• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
Мягмар, 8 сар 9, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Гэр бүл хүүхэд

Б.Насанбурмаа: Цар тахлаас үүдэн өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн хямрал нэмэгдсэн

2021/11/03
: Гэр бүл хүүхэд
0
Б.Насанбурмаа: Цар тахлаас үүдэн өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн хямрал нэмэгдсэн
Share on FacebookShare on Twitter

СЭМҮТ-ийн ХӨҮК-ийн Сэтгэцийн эмч Б.Насанбурмаа : Цар тахлаас үүдэн үе тэнгийнхэнтэй чөлөөт цагаа хамт өнгөрөөх, танхимаар хичээллэх гэх мэт нийгэмших харилцаа нь хумигдсан өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн хямрал нэмэгдсэн.

Өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог болон эцэг эхчүүд тэдэнтэй хэрхэн харилцах талаарх түүний зөвлөгөөг хүргэе.

ӨСВӨР НАС гэж юу вэ?
12-18 насыг өсвөр нас хэмээн үздэг бөгөөд хүүхэд ахуй наснаас насанд хүрэх шилжилт хөгжлийн зурвас үе бөгөөд тэдний бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн хүрээнд эрс өөрчлөлт, шинэ бүрдэл, заримдаа зөрчил хямрал дагуулж байдаг онцлог нас юм. Том хүн боллоо хэмээн ойлгож насанд хүрэгчдийн байр сууринаас аливаад хандах хүсэл эрмэлзэлтэй болдог учир шилжилтийн нас гэж нэрлэдэг.

Өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн хэрэгцээ:

  • Үе тэнгийн хүүхдүүдтэйгээ харилцах
  • Үе тэнгийнхэн дундаа хүлээн зөвшөөрөгдөх, үзэл бодлоо илэрхийлэх
  • Нийгэмших
  • Үзэл бодлоо хамгаалах, илэрхийлэх
  • Хувийн эрх чөлөө, хувийн орон зайгаа хадгалах

Сэтгэлзүйн онцлог нь:

  • Бусдыг өрөвдөх хайрлах, мөн тэднээр хайрлуулахыг хүсдэг
  • Хэн нэгэнтэй ойр дотно харилцаатай байх, хайрлах хүсэл сонирхол бий болж эхэлдэг
  • Нийгэм хүмүүсийн дунд биеэ зөв авч явах иргэний зан үйлийн шинж чанаруудыг эзэмшиж эхэлнэ
  • Тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй ярилцаж, зөвлөгөө авахыг хүсдэг
  • Би хэмээх төсөөлөл эрчимтэй хөгждөг
  • Өөрийн дүр төрхийг бүрдүүлж, нийгмийн өмнө хүлээх үүрэг, харилцаанд суралцах дадлыг эзэмшинэ
  • Ирээдүйн ажил мэргэжил, гэр бүлтэй холбоотой мэдээллийг судалж эхэлнэ
  • Гадаад төрх, хувцаслалтдаа илүү анхаарч бусдад таалагдахыг эрмэлздэг болно
  • Насанд хүрэгчдийн харилцаа хандлага, зан байдлыг сонирхож даган дуурайж эхэлдэг

Сэтгэлзүйн хариу урвал:

  • уурлах, бухимдах, бага зэрэг түрэмгий авирлах
  • амархан баярлах
  • амархан гомдох, уйлах
  • уйтгарлах, ганцаардах
  • идэвхгүй болох, дуртай зүйлээ сонирхохгүй байх
  • дуртай зүйлийг нь санал болгоход үгүйсгэх
  • асуултад сөргөөр хариулах
  • гэнэт дуугаа хураах
  • хэнэггүй аашлах
  • үйл ойшоох
  • зөрүүдлэх, сөргөлдөх
  • сануулга, анхааруулгыг биелүүлэхгүй байх
  • эсэргүүцэх, зөрчилдөх хандлага гаргах
  • харилцааны болон хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ хангагдахгүй үед танихгүй хүмүүстэй холбоо тогтоож эхэлдэг

Та өсвөр насны хүүхэдтэй хэрхэн харилцвал тохиромжтой вэ?

