• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Даваа, 2-р сар 6, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Дэлхийд 150 мянга гаруй хүн дахин халдвар авчээ

2021/11/09
: Дэлхий дахинд
0
Дэлхийд 150 мянга гаруй хүн дахин халдвар авчээ
Share on FacebookShare on Twitter

Английн Нийгмийн Эрүүл мэндийн газрын энэ оны нэгдүгээр сард хийсэн судалгаагаар халдвар авсан хүн хамгийн багадаа таван сарын дараа дахин халдварлах боломжтой буюу дархлаа  буурдаг гэдгийг мэдээлж байв. Гэвч үүнээс богино хугацааны дараа шинж тэмдэггүйгээр халдвар авч, нус гоожих, толгой өвдөх шинж тэмдэг илэрч, бусдад халдвар тарааж байгаа нь тогтоогджээ. Гэхдээ хоёр дахь удаагаа халдвар авч байгаа тохиолдолд өмнөхөөсөө хөнгөн тусч байгаа аж. Английн Хааны коллежийн хийсэн судалгаагаар халдвар авсан хүний эсрэг биетийн хамгаалах чадвар гурван сарын дараагаас буурч эхэлжээ. Мөн вирусын шинэ хувилбарууд нь дахин халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлснийг Йелийн их сургуулийн мэргэжилтнүүд анхааруулав. Үүнтэй холбогдуулан COVID-19 халдвар дахин авах эрсдэл дэлхийд ямар байгааг тоймлон хүргэж байна.

Дахин халдвар авсан анхны тохиолдол жил гаруйн өмнө бүртгэгдэв

Хонгконг улсад өнгөрсөн оны наймдугаар сард анхны дахин халдвар авсан тохиолдол бүртгэгдсэнийг зарлаж байв. Хонгконгийн их сургуулийн  шинжээчид халдвар аваад эдгэрсэн, хууч өвчингүй залуу хүн дөрвөн сарын дараа дахин халдвар авсныг мэдээлж байлаа.

Тэгвэл хамгийн сүүлд нэгтгэсэн мэдээллээр буюу энэ сарын 1-ний байдлаар дэлхийд 150 мянга орчим хүн давтан халдвар авснаас 294 нь нас баржээ. Эдгээрээс Австрали улсад аравдугаар сарын 21-нд дахин халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдэв. Тус иргэн нь долдугаар сард анх халдвар авсан аж. Австрид тавдугаар сарын 5-наас хойш 10 хүн дахин халдвар авсан байна. Хятадад нэгдүгээр сараас хойш 24 давтан халдвар авсан тохиолдол батлагдсан бол Данид 138, Энэтхэгт долоо, Францад нэг, Германд гурав, Орост 925,  Армени улсад дахин халдвар авсан 600 тохиолдол бүртгэгджээ.

Америкт 8300 хүн гурваас олон удаа халдвар авчээ

АНУ-д дельта хувилбар тархаж эхэлснээс хойш дахин халдварлах нь ихэсчээ. Тус улсын 3.9 сая хүн амтай Оклахома мужид есдүгээр сард 5229 хүн дахин халдвар авсан нь 100 мянган хүн тутмын 1152 нь дахин коронавирусын халдвар авч байна гэсэн үг юм. Энэ нь тавдугаар сартай харьцуулахад дахин халдвар авах эрсдэл 350 хувиар нэмэгдсэнийг харуулж байна. АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс анхны халдвар авснаас 90 хоногийн дараа дахин халдварлаж байгааг тогтоожээ. АНУ-д энэ сарын 1-нд гурваас олон удаа халдвар авсан 8300 хүн бүртгэгдсэн буюу нийт 60 гаруй мянган хүн дахин халдвар авчээ. Үүнээс өмнө долдугаар сарын 29-нд эрүүл мэндийн салбарын 20 мянга орчим ажилтан дахин халдвар авсан тухай мэдээлж байсан билээ.

Дахин халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа хамгийн чухал зүйл нь дархлааны вирусыг эсэргүүцэх чадвар юм. Тухайлбал, Дани улсад хийсэн судалгаагаар 65-аас доош насныхныг вакцин зургаан сар 80 хувьтай хамгаалж байсан бол 65-аас дээш насныхныг ердөө 47 хувь хамгаалсан гэсэн дүн гарчээ. Тиймээс Англи, Америк, Шинэ Зеланд тэргүүтэй орнууд иргэдээ нэмэлт тунд хамруулж эхлээд байна.

Вакцингүй хүмүүс дахин өвчлөх эрсдэл өндөр

Богино хугацаанд олон удаа халдвар авч байгаа тухай судалгаа эрт гарсан. Тухайлбал, Английн Нийгмийн Эрүүл мэндийн газар 20 мянган эрүүл мэндийн ажилтанд судалгаа хийхэд халдвар авсан 6614 эмчээс 44 нь дахин халдвар авчээ. Энэ нь дахин халдвар авах магадлал нэг хувиас бага байгааг илтгэж байв. Гэвч аравдугаар сард хийсэн судалгаагаар халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан Англи улсад нэг хүн 2-3 удаа халдвар авсныг мэдээллээ.Тодруулбал, аравдугаар сарын 26-ны байдлаар Англи улсад 56 мянга гаруй хүн дахин халдвар авчээ.

 Мөн вакциндаа хамрагдаагүй хүмүүс 16 сар тутамд дахин халдвар авах эрсдэлтэйг анхаарууллаа. Тэр дундаа сургуулийн сурагчид болон олон хүнтэй харилцдаг ажилтнууд вакцины хоёр тундаа хамрагдсан ч дахин халдвар авах эрсдэлтэйг Лийдсийн их сургуулийн вирус судлаач Стефен Гриффин анхааруулав.Тиймээс эсрэг биет үүссэн эсэхээс үл хамааран халдвар аваад эдгэрсэн ч дэглэмээ баримтлахыг зөвлөж байна. Дахин халдвар авах нь ховор боловч гайхах зүйл биш. Энэ нь хүмүүсийн дархлааны чадвараас хамаарна. Дархлааны чадвар сайн бол дахин халдвар авах магадлал бага. Харин дархлаа муутай бол хэдэн ч удаа дахин өвчилж, бусдад халдвар тараах эрсдэлтэй.

Анхаарал суларсан нь дахин халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг

Вакцинд хамрагдсан л бол дахин халдвар авахгүй гэдэг нь худлаа болохыг дэлхий нийт мэдээлж байна. Тухайлбал, та вакциндаа хамрагдсан ч, халдвар  аваад эдгэрсэн ч дахин өвчлөх эрсдэл өндөр болохыг анхаарууллаа.

Энэ талаар Халдварт өвчин судлалын доктор Фрэнк Эспер “Цар тахлын эхний жил өнгөрсний дараагаар хүмүүс дахин халдварлах нь ихэсч байгаа нь гайхах зүйл биш. АНУ-ын Халдвар өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс COVID-19-өөр дахин өвчлөх нь ховор боловч энэ нь боломжтой гэж мэдэгдсэн. Гэвч статистик мэдээ болон зөвлөмжүүд маш хурдан өөрчлөгдөж, ховор гэдэг нь магадлал ихтэй хэмээн өөрчлөгдөж байна” гэж ярилаа. Тэрбээр дахин халдвар авч байгаа шалгааныг ийн тайлбарлажээ.

Нэгдүгээрт, цар тахал хоёр жил орчим үргэлжилж, олон сая хүн халдвар авч, эдгэрээд байна. Эдгээрээс зарим нь жил орчмын өмнө халдвар аваад эдгэрсэн хүмүүс юм. Тиймээс тэдний дархлаа буурсан байх нь ойлгомжтой.

Хоёрдугаарт, вакцины хамгаалах чадвар ч  хугацаа нь уртсах тусам багасдаг нь дахин халдварлах нэг шалтгаан юм. Тухайлбал, АНУ-ын иргэд өнгөрсөн өвлийн эхэн үеэс л вакциндаа хамрагдаж эхэлсэн. Тиймээс жилийн хугацаанд тэдний дархлаа суларсан байгаа юм. Гуравдугаарт, хүмүүсийн анхаарал болгоомжлол суларсан нь дахин халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Учир нь хөл хориог цуцалсан учир хүмүүс олон нийтийн үйл ажиллагаа, аялалд явахдаа маск зүүх, гараа угаах, зайгаа барихаа больсон юм. Дөрөвдүгээрт, коронавирусын анхны хувилбараас хэд дахин халдварлах чадвар өндөртэй мутацид орсон хувилбарууд гарч ирсэн нь дахин халдварыг ихэсгэсэн. Эдгээр дөрвөн хүчин зүйлийн нөлөөгөөр хүмүүс хоёр дахь удаагаа халдвар авч байгааг бид хүндээр тусган авах шаардлагагүй юм гэж доктор Фрэнк Эспер үзэж байна.

Нэг хүн хэдэн удаа халдвар авах эрсдэлтэйг тодорхойлох боломжгүй

Ямар хүмүүс дахин халдвар авах эрсдэл өндөр байгааг эмч нар тодорхойлох боломжгүй. Учир нь вакцинд хамрагдсан, үл хамрагдсанаас шалтгаалан хүмүүс дахин халдвар авч байгаа юм. Тиймээс ямар хүмүүс дахин халдвар авах эрсдэл өндөртэй болон нэг хүн хэдэн удаа халдвар авах боломжтойг судлах хэрэгцээ шаардлага маш их байна. Гэхдээ вакцинд хамрагдсан хүмүүс дахин халдварлах нь вакцингүй хүмүүсээ хоёр дахин бага байгаа аж. Халдвар аваад эдгэрснээс хэдий хугацааны дараа халдвар авах нь тодорхой биш ч хоёр болон гурван сарын дотор дахин халдвар авах магадлал нь хамгийн бага байгаа юм.

Хүмүүсийг олон төрлийн вирус болон халдвараас сэргийлдэг дархлааны тогтолцоо үндсэн хоёр хэсгээс бүрддэг. Эхнийх нь бие махбодид гадны биет орж ирсэн тохиолдолд шууд хариу үйлдэл үзүүлдэг, төрөлхийн дархлааны хариу үйлдэл юм.  Энэ хэсэг халдвар авсан эсүүдийг шууд устгадаг цусны цагаан эсүүдийг агуулдаг. Гэхдээ эдгээр нь коронавирусаас таныг хамгаалахгүй. Тиймээс бидэнд дасан зохицох дархлааны хариу урвал хэрэгтэй. Үүнд вирусын тархалтыг зогсоох эсрэг биетийг үүсгэдэг эсүүд, халдвар бүхий вирусын эсрэг довтолдог T эсүүд багтдаг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

БНСУ-д ажилладаг монгол иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Дэлхий дахинд

БНСУ-д ажилладаг монгол иргэд нэгнийхээ аминд хүрчээ

2023/01/02
Хятад улс руу зорчих иргэд тусгаарлалтад орох шаардлагагүй болно
Дэлхий дахинд

Хятад улс руу зорчих иргэд тусгаарлалтад орох шаардлагагүй болно

2022/12/27
Дэлхийн найм дахь тэрбум иргэнээр Монгол хүү бичигдлээ
Дэлхий дахинд

Дэлхийн найм дахь тэрбум иргэнээр Монгол хүү бичигдлээ

2022/11/16
Элон Маск: Twitter-ийн ажилтнууд үдийн хоолны мөнгөө өөрсдөө төлнө
Дэлхий дахинд

Элон Маск: Twitter-ийн ажилтнууд үдийн хоолны мөнгөө өөрсдөө төлнө

2022/11/16
Сүнсний баярын үеэр үүссэн шахцалдаанд амиа алдагсдын тоо 154-т хүрчээ
Дэлхий дахинд

Сүнсний баярын үеэр үүссэн шахцалдаанд амиа алдагсдын тоо 154-т хүрчээ

2022/10/31
Эрээнд хатуу хөл хорионы дэглэм тогтоолоо
Дэлхий дахинд

Эрээнд хатуу хөл хорионы дэглэм тогтоолоо

2022/06/02
Дараагийнх
Герман-Монголын нийгэмлэгийн хурал дээр Монгол, Герман зохиолч илтгэл тавив

Герман-Монголын нийгэмлэгийн хурал дээр Монгол, Герман зохиолч илтгэл тавив

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа
  • Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна
  • Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа
  • Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 313.400 төгрөг боллоо
  • Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev