• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
Ням, 8 сар 7, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Uncategorized

Хавдрыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо бий болгоно

2022/03/07
: Uncategorized
0
Хавдрыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо бий болгоно
Share on FacebookShare on Twitter

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн хорт хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, уг өвчнийг даван туулж буй эмэгтэйчүүдэд сэтгэлийн дэм, урам зориг өгөх зорилготой “Боломж үргэлж байдаг-3” уулзалт арга хэмжээ өнөөдөр боллоо.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон “Наран ижий” төрийн бус байгууллага, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн дэмжлэгээр зохион байгуулсан арга хэмжээнд  Нийслэлийн ИТХ дахь эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар, Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр, Нийслэлийн ИТХ-ын Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар, Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Хавдар судлалын үндэсний төвийн Хими эмчилгээний тасгийн дарга Я.Замбалгарав, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих төвийн албаны дарга С.Гэрэлмаа болон хөхний хорт хавдар өвчинтэй тэмцэж,  ялан дийлж буй эмэгтэйчүүд оролцлоо.

Уулзалтын эхэнд  Нийслэлийн ИТХ дахь Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар хүнд өвчинтэйгээ тэмцэж, ялан дийлж буй эмэгтэйчүүдэд ирүүлсэн Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн мэндчилгээг уламжлав.  Улмаар Нийслэлийн ИТХ дахь эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулагдан ажилласан нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгөөд 2022 онд эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд онцгой анхааран ажиллахаар төлөвлөснийг  танилцуулав.

Тэрбээр “Бүх нийтийн эрүүл мэндийг эхэнд тавьж, нийслэл хот бүх шатандаа хамтарч ажиллах ёстой. Аливаа өвчнийг даван туулна гэдэг амаргүй. Гэхдээ бид бүгд хамтарч ажиллавал боломжгүй зүйл гэж үгүй, боломж үргэлж байдаг. Зөвхөн нэг удаа яриад өнгөрөх биш хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд боломжит бүх ажлыг та бүхэнтэй хамтран хэрэгжүүлэх болно” гэлээ.

Харин Нийслэлийн ИТХ дахь  Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр “Энэ аюулт өвчин хэнд ч ирж болно. Хамгийн гол нь эрт илрүүлж, яаралтай эмчлэх нь чухал. Улаанбаатар бол 1.5 сая хүн амтай мега хот. Тиймээс амьдрах орчин, идэж байгаа хүнснээс эхлээд олон хүчин зүйлээс нийгмийн эрүүл мэнд хамаатай болсон. Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын хуралдаан болдог энэ танхимд ирсэн та бүхний дуу хоолой нас насанд тохирсон эрт оношлогооны тогтолцоог нийслэл хотод бий болгоход маш чухал” гэв.

Монгол Улсад жилд 6000 орчим хүн хорт хавдар өвчнөөр шинээр оношлогддог бол тэдгээрийн тал нь эмэгтэйчүүд байдаг аж. Тэр дундаа хөхний хорт хавдраар жилдээ 250 орчим хүн шинээр оношлогдож байгааг Хавдар судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч Я.Замбалгарав хэллээ. Хамгийн гол нь хөхний хорт хавдраар оношлогдож байгаа эмэгтэйчүүдийн 70 хувь нь III, IV шатанд орсон байдаг аж. Тиймээс аль болох эрт илрүүлэх, урьдчилан сэргийлж байхыг эмэгтэйчүүдэд хандан уриалсан юм. Түүнээс гадна Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн шийдвэрээр 8 төрлийн хорт хавдрын  бай эмчилгээг  даатгалд хамруулдаг болсныг дуулгасан юм.

Бай эмчилгээ нь хорт хавдрыг эмчлэх олон төрлийн аргаас хамгийн сайн нь буюу тухайн өвчний голомт руу чиглэж, өвчин дахин давтах эрсдэлийг бууруулдгаараа үр дүнтэй. Дээрх 8 төрлийн хавдрын 4 нь хөхний хорт хавдарт чиглэж байгаа нь энэ эмчилгээ шаардлагатай ч эдийн засгийн боломжоос шалтгаалан орж чаддаггүй байсан эмэгтэйчүүд бүгд хамрагдах боломжтой болжээ. Цаашид дархлааны болон бусад нэр төрлийн эмчилгээг даатгалаар хийлгэх боломжийг бий болгохоор ажиллаж байгааг мөн дуулгасан юм.

Харин хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн тэргүүн хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа эмэгтэйчүүдийг цаашид ч тусалж дэмжин, хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Хорт хавдар хэмээх өвчнийг даван туулж байгаа эмэгтэйчүүдэд Улаанбаатар театрын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ хүргэсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

“Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг” болж байна
Uncategorized

“Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг” болж байна

2022/07/02
Бага ангийн сурагчид маргааш хичээллээд амарна
Uncategorized

Бага ангийн сурагчид маргааш хичээллээд амарна

2022/06/02
Динза болон Цондоолой Цүндээлэйгийн хамгийн гоё багцтай бэлэг задарлаа
Uncategorized

Динза болон Цондоолой Цүндээлэйгийн хамгийн гоё багцтай бэлэг задарлаа

2022/05/30
Манай улс нийт өндөгний хэрэгцээнийхээ талаас дээш хувийг импортоор хангадаг
Uncategorized

Манай улс нийт өндөгний хэрэгцээнийхээ талаас дээш хувийг импортоор хангадаг

2022/05/17
Нийслэлд 2030 он хүртэл 120 сая мод тарина
Uncategorized

Нийслэлд 2030 он хүртэл 120 сая мод тарина

2022/03/28
Uncategorized

testt

2022/03/27
Дараагийнх
А.Ариунзаяа: Хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн оролцоо 25 хувиар бага байна

А.Ариунзаяа: Хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн оролцоо 25 хувиар бага байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev