• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Лхагва, 2-р сар 1, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Д.ТЭРБИШДАГВЫН НОМЫН ТАНИЛЦУУЛГА МЮНСТЕР ХОТОД ҮРГЭЛЖЛЭВ

2021/11/03
: Энтертайнмент
0
Д.ТЭРБИШДАГВЫН НОМЫН ТАНИЛЦУУЛГА МЮНСТЕР ХОТОД ҮРГЭЛЖЛЭВ
Share on FacebookShare on Twitter

Германы Мюнстер хотод ирэв. Жихүүн салхи хацар илбэж,  наран авхай  үүлний цаанаас цухуйхад  бүдэг саарал өнгө ноёлсон  эртний барилга олонтой энэхүү хот гэрэлтэй болсон мэт мэдрэмж төрүүлэв. Хотын төв хэсэгт Монголын элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Б.Бэхбат, зураач Ц.Ган-Эрдэнэ нар тосч авлаа.

Тэд биднийг дагуулан хотын төв хэсгээр алхаж, үүх түүхээс хуучилж, алдарт  Энхтайвны танхим (Friedenssaal) -д орцгоов. Мюнстер хотын  түүхэн дэх хамгийн алдартай үйл явдал болох  30 жил үргэлжилсэн дайныг дуусгасан Вестфалийн энх тайвны гэрээг 1648 онд  энэ танхимд  байгуулсан  түүхтэй. Түүхийн олон үзмэрүүдийг сонирхож, нүдээ хужирлав. Цагийн зүү үдээс хойшоогоо заахад хоттой танилцах аялалаа өндөрлөж зураач Ц.Ган-Эрдэнийн  урланг зорилоо.  Тэнд  УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын   Герман улсад хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД – Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номын танилцуулгыг  хийхээр төлөвлөсөн юм. Уран бүтээлийн урлангийн хаалгаар оронгуут хананд өлгөсөн зурагнууд эрхгүй хараа булаана.

Саарал өнгийн сүүдэр  давамгайлахаас  гадна  дүрслэл нь их содон.  Усан дээр тусах хүний сүүдэр ганцаараа биш гэсэн санааг илтгэх мэт. Магадгүй энэ дүрслэл нь хүний дотоод сэтгэлд  нуугдаж байдаг өөр нэгнийг ч   илэрхийлсэн байх. Бас  алхаж яваа бүсгүйг араас нь янз бүрээр дүрсэлж зуржээ. Эмэгтэй хүн чинь урдаасаа биш араасаа илүү үзэсгэлэнтэй юм биш үү гэсэн бодол зурсхийв. Түүний зургийг зэрвэс  хараад ойлгоход амаргүй ч удаан ширтэх  тусам нэг түүх, санааг өгүүлдэг учраас европ хүмүүс дурладаг байх гэсэн бодол төрж байлаа.Уран бүтээлч “Рефлекшн” буюу “Тусгал” арга барилаар уран бүтээлээ туурвидаг юм байна.

“Хүн бүр нэг талдаа гадны материаллаг, бие махбодийн амьдрал нөгөө талдаа бодол, дурсамж, уран зөгнөл, сэтгэлийн мэдрэмж, бодлын холбоо, төсөөлөл, хүсэл тэмүүлэл, айдсаар илэрдэг оюуны дотоод ертөнцийн хоёр өөр амьдралаар амьдардаг юм гэсэн санааг тусгалаар дамжуулж харуулахыг зорьдог” гэж зураач тайлбарлав. Ц.Ган-Эрдэнэ ХБНГУ-ын Мюнстер хотод 20 шахам жил ажиллаж амьдарч байгаа бөгөөд тус хотын Урлагийн академид суралцан төгссөн, бүтээлээрээ европт нэрд гарч байгаа чөлөөт уран бүтээлч. Түүний гэргий Б.Намуунаа уран барималч.  Хос уран бүтээлч  Мюнстер хотын төвд олон орны уран бүтээлчид төвлөрсөн соёл урлагийн ордонд урлангаа нээжээ. Номын  уулзалт эхлэхээс өмнө зураач Ц.Ган-Эрдэнэ  номын зохиогч Д.Тэрбишдагвыг энэхүү соёл урлагийн төвлөрсөн төвийн барилгыг эзэмшигч,  Coppenrath Verlag GmbH & Co KG хэвлэлийн газрын эзэд болох Вольфганг Холкер болон гэргий Сигги Шпигельбургтай нартай танилцуулав. Энэ гэр бүл урлагт дуртай, уран бүтээлчдийг дэмждэг  хүмүүс аж. Coppenrath Verlag GmbH & Co KG хэвлэлийн газар нь шинжлэх ухааны хэвлэн нийтлэгч гэдгээрээ алдартай төдийгүй хүүхдийн номын цувралууд нь эрэлт ихтэй. “Феликс” хүүхдийн цуврал ном, “Лиллифи гүнж”-ээр нэрд гарчээ. Coppenrath Verlag GmbH & Co KG хэвлэлийн газрын эзэн  Вольфганг Холкер 1995 онд 11  сая евро байсан хэвлэлийн газрын мөнгөн эргэлтийг 2005 онд 55 сая евро болгон нэмэгдүүлсэн түүхтэй юм байна. 1992 онд эхнэртэйгээ  “Die Spiegelburg” брэнд гаргажээ. Номын зохиогч Д.Тэрбишдагва Вольфганг Холкертэй   цаашид хамтран ажиллах гарц болон   Монгол Улсын түүх, соёлын талаар ярилцлаа.

Энэ гэр бүлийнхэн номонд хүндэтгэлтэй ханддаг болохоор үдээс хойш эхэлсэн  Д.Тэрбишдагвын номын  танилцуулах уулзалтад зорьж ирж оролцон  “УЛААН БИЧИН ЖИЛД – Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номон дээр зохиогчоор гарын үсэг зуруулж авав.  Зураачийн урланд номын танилцуулга хийх нь орчны зохицолын хувьд донжтой. Номын хэсгээс уншихад уншигчдад  тухайн үйл явдлын талаарх тодорхой төсөөлөл,   зураглал  буухын зэрэгцээ хаашаа ч харсан утга, агуулга гүн  зураг угтах нь таатай байсан биз ээ.  Мюнстер хот нь  соёл урлагийн төв учир  энэ удаагийн  номын танилцуулгад урлаг сонирхогчид хүрэлцэн ирсэн юм.  “Вестфеалише”  дээд сургуулийн  багш бүсгүй Андреа Волф олон улсын соёлын харилцааны  хичээл дээрээ жишээ болгон  “УЛААН БИЧИН ЖИЛД – Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номын тухай танилцуулая, Монгол Улсын түүх, соёлыг харуулсан богино хэмжээний видео, үндэсний хувцастай зургаа  илгээгээч гэсэн хүсэлт тавьж байлаа.
 
Үргэлжлэл дараагийн дугаарт …
Д.Доржпагма

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

PC MALL “Шинэлэг бүхнээр шинэлье” урамшуулалт худалдаа
Энтертайнмент

PC MALL “Шинэлэг бүхнээр шинэлье” урамшуулалт худалдаа

2023/01/20
“Зохиолгүй амьдрал” жүжгийн нээлт энэ сарын 13-нд болно
Энтертайнмент

“Зохиолгүй амьдрал” жүжгийн нээлт энэ сарын 13-нд болно

2023/01/10
Бөртэ чоно-2022: Шилдгийн шилдэг тамирчнаар Ц.Цогтбаатар тодорлоо
Энтертайнмент

Бөртэ чоно-2022: Шилдгийн шилдэг тамирчнаар Ц.Цогтбаатар тодорлоо

2022/12/27
Шинэ жилээ дурсамж дүүрэн өнгөрүүлэхэд туслах шилдэг долоон зөвлөгөө
Энтертайнмент

Шинэ жилээ дурсамж дүүрэн өнгөрүүлэхэд туслах шилдэг долоон зөвлөгөө

2022/12/17
Тенор хоолойт Д.Эрдэнэ-Очирын уран бүтээлийн бие даасан тоглолт тун удахгүй болно
Энтертайнмент

Тенор хоолойт Д.Эрдэнэ-Очирын уран бүтээлийн бие даасан тоглолт тун удахгүй болно

2022/11/29
С.Молор-Эрдэнэ: “Сычуаны сайн хүн”-ээс өөрийгөө болоод эргэн тойрны хүмүүсээ хэн бэ гэдгийг олж харж болно
Энтертайнмент

С.Молор-Эрдэнэ: “Сычуаны сайн хүн”-ээс өөрийгөө болоод эргэн тойрны хүмүүсээ хэн бэ гэдгийг олж харж болно

2022/11/21
Дараагийнх
Халдвар аваад эдгэрсэн иргэд 21 хоногийн дараа вакцинд хамрагдана

Халдвар аваад эдгэрсэн иргэд 21 хоногийн дараа вакцинд хамрагдана

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
  • Г.Ганхүү: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход юм гуйж байсангүй
  • 13А маягтыг ирэх даваа гарагаас цахимд шилжүүлнэ
  • Нийт хүүхдүүдийн 95 хувь нь интернэт хэрэглэдэг учраас цахим орчин болон нийгмийн сүлжээнд харилцаа, үйлдлийн эрсдэл гарч болохоор байна
  • УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, Б.Ариунболд нарыг яллагдагчаар татжээ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev