Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 296 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын бүгд дотоодын халдвар байна. Дотоодын халдварын задалж танилцуулбал,
- Улаанбаатар хотод 144
- Орон нутагт 152 тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 насны 3 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1.947 хүн эндээд байна.
Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4.259 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 7.828 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-1.573
- Хүндэвтэр-2.104
- Хүнд-490
- Маш хүнд-92 хүн байна.