• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Пүрэв, 2-р сар 9, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Б.Лхагвасүрэн: ОХУ-д төлбөр тооцооны Swift сүлжээ хориг тавьснаар Монгол Улсад эрсдэл үүсэх нөхцөл бий болсон

2022/03/16
: Эдийн засаг
0
Б.Лхагвасүрэн: ОХУ-д төлбөр тооцооны Swift сүлжээ хориг тавьснаар Монгол Улсад эрсдэл үүсэх нөхцөл бий болсон
Share on FacebookShare on Twitter

Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Сүүлийн үед дэлхий дахинд болж байгаа нөхцөл байдлаас үүдээд Монгол Улс мөнгөний бодлогын хүүгээ өөрчлөх байдал үүсэж байгаа байх. Цаашид бодлогын хүүгээ өсгөх үү, бууруулах уу. Ямар шийдвэртэй ажиллаж байгаа вэ?

-Украйны  нөхцөл байдал, тээвэр ложистикийн асуудлаас болоод дэлхий нийтэд инфляци хамгийн том асуудал болоод байна.  Өндөр хөгжилтэй улс гэхгүйгээр бүх л улсад энэ асуудал гарч байна. Инфляцийн нөхцөл байдалтай холбоотойгоор олон улс орны төв банкууд мөнгөний бодлого өөрчлөх талаар янз бүрийн арга хэмжээ авч байна. Зарим улс орны банкууд мөнгөний бодлогоо хатууруулж, бодлогын хүүгээ өсгөжээ.  Тодорхой хэмжээнд харъя гээд хүлээзнэж байгаа ч улс орон байна. Монгол банкны мөнгөний бодлогын хорооны 1 дүгээр сард болсон хурлаар бодлогын хүүгээ 0,5 нэгж хувиар өсгөсөн. Одоо 6,5 хувьтай байна. Харин одоо 3 дугаар сарын сүүлээр хуралдах хурлаар тодорхой шийдвэрийг гаргана. Энэ хурлаар 0,5 хувиар нэмэх  төсөөлөл байгаа. Эргээд эдийн засаг сэргэхэд эрэлт талаасаа инфляцийн дарамт гарч ирэх байх гэсэн үүднээс нэмсэн. Гэсэн хэдий ч Украйн, олон улсын геополитикийн аргаар төв банк болгоомжтой хандаж байна.

–Өнгөрсөн жил УИХ-аар мөнгөний бодлогыг 6-8 хувиас хэтрүүлэхгүй  байхаар баталсан.  Гэтэл энэ жил нөхцөл байдал 14-15 хувь руу орчихоор батлагдсан төслөө засаж, эргэж харах шаардлага гарч байна уу?

-Мөнгөний бодлогын төлөв байдлыг харах юм бол тодорхой бус зүйлүүд гарч ирээд байна. Ковидын үед тодорхой бус байдал байсан. Ялангуяа өмнөд хөрш хил боомтоо хааснаас импортоор авдаг бараа бүтээгдэхүүнд саатал үүсэж тээвэр ложистикийн талаасаа үнэтэй болж орж ирж байна. Инфляци өөрөө импортлогдож орж ирээд байна. Ийм үед мөнгөний бодлогоор удирдах арга байхгүй. Гэхдээ эдийн засаг сэргэвэл инфляцийн дарамт болох үүднээс мөнгөний бодлогоо чангаруулсан.  2021 оны сүүлээр УИХ хуралдаж байхад ийм нөхцөл байгаагүй. Мөн ОХУ, Украйны асуудлаас үүдээд хойд хөршид тодорхой хэмжээний санкц, хаалтууд тавигдаад эхэллээ. Төлбөр тооцооны асуудал үүсэж байгаа нь гаднаас орж ирэх бараа бүтээгдэхүүн, нийлүүлэлтэд сөрөг байдал үүсэж байгаа юм. Хүнсний бараа бүтээгдэхүүнд гэхэд үйлдвэрийн орц байдаг. Тухайлбал, дотоодод үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний орц, түүхий эд гаднаас орж ирдэг. Тэр нь ОХУ-аас нийлүүлэгдэж байсан бол саатал үүснэ. Төлбөр тооцоо хийхгүй бол бараа ачигдаж ирэхгүй байх жишээтэй. Энэ нь үнэ ханшид нөлөөлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл ч  зогсох нөхцөл үүсэхээр байна.

–ОХУ олон улсын хоригт орсноор манай улстай цахимаар гүйлгээ хийдэг байдал зогссон. Гэтэл манай улс нефть шатахуунаа хойд хөршөөсөө авдаг. Тэгэхээр энэ бүхнийг хэрхэн яаж шийдэх вэ?