Эцэг эхчүүд хүүхдэдээ хүндлэл үзүүлж, найз шиг нь харьцах нь чухал. Гэхдээ бүх зүйлд нь найр тавин хүлээн зөвшөөрнө гэдэг утгаар бус бид өөрийн найзтайгаа хэрхэн харилцдаг, яг л тийм байдлаар дотно харилцахыг зөвлөж байна. Тиймээс

  • хүндлэл үзүүлж, үзэл бодол хүсэл мөрөөдлийг нь хүлээн зөвшөөрөх
  • хүүхэдтэй холбоотой шийдвэр гаргахдаа санаа бодлыг нь сонсох
  • чамд юу ч тохиолдсон аав ээж нь үргэлж чамтай хамт байна гэдгийг нь ойлгуулах
  • хүүхдэд хувийн орон зайг нь өгөх
  • найзалж, нийлж байгаа  хүүхдийг нь шүүмжлэхгүй байх
  • цахим орчны хэрэглээг нь хэт хянахгүй, мөрдөхгүй байх
  • бүх зүйлд нь зохистой хяналт тавих
  • дуртай дуу хөгжим, спорт, сонирхдог зүйлийн, найзуудынх нь талаар ярилцах
  • өсвөр насны хүүхэд эцэг эхчүүдтэйгээ ярилцсанаар өөрийгөө том болсон, чухал хүн мэт санаж, урамшдаг
  • юу хийхээ эцэг эхчүүд мэдэхгүй бол өөрөөс нь асууж үзээрэй /жишээ нь өмсөх хувцсаа сонгохдоо…/
  • стресс тайлах энгийн аргаар сэтгэл санаагаа тайван байлгахыг зааж өгөх
  • Зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх, эрт унтахад нь дэмжлэг үзүүлээрэй.

Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу.

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

Ж.Цолмон: Тархи судлал нь уураг тархины үйл ажиллагааг молекул генийн түвшнээс эхлээд нийгмийн харилцааны түвшин хүртэл судалдаг
Гэр бүл хүүхэд

Ж.Цолмон: Тархи судлал нь уураг тархины үйл ажиллагааг молекул генийн түвшнээс эхлээд нийгмийн харилцааны түвшин хүртэл судалдаг

2022/08/08
Л. Баттүвшин: Гэр хорооллын айлуудын дундаж насны эмэгтэйчүүдийн стрессийн түвшин өндөр байна
Гэр бүл хүүхэд

Л. Баттүвшин: Гэр хорооллын айлуудын дундаж насны эмэгтэйчүүдийн стрессийн түвшин өндөр байна

2022/08/08
Бяцхан үрсийнхээ тэмдэглэлт өдрийг хэзээ ч мартагдашгүйгээр тэмдэглэхийг хүсвэл “Gobi kids cafe”-г сонгоорой
Гэр бүл хүүхэд

Бяцхан үрсийнхээ тэмдэглэлт өдрийг хэзээ ч мартагдашгүйгээр тэмдэглэхийг хүсвэл “Gobi kids cafe”-г сонгоорой

2022/08/02
Г.Отгонцэцэг: Гэр бүл, найз нөхөддөө өөрт гарсан мэдрэмжээ аль болох нээлттэй хэлж байгаарай
Гэр бүл хүүхэд

Г.Отгонцэцэг: Гэр бүл, найз нөхөддөө өөрт гарсан мэдрэмжээ аль болох нээлттэй хэлж байгаарай

2022/06/27
Г.Занданшатар: Хүүхэд бүхэн инээмсэглэл дүүрэн байх ёстой
Гэр бүл хүүхэд

Г.Занданшатар: Хүүхэд бүхэн инээмсэглэл дүүрэн байх ёстой

2022/06/01
Төрийн байгууллага, үүрэг хүлээгчид хүүхдээ дан ганц сонсох бус хүүхдийн эрхийг хүндэтгээрэй
Гэр бүл хүүхэд

Төрийн байгууллага, үүрэг хүлээгчид хүүхдээ дан ганц сонсох бус хүүхдийн эрхийг хүндэтгээрэй

2022/05/26
Дараагийнх
Сүүлийн 24 цагт коронавирусын 1434 тохиолдол нэмэгдэж, 12 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт коронавирусын 1434 тохиолдол нэмэгдэж, 12 хүн нас барлаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev