Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч ажил дээрээ нас баржээ.Тус явдалтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас тайлбар гаргаж, эмгэнэл илэрхийлжээ.
ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэлт хагалгааны нэгдсэн тасгийн их эмч нь 2021 оны арваннэгдүгээр сарын 2-3-нд шилжих шөнө Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт ээлжийн эмчээр жижүүрлэн ажиллаж байсан бөгөөд 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн өглөө ажлын байран дээрээ гэнэт нас барсан талаар Эрүүл мэндийн яам тайлбарласан.
Ажил үүргээ гүйцэтгэж байсан эмч ийнхүү нас барсан шалтгааныг тодруулахаар шүүх шинжилгээний баг ажиллаж байгаа юм байна.