Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 2076 тохиолдол нэмж батлагдлаа. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 334.865 боллоо. Үүний
- 1.113 нь Улаанбаатар хотод
- 963 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд 6.362 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 16 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1.440 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нас барсан иргэдийн 7 нь эмэгтэй, 9 нь эрэгтэй. Насны хувьд
- 21-40 насны 1
- 41-60 насны 1
- 61-80 насны 10
- 80 дээш насны 4
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19.628 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 56.789 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 10.225
- Хүндэвтэр- 6.804
- Хүнд – 2.206
- Маш хүнд – 363 хүн байна