Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2022 оны хоёрдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг гаргасан байна. Тухайлбал, энэ сард тэтгэвэр, тэтгэмжийг 15-наас эхэлж олгох юм.
Харин хүүхдийн 100,000 төгрөг болон эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг хоёрдугаар сарын 17-ноос олгох хуваарьтай байна.
Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, “Энэ сарын 20-ны өдөр Ням гарагт таарч байгаа учраас Хүүхдийн мөнгө 02-р сарын 17-ны өдөр олгохоор болсон. Хэрэв Та хүүхдийн мөнгөн хуримтлал үүсгэх эсэх, эсвэл өөрийн дансанд хүлээж авах хүсэлт илэрхийлсэн бол одоо дахин ямар нэг үйлдэл хийх хэрэггүй. И-баримтаар эсвэл И-халамжаар хүсэлт илэрхийлсэн эсэхээ дахин шалгаж бол болно. Хүсэлт илэрхийлсэн сарууд нь цэнхэртэж харагдана. Харин шинээр төрсөн хүүхэддээ хүүхдийн мөнгө авах бол хүүхдийн мөнгөнд хамрагдах тусдаа хүсэлт гаргах, банкны данс нээлгэх, бүртгэх зэрэг шат дараатай арга хэмжээ авна. Үүнийг цахимаар эсвэл манай Халамжийн хэлтэст биечлэн өгч болно” гэжээ.
.jpg)