• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
Мягмар, 8 сар 9, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Энтертайнмент

Д.Тэрбишдагвын номын танилцуулга Дюссельдорф хотод болов

2021/11/01
: Энтертайнмент
0
Д.Тэрбишдагвын номын танилцуулга Дюссельдорф хотод болов
Share on FacebookShare on Twitter

Германы хувийн театрт болсон Монгол үдэш

УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын   Герман улсад хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД – Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номоо танилцуулах уулзалт амжилттай үргэлжилсээр байна. Номын зохиогч болон багийнхан маань нэг хотоос нөгөө хотруу хурдны замаар давхиж, зам зууртаа дараагийнхаа уулзалтын бэлтгэл ажлаа базааж, амсхийх завгүй явцгааж байна. Номын танилцуулгыг хэрхэн сонирхолтой хийх, уншигчдыг залхаахгүй, уйдаахгүй байх, Монголд очиж үзэх юмсан, ямар агуу түүх, соёлтой ард түмэн юм бэ гэсэн бахархалын гал герман хэлтэй уншигчдын  сэтгэлд  жаахан ч гэсэн асаачих юмсан гэсэн бидний хичээл зүтгэл Монголоо гэсэн нэгэн үзүүрт уягдаастай.

Замын алжаал, “герман” чанга төлөвлөлт, цагийн нарийн хуваартай байгаа ч номын танилцуулгад хүрэлцэн ирсэн уншигчдын алга ташилт, дулаахан үгс,  сонирхсон цоргисон харц,  зорьж ирсэн элэг нэгт монголчуудын маань дэмжлэг бүхэн  урам зориг хайрласаар, цааш үргэлжлүүлэх тэмүүлэл бадраасаар л явна.

Германы Норд Райн Вэстфален Бундесландын нийслэл Дюссельдорф хотод ирэв. Берлин, Франкфурт, Мюнхен, Гамбургтай хамт Дюссельдорф нь Германы эдийн засаг, санхүү, улс төр, боловсрол, соёлын гол төвүүдийн жагсаалтад багтдаг. Загварын олон дэлгүүр, бизнесийн төвүүд, ресторан, дуурийн болон  кинотеатруудтай маш цоглог, орчин үеийн, хөл хөдөлгөөн ихтэй хот юм байна.

Номын танилцуулга хийх арга хэмжээг  “НРВ дахь Герман-Монголын үүд “ ТББ-ын тэргүүн  Э.Ариунсайхан   болон тус бүсийн  өргөмжлөлт консул С. Шмитц нар  хамтран зохион байгууллаа.

“НРВ дахь Герман-Монголын үүд “ ТББ  нь тус хотод амьдардаг монголчуудаа нэгтгэн олон чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг юм байна. Монгол хүүхдүүдийнхээ эх хэлээ мартахгүй суралцахад анхаарч, өөрсдийнхөө санаачлагаар Монгол сургууль хүртэл нээжээ. Энэ жил 50 гаруй хүүхэд суралцахаар бүртгүүлсэн аж. Бид Дюссельдорф хотын  Театркантинед 2021 оны 10-р сарын 22-ны өдрийн 18 цагт зорьж очлоо.

Хуучны үйлдвэрийн өндөр таазтай том барилгыг засаж, соёл урлаг, үйлчилгээний том том танхим болгон өөрчилжээ. Хувийн театр болоод ч тэрүү дотоод засал нь өвөрмөц, хананд өлгөсөн зурагнууд нь  хараа булаахын зэрэгцээ улаавтар өнгө зонхилсон учир сүрлэг харагдуулна.  Хаалгаар ороход намуухан аяз эгшиглэж, бүдэг гэрэлтэй орчин угтлаа.   Энд өдөр алгасахгүй арга хэмжээ  болдог, захиалга ихтэй  ч номын танилцуулгад зориулан нэгэн үдшийг өнгөрүүлэх боломж олгожээ.

Тусгай тайз зассан байсан ба түүний голд номын зохиогчийг  Д.Тэрбишдагвыг хүндэтгэлтэйгээр урин суулгаж,  “НРВ дахь Герман-Монголын үүд “ ТББ-ын тэргүүн  Э.Ариунсайхан   болон тус бүсийн  өргөмжлөлт консул С. Шмитц нар арга хэмжээг нээн үг хэлцгээв.

Зохиогч Д.Тэрбишдагва: “Би номондоо зөвхөн өөрийнхөө хувийн амьдралыг  өгүүлэхийг зориогүй. Нэг хүний амьдралын түүх өгүүлэхийн  зэрэгцээ уламжлалт  зан заншил, өв соёл,  байгаль дэлхийгээ хайрлан харьцаж байгаа монгол хүний сэтгэлгээний онцлог, Монголын эртний ба одоогийн түүхийн хэсгээс уран сайхны аргаар шигтгэж бичихийг зорьсон юм. Түүх, археологи, палентологи,  соёлын талаар намайг бичвэл Тэрбишдагва их мэдэгч болчихож гэж гайхна шүү дээ, тиймээс Монголын нэрт эрдэмтэд, судлаачидтай  хамтран ажиллаж, сонирхол  татсан товч түүх, шигтгээг дэлхийд танигдсан, оюуны бядтай эдгээр хүмүүсийн хүүрнэсэн, дүгнэснээр номондоо шинэлэг зохиомж болгон оруулсан юм. Монголд палентологийн чиглэлээр хамгийн урт хугацаанд судалгаа хийж буй хүн бол билгүүн номч Б.Ринчений хүү палентологич   Р.Барсболд, Төрийн шагналт, шинжлэх ухааны гавъяат ажилтан, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Монголын нууц товчоо судлалын төвийн захирал, академич Д.Цэрэнсодном гээд бүхий л насаа, амьдралаа, цаг хугацаагаа, оюунаа судалгаа, шинжилгээнд чилээж яваа буурал эрдэмтэд мөн  залуу судлаачид гээд  оролцсон хүн бүрийн нэрийг  дурдвал уртаас урт жагсаалт гаргана. Энэ номыг бүтээхэд олон хүний хөдөлмөр, ур ухаан, зүтгэл шингэсэн юм” гэж онцлов.

Монголын эзэнт гүрэн Дорно, Өрнийг холбож хангай, тал, элс манхан хосолсон Евразийн уудам нутагт хэрхэн оршин тогтносон   тухай, дэлхийн түүхэнд хамгийн том эзэнт гүрэн байгуулсан болон  Чингис хааны дэлхийн шинэ дэг тогтолцоог илбэн тохинуулах гадаад бодлогын тухай зэрэг түүхийн хэсгүүдийг номноос уншихад герман уншигчид чих тавин анхааралтай сонсож байлаа.

Үргэлжлэл дараагийн дугаарт

Д.Доржпагма

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

“Бэхэн зүрх” кинонд тоглох жүжигчид тодорлоо
Энтертайнмент

“Бэхэн зүрх” кинонд тоглох жүжигчид тодорлоо

2022/08/01
Дуучин Э.Болормаа “OBWALD” наадамд амжилттай оролцлоо
Энтертайнмент

Дуучин Э.Болормаа “OBWALD” наадамд амжилттай оролцлоо

2022/07/21
Б.Анхбаяр: Хайртай хүнийхээ үнэ цэнийг мэдрэхийг хүсвэл “Үүрдийн хайр”-ыг хамтдаа үзээрэй
Энтертайнмент

Б.Анхбаяр: Хайртай хүнийхээ үнэ цэнийг мэдрэхийг хүсвэл “Үүрдийн хайр”-ыг хамтдаа үзээрэй

2022/06/06
Хүн бүрийн нүдэнд нулимс хуруулсан хайрын түүх ийн оршвой
Энтертайнмент

Хүн бүрийн нүдэнд нулимс хуруулсан хайрын түүх ийн оршвой

2022/06/04
Өнөөдрөөс бүх сургуулийн гаднах биеийн  тамир, тоглоомын талбайг хүүхдүүд тоглоход нээлттэй байлгана
Энтертайнмент

Өнөөдрөөс бүх сургуулийн гаднах биеийн тамир, тоглоомын талбайг хүүхдүүд тоглоход нээлттэй байлгана

2022/06/02
Ц. Анхбаяр: Хүмүүст зовлон үзүүлэх гэж  кино хийдэггүй. Ёстой сайхан зовоод гараад ирлээ гэж хэн ч хэлдэггүй биз дээ
Энтертайнмент

Ц. Анхбаяр: Хүмүүст зовлон үзүүлэх гэж  кино хийдэггүй. Ёстой сайхан зовоод гараад ирлээ гэж хэн ч хэлдэггүй биз дээ

2022/06/01
Дараагийнх
Цэцэрлэгт хүүхдийг 3 настайгаас нь авахаар болжээ

Цэцэрлэгт хүүхдийг 3 настайгаас нь авахаар болжээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev