Монгол Улсын Засгийн газраас хоршооны салбарын хөгжлийг дэмжих, хууль эрх зүйн орчныг сайжруулах, төр болон хоршоог дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр ихэд анхааран ажиллаж байгаа билээ. Үүний үр дүнд ажлын байрыг нэмэгдүүлэх, хоршоогоор дамжуулан түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээний оновчтой тогтолцоог бий болгох замаар орон нутаг, сумдын хөгжлийг дэмжих, хоршооны “Сайн засаглал”-ыг төлөвшүүлэн ажиллаж байгаа юм.
Монголын ХАА-н биржээс явуулж байгаа “Хөдөө аж ахуйн хоршоодод дэмжлэг үзүүлэх” ажлын хүрээнд “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”, “Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо” нартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд:
- Сонгогдсон хоршоодыг ХАА-н биржийн байнгын бус гишүүнээр бүртгүүлэх
- Хоршоодын түүхий эд бэлтгэлийн чанарыг сайжруулах, албан бус дундын зуучлагчгүй түүхий эдээ үйлдвэрлэгчдэд борлуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
зэрэг ажлуудыг хийх юм байна.
Хоршоодын түүхий эд бэлтгэлийн чанарыг сайжруулах, албан бус дундын зуучлагчгүй түүхий эдээ үйлдвэрлэгчдэд борлуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх