Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц, төсвийн хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагааны явц, хэрэгжилт, санхүүжилтийн гүйцэтгэл, аж үйлдвэржилтийн сэргэлт болон эрчим хүчний сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө зэрэг 10 гаруй асуудал хэлэлцжээ
Халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд тодорхой үүрэг чиглэл өгсөн байна. Тодруулбал, хоёрдугаар сарын 14-нөөс ЕБС, цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 100 хувь танхимаар эхлүүлэхээр болжээ.