– Украйны дайнтай холбоотойгоор ОХУ-д олон улсын байгууллагууд, зарим улс орнууд хориг арга хэмжээ авч байна. Зарим нь маш хатуу хориг арга хэмжээ авч байна. Зарим нь хагас хориг арга хэмжээ аваад цаашид хоёрын улсын асуудал хэрхэхээс чангаруулах уу гэдгээ шийднэ гэж мэдэгдэж байгаа ч улс орон байгаа.

Манай улсын тухайд ОХУ-аас шатахуун 90-100 хувийн хамааралтай. Тиймээс нефтээ хэрхэн татаж авах уу, төлбөр тооцоогоо яаж хийх үү зэрэгт асуудал, эрсдэл гарч ирж байна. Энэ талаар тодорхой судалгаа, дүгнэлт шинжилгээ хийж байна. АНУ-ын тухайд ерөнхий лиценз гэж байдаг. АНУ-ын хувьд 8 төрлийн лицензний эрчим хүчийг үлдээгээд бусдыг нь хаасан байсан. Гэтэл дахин хориг арга хэмжээгээ чангаруулахдаа эрчим хүчний лицензээ оруулж байна гэдгээ мэдэгдлээ. Эрчим хүч дотор шатахуун, түлш ордог. АНУ хориг арга хэмжээндээ эрчим хүчийг оруулаагүй байхад манай улсад боломж байна гэж бид харж байсан бол одоо боломж хаагдаж байна. Swift сүлжээ гэж бүх улсад төлбөр тооцоо дамжуулдаг сүлжээ Европын холбооны улсад байрладаг. Гэтэл swift сүлжээ ОХУ-тай төлбөр тооцоо дамжуулахгүй, энэ дээр хориг тавьж байна гэж байгаа учраас Монгол Улс swift сүлжээгээр гадаад бараа бүтээгдэхүүнээ худалдаж авах төлбөр тооцоогоо дамжуулахад эрсдэл үүсэж байгаа юм. Мэдээж гарц, гаргалгааг судалж байна. Өнөөдрийн хувьд төлбөр тооцоогоо зогсоохгүйн тулд бид БНХАУ болон БНСУ-ын банкуудаар дамжуулж хийж байгаа. Хэрвээ эдгээр улсууд энэ долоо хоногт магадгүй ирэх долоо хоногт ч юм уу хориг арга хэмжээгээ чангаруулчихвал бидэнд үүсэх эрсдэл өндөр байна.

-Рублийн ханш унавал манай улсад ямар нэг хохирол үүсэх үү?

-ОХУ-тай хийж байгаа манай улсын гэрээ дандаа ам.доллараар явагддаг. Рублиэр хийдэггүй. Манай улс ОХУ-аас худалдаж авч байгаа нефть шатахуун, үйлдвэрлэлийн орц түүхий эдийн худалдан авалтаа дандаа ам.доллараар хийдэг учраас тийм асуудал үүсэхгүй. Монгол улс валютын нөөцөө гадаад худалдаан дээр ашиглагддаг ам.доллар, фаунт, евро зэргээр бүрдүүлдэг.

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 313.400 төгрөг боллоо
Эдийн засаг

Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 313.400 төгрөг боллоо

2023/02/01
Б.Жавхлан: Засгийн газраас 650 сая долларын бонд  гаргалаа
Эдийн засаг

Б.Жавхлан: Засгийн газраас 650 сая долларын бонд гаргалаа

2023/01/12
Насны хишгийг ирэх сард олгоно
Эдийн засаг

Насны хишгийг ирэх сард олгоно

2023/01/10
Нийт хүүхдийн 91 хувьд ХҮҮХДИЙН МӨНГӨ олгоно
Эдийн засаг

Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргах шаардлагагүй

2023/01/06
Он гараад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөг болно
Эдийн засаг

Он гараад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөг болно

2022/12/13
Орон сууцны үнэ өмнөх сараас 0.4 хувиар өсчээ
Эдийн засаг

Орон сууцны үнэ өмнөх сараас 0.4 хувиар өсчээ

2022/10/24
Дараагийнх
Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөшгөх системийг хүлээн авчээ

Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөшгөх системийг хүлээн авчээ

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Газар хөдлөлтийн дараах гайхамшиг ба уй гашуу
  • УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг эдгээр 11 хүнтэй уулзахыг хоригложээ
  • 2023 онд ноолуур бэлтгэлд зориулан 500 тэрбум төгрөгийн зээл олгоно
  • Улсын аварга малчин, тариаланч, улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа
  • Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev