгуулахаар болжээ
Нийгэм

НИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийг зургаадугаар сарын 19-нд зохион байгуулахаар болжээ

2022/05/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзлаа
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзлаа

2022/05/09
Дараагийнх
М.Дондогдорж: Ноос, ноолуур, арьс шир бэлтгэлийн зээлийн шаардлагыг арилжааны банкнаас тавина

М.Дондогдорж: Ноос, ноолуур, арьс шир бэлтгэлийн зээлийн шаардлагыг арилжааны банкнаас тавина

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev