• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
Бямба, 5 сар 21, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Нийгэм

Аймгуудад жуулчдад зориулсан ариун цэврийн газар, авто зогсоолтой отоглох цэг байгуулна

2022/03/02
: Нийгэм
0
Аймгуудад жуулчдад зориулсан ариун цэврийн газар, авто зогсоолтой отоглох цэг байгуулна
2
SHARES
330
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас энэ онд гадаад, дотоодын жуулчдын зорин очих 17 суманд отоглох цэг байгуулах төлөвлөсөн талаар мэдээллээ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.6-д Баян-Өлгий, Увс, Ховд, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Өмнөговь, Дорнод, Завхан аймгуудад аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлж, отоглох цэг, авто зам дагуу үйлчилгээний цогцолборуудыг байгуулна. Говийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 2020-2024 он хүртэл 100 отоглох цэг байгуулна гэж заасан.

Үүний дагуу Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болон бусад жуулчдын гол зорин очдог газруудад ариун цэврийн байгууламж бүхий отоглох хоноглох цэгийг байгуулахаар 2020 онд улсын төсвийн хөрөнгөөр зургаан цэгт отоглох цэг байгуулсан.

Улсын төсвийн хөрөнгөөр барьсан Отоглох цэг нь дараах иж бүрдлээс бүрдэнэ. Үүнд:

-Машины зогсоол

-Тэмдэг, тэмдэглэгээ

-Морины уяа

-Мэдээллийн самбар

-Майхан барих талбай

-Ширээ, сандлын хослол

-Ширээ, сандал бүхий дээвэртэй сүүдрэвч

-Ил гал түлэх зориулалтын цэг

-Шорлог хийх зуух

-Гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл бүхий галын саравч

-Гэрэлтүүлэг шон

-Спорт талбай

-Явган хүний зам

-Нийтийн ариун цэврийн байгууламжаас бүрдэнэ.

Энэ жишгээр 2020 онд улсын төсөв болон KFW төслөөр нийт 16, 2021 онд жуулчдад мэдээлэл өгөх отоглох зургаан цэг байгуулсан байна. Харин энэ онд 12 аймгийн 17 цэгт байгуулахаар худалдан авах ажиллагааг зарлаад байна. Тодруулбал

  1. Булган аймаг, Баян-Агт сум – Хануй голын рашаан
  2. Булган аймаг, Рашаант сум – Элсэн тасархай
  3. Архангай аймаг, Тариат сум – Тэрхийн цагаан нуур
  4. Хөвсгөл аймаг, Ринченлхүмбэ сум – Хоног цол
  5. Архангай аймаг, Өгий нуур сум – Өгий нуур
  6. Дорнод аймаг, Халх гол сум – Буйр нуур
  7. Хэнтий аймаг Баян-Овоо сум – Гүрмийн нуур
  8. Төв аймаг, Мөнгөнморьт сум – Хориуд
  9. Завхан аймаг, Нөмрөг сум – Тэлмэн нуур
  10. Завхан аймаг, Эрдэнэ хайран сум – Улаагчны хар нуур
  11. Говь-Алтай аймаг, Цогт сум – Ээж хайрхан уул
  12. Баянхонгор аймаг, Богд сум – Цонж
  13. Өмнөговь аймаг, Даланзадгад сум – Ёлын ам
  14. Өмнөговь аймаг, Сэврэй сум – Дуут манхан
  15. Дундговь аймаг, Өлзийт сум – Цагаан суварга
  16. Дундговь аймаг, Гурван сайхан сум – Их газрын чулуу
  17. Дорноговь аймаг, Өргөн сум – Хамрын хийд гэсэн Аялал жуулчлалын байгаль, түүх, соёлын өв бүхий газруудад ариун цэврийн газар, авто зогсоол бүхий отоглох цэг байгуулна.
Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

“Дээд боловсролын чанарын баталгаажуулалт-2022” Олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
Нийгэм

“Дээд боловсролын чанарын баталгаажуулалт-2022” Олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ

2022/05/20
Хэрэглэгчид цахилгааны төлбөрөө ирэх сарын 1-нээс өөрөө төлнө
Нийгэм

Хэрэглэгчид цахилгааны төлбөрөө ирэх сарын 1-нээс өөрөө төлнө

2022/05/20
Хар тамхины хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлж өгнө гэж 10.000.000 төгрөгийн хахууль авсан хэргээр шалгагдаж байна
Нийгэм

Хар тамхины хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлж өгнө гэж 10.000.000 төгрөгийн хахууль авсан хэргээр шалгагдаж байна

2022/05/17
Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа усан оргилууруудыг тавдугаар сарын 20-ны дотор ажиллуулна
Нийгэм

Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа усан оргилууруудыг тавдугаар сарын 20-ны дотор ажиллуулна

2022/05/16
Буулгасан грашийн оронд мод тарьж, эзэмшлийн газраа хамгаална
Нийгэм

Буулгасан грашийн оронд мод тарьж, эзэмшлийн газраа хамгаална

2022/05/13
БНСУ-ын иргэд Монголд визгүй зорчих болсонтой холбоотойгоор орон нутгийн нислэгээ нэмэгдүүлэхийг хүсэв
Нийгэм

БНСУ-ын иргэд Монголд визгүй зорчих болсонтой холбоотойгоор орон нутгийн нислэгээ нэмэгдүүлэхийг хүсэв

2022/05/13
Дараагийнх
“Анна Каренина” жүжиг дахин театрын тайзнаа амилна

“Анна Каренина” жүжиг дахин театрын тайзнаа амилна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev