• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Баасан, 6-р сар 9, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Б.Солонгоо: Хөгжлийн банкнаас гаргасан 520 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар зарцуулсан байна

2022/02/09
: Эдийн засаг
0
Б.Солонгоо: Хөгжлийн банкнаас гаргасан 520 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар зарцуулсан байна
Share on FacebookShare on Twitter

Дэд сайд Б.Солонгоо: Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсан. Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиар Хөгжлийн банк нийт санхүүжүүлэх дүнгийн дор хаяж 60 хувь нь Монгол Улсын экспортыг дэмжсэн зээлийг олгох ёстой. Улс орны хөгжлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох тодорхой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой байгуулагдсан банк. Сүүлийн үед Хөгжлийн банкны үйл ажиллагаа доголдож байна. Өнөөдрийн байдлаар нийт 3.1 их наяд төгрөгийн зээлийн багцтай ба үүний 55 хувь эрсдэлтэй буюу чанаргүй зээлд хамрагдсан байна.

Үүнтэй холбогдуулан Хөгжлийн банкнаас тодорхой арга хэмжээ авч байгаа. Нийт 28 зээлдэгчийн 1 их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлсэн. Мөн 14 зээлдэгчтэй холбоотой асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна.  Тухайлбал, АТГ-т 10 зээлдэгчийн, ЭЦА-нд 3 зээлдэгчийн асуудлыг шалгаж байна. Хөгжлийн банк танилцуулга хийхдээ шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь маш их хугацаа алдаж байгааг мэдээлсэн. Шүүхээс шийдвэр гарсан ч шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд хугацаа алдаж байгаа асуудлууд байна.

Нэгдүгээр сарын 24-нөөс өнөөдрийг хүртэл нийт 8.6 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. Зээл авсан компаниуд зээлээ эргэн төлөхөд анхаарлаа хандуулж байна. Нийт 520 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар зарцуулсан асуудал бий. Энэхүү 20 компанийг шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Хөгжлийн банкны төлөөлөл өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр танилцуулга өгөхдөө шүүхийн шатанд нэхэмжлэл гаргаж, асуудлыг шийдвэрлэхдээ маш их хугацаа алдаж байгаа талаар хэлсэн. Тухайлбал хамгийн ихдээ 69 сар шүүхэд маргаан шийдвэрлэгдэж байгаа юм байна. Мөн чанаргүй зээлтэй холбоотойгоор шат дараатай авсан арга хэмжээнүүд үр дүнд хүрч байна. Нэгдүгээр сарын 24-нөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 8.6 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн гэх мэдээллийг өгсөн билээ.

Мөн асуудалтай байгаа зээлийн хувьд 20 зээл буюу 520 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар зарцуулсан асуудал байгаа бөгөөд үүнийг холбогдох хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтээ Хөгжлийн банкнаас илэрхийлжээ. Чанаргүй зээлдэгчидтэй хариуцлага тооцно. Мөн зээлийн эргэн төлөлтийн асуудалд анхаарал хандуулна. Хөгжлийн банкнаас зээл авсан, хариуцлагагүй байгаа, албан тушаал эрх мэдлээ ашиглан зээл авсан, эсвэл авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан зээлдэгч нарт хариуцлага тооцох асуудлыг Засгийн газраас холбогдох хуулийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан хуулийн байгууллагад бүхий л дэмжлэг үзүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн” гэлээ.

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

Давхардсан тоогоор 1,3 сая иргэн халамж хүртжээ
Эдийн засаг

Давхардсан тоогоор 1,3 сая иргэн халамж хүртжээ

2023/05/09
2023 оны I улирлын баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны дотор бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтоо авахыг санууллаа
Эдийн засаг

2023 оны I улирлын баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны дотор бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтоо авахыг санууллаа

2023/04/03
Нүүрс тээврийн  экспорт хэрхэн эхэлж байв
Эдийн засаг

Нүүрс тээврийн экспорт хэрхэн эхэлж байв

2023/03/30
Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 313.400 төгрөг боллоо
Эдийн засаг

Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 313.400 төгрөг боллоо

2023/02/01
Б.Жавхлан: Засгийн газраас 650 сая долларын бонд  гаргалаа
Эдийн засаг

Б.Жавхлан: Засгийн газраас 650 сая долларын бонд гаргалаа

2023/01/12
Насны хишгийг ирэх сард олгоно
Эдийн засаг

Насны хишгийг ирэх сард олгоно

2023/01/10
Дараагийнх
Мөнгө, амбийц хоёрын “дэв”-тэй Монголын залуучуудын холбооны хэрэг байна уу

Мөнгө, амбийц хоёрын “дэв”-тэй Монголын залуучуудын холбооны хэрэг байна уу

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Зуны шөнийг “Шөнө дундын бүжиг”-тэй өнгөрүүлээрэй
  • ХААБ: 24 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд арилжаалсан байна
  • УИХ-ыг 126 гишүүнтэй болгох Үндсэн Хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч баталгаажууллаа
  • ХААБ: 59.9 тэрбум төгрөгийн түүхий эд арилжаалав
  • 10 мянган хүүхдэд сүү сүүн бүтээгдэхүүн бэлэглэнэ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 6-р сар 2023
  • 5-р сар 2023
  • 4-р сар 2023
  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev