Байгаль орчин аялал жуулчлалын шинэхэн сайд Б.Бат-Эрдэнэ ажлаа авсан даруйдаа “Тавантолгой түлш” компанийн зүүн, баруун үйлдвэрт ажиллаж эхэлсэн. Ингэхдээ “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн үйлдвэрийн хажууд нэмж нэг үйлдвэрийг 6 орчим сарын дотор шинээр барихаар болсон байна. Харин СХД-ийн нутагт байрлах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоохоор болсон юм.
Тэрбээр, Агаарын бохирдлыг ганцхан шахмал түлшээр шийдэж болохгүй. Хамгийн түрүүнд агаарын орчны бохирдолтой холбоотой дүн шинжилгээг гаргах ёстой. 2020 онд медлингээ их орой татаж авсан байна. Энэ нь хатаалт болон чийгшилттэй холбоотой олон асуудал дагуулж байна. Ер нь агаарын бохирдлыг ганц шахмал түлшээр шийднэ гэж ойлгож болохгүй. Тиймээс 2 асуудалд анхаарлаа төвлөрүүлж ажиллаж байна.
- Эрдэмтэн судлаачдын багийг байгуулж байна. Цогцоор нь шийдвэрлэхийн тулд олон үр дагавартай, олон нөлөөлөлтэй холбоотой асуудлыг шийдэх шаардлагатай. Тухайлбал, стандартын асуудал байна. Ялангуяа Монгол Улсын хувьд утааны стандартыг гаргах ёстой гэж харж байна. Бүсчилсэн хэлбэр лүү оруулах нэн шаардлагатай гэж харагдаж байна. Утаа хамгийн ихээр гарч байгаа болон утаа хамгийн ихээр гаргаж байгаа тоон судалгаануудыг гаргахаас эхний ээлжийн ажлууд эхэлнэ. Хийн, газан, цахилгаан гээд тодорхой хэмжээний тооцоо судалгаатай ажлуудыг Эрчим хүчний яамтай ярилцаад ойрын хугацаанд шийдвэрүүдийг гаргана.
- Утааны эх үүсвэртэй холбоотой асуудал дээр орчны бохирдолыг ярихгүй байж болохгүй. Монгол Улсын хэмжээнд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны байдлаар 1,250 сая орчим хөдөлгөөнт тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Эдгээрийн 625 мянга орчим нь Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцож байна. 2020, 2021 он хатуу хөл хорионы хугацаа байсан. Төрөөс 5 удаагийн хатуу хөл хорио тогтоосон. Иргэд ихэвчлэн гэртээ байсан. Тэр үед өдөрт доод тал нь 4 удаа галлаж байсан. Гэхдээ агаарын орчин харьцангуй цэвэр байсан. Энэ бүхнээс харахад дагавар нөлөөллийн асуудлыг зайлшгүй ярих ёстой. Мөн нам даралтын зуухуудыг цахилгаан, газан, хийн хэлбэрт шилжүүлэх ажлыг дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэгт бүрэн чиглэл болгон өглөө.