• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
Бямба, 5 сар 21, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Нийгэм

Б.Ууганбат: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 94 төрлийн үйлчилгээг үзүүлж байна

2021/10/15
: Нийгэм
0
Б.Ууганбат: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 94 төрлийн үйлчилгээг үзүүлж байна
12
SHARES
604
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа болон “Ковид 19”-ын цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Аравдугаар сарын 7-13-ны хооронд дээрх тусгай дугаарт нийт 1795 дуудлагад хариу өгсөн байна. Мөн тус хугацаанд “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 38 иргэн хандаж, 11 иргэн автомат хариулагчаас, 27 иргэн оператор ажилтантай холбогдон мэдээлэл авчээ.

Иргэд дархлаажуулалтын болон ковидын шинжилгээний цэгийн байршил, ажиллах цагийн хуваарийн талаарх мэдээллийг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботоос авах боломжтой.

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбаттай ярилцлаа.

-Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор танай байгууллагаас ямар арга хэмжээ авч байгаа вэ. ?

-Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 259, 2019 оны 149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэх зорилгоор төрийн үйлчилгээг цахимжуулах, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

-Төрийн байгууллагын хэдэн үйлчилгээ цахимжаад байна вэ?

-Өнөөдрийн байдлаар нийт 55 байгууллагын 555 үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем www.e-mongolia.mn-ээр үзүүлж байгаа. Оператор хэлбэрээр 29 байгууллагын 258 нэр төрлийн төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн зургаан салбараар үзүүлж эхлээд байгаа юм. Үүнээс нийслэлийн нутгийн захиргааны 15 байгууллагын 94 нэр төрлийн төрийн үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

    1.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба-29

  1. Нийслэлийн Эрүүл мэндийн газар-8
  2. Нийслэлийн Соёл урлагийн газар-6
  3. Нийслэлийн Аялал жуулчлалын газар-6
  4. Нийслэлийн Авто замын хөгжлийн газар-3
  5. Нийслэлийн Байгаль орчны газар-6
  6. Нийслэлийн Онцгой байдлын газар-1
  7. Нийслэлийн Цагдаагийн удирдах газар-1
  8. Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар-5
  9. Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, инженерчлэлийн газар-1
  10. Хот байгуулалт, Хөгжлийн газрын-5
  11. Нийслэлийн Архивын газар-14
  12. Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төв-1
  13. Ус сувгийн удирдах газрын-7
  14. Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын 1 үйлчилгээ үзүүлж байна.

-Цахим системээр хэдэн иргэнд үйлчилгээ үзүүлсэн бэ?

-2021 оны аравдугаар сарын 7-13-ны хооронд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс нийт 29.549 үйлчилгээ үзүүлсэн. Үүнээс төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем www.e-mongolia.mn-ээр 986 үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн байна.

-Аж ахуйн нэгж олон шатлалт үйлчилгээг хэрхэн авах вэ?

-Олон шатлалт үйлчилгээг аж ахуйн нэгж нь тоон гарын үсэг уншуулан,  өөрийн мэдээллийг баталгаажуулж эрх бүхий төрийн байгууллагын үйлчилгээг авна. Тоон гарын үсгээ авч, төрийн мэдээлэл солилцооны “Хур” системд аж ахуйн нэгжийн мэдээлэл орсноор үйлчилгээ авах боломжтой болж байгаа юм. Аж ахуйн нэгжүүд тоон гарын үсэг ашиглан үйлчилгээний хүсэлт илгээх шаардлагатай гэсэн мэдээлэлгүйгээс олон дахин ирэх зэрэг хүндрэл үүсэж байна.

-Тоон гарын үсэг авах үйлчилгээг хаанаас авах вэ?

-Улсын хэмжээнд албан ёсны эрхтэй тоон гарын үсэг олгогч “МонПасс”, “Трейдум кей”,  “Нью компас”, “Ви эс эм” гэсэн дөрвөн байгууллага байгаа бөгөөд нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт хоёр, Драгон салбарт нэг тоон гарын үсэг олгогч байгууллага үйлчилгээ үзүүлж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

“Дээд боловсролын чанарын баталгаажуулалт-2022” Олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
Нийгэм

“Дээд боловсролын чанарын баталгаажуулалт-2022” Олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ

2022/05/20
Хэрэглэгчид цахилгааны төлбөрөө ирэх сарