ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: Дэлхий дахинд 318 сая хүн цар тахлаар өвчлөөд байна. Эдгээрээс 5.5 сая хүн эндлээ. Европын холбоо, Америк тивд тархалт хамгийн өндөр байна. Сүүлийн 7 хоногт хамгийн өндөр өвчлөл бүртгэгдсэн улс нь АНУ, Франц, Энэтхэг, Итали, Англи байна.
Омикрон хувилбар 149 улсад бүртгэгдээд байна. Их Британи, Дани, Герман, АНУ, Норвиги зэрэг улсад тохиолдлын тоо, нас баралт хамгийн өндөр бүртгэгдлээ. Сүүлийн 7 хоногт Монголд бүртгэгдэх тохиодлын тоо нэмэгдсэн. Оны өмнө эерэг илрэх тохиолдол 4-5 хувь байсан бол өнөөдрийн байдлаар 25 хувь болж 5 дахин өслөө. Улаанбаатар хотод тохиолдлын тоо огцом нэмэгдэж байна. Мөн Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгуудад тохиолдлын тоо өсч байна.
5 дээш кластар бүхий өвчлөл 32 бүртгэгдсэн байна. Ажлын байр болон гэр бүлээс халдвар авах тохиолдол өндөр байна.
Сүүлийн 5 хоног зорчсон тэмдэглэлийг үзэхэд дэлгүүр, эмнэлэг, нийтийн тээвэр, томоохон худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ 63 хувь нь халдвар авсан байна. Өмнөх альфа болон Делта хувилбарын үед 5 хүн тутмын нэг нь буюу 19-20 хувь нь байсан бол Омикрон хувилбарын үед 21.7 хувь болж нэмэгдсэн.
Өвчлөлийг насны бүлгээр нь ангилбал
- 0-4 насны хүүхэд 26.6 хувь
- 5-11 насны хүүхэд 46.3 хувь байна.
Өөрөөр хэлбэл, 0-11 насны хүүхдийн өвчлөл өндөр байна.
Омикрон хувилбарын шинэ давалгаатай зэрэгцэн томуугийн дэгдэлт өндөр байна” гэлээ. Мөн тэрбээр Вирусийн хувилбарын тандалтын тухайд нийт зөөвөрлөгдсөн 12, дотоодод батлагдсан таван тохиолдол байсан. Харин өнөөдөр NGS шинжилгээгээр зөөвөрлөгдсөн 13, дотоодын зургаан тохиолдол бүртгэгдээд байгааг мэдээллээ.