Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж, түүний хэргийг прокурорт буцаасан.
Түүний өмгөөлөгч Л.Данзанноров “Н.Түвшинбаяр хохирлоо төлж байгаа. Нийт гурван тэрбум төгрөгийн хохирлыг төлсөн. Цаашдаа ч төлнө” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тэгвэл Э.Энхбат начны эхнэр Б.Нандинцэцэг өөрийн сошиал хаягаараа дамжуулан байр сууриа илэрхийлжэээ.
Тэрбээр “Нэг ч төгрөг миний данс руу ороогүй юм шүү. 3-хан тэрбумаар бүү ханийг минь үнэл. Яаж биднийг зовоож туйлдуулж хагас дутуу өглөө дөө. Эмчилгээнд буюу эмнэлгийн данс руу хийсэн болохоос ар гэрт өгсөн юм байхгүй. Ер нь гэмт хэрэгтэнг ямар хүн өмгөөлж хамгаалдаг байнаа” гэсэн байна.
