Коронавируст халдварын шинэ омикрон хувилбар гарсантай холбогдуулан УОК-ын Нэгдсэн шуурхай штабын томилгоот бүрэлдэхүүн, ЭМЯ-ны Шуурхай баг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хуваарьт нислэгүүдэд хяналт хийн ажиллаж байна.
Түүнчлэн гадаадаас ирж буй нислэгийн зорчигчдоос ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч, нэвтрүүлж байгаа юм.
Тэгвэл өчигдөр Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 200 гаруй зорчигчоос шинжилгээ авахад хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарсан ба халдвартай хоёр иргэн нь гадаадын иргэд байсан байна. Одоогоор уг вирус шинэ төрлийн омикрон болох эсэх нь тодорхойгүй байна. Шинжилгээний хариу эерэг гарсан 2 иргэнийг тусгаарлаж, бусад зорчигчийг гэр гэр лүү явуулсан аж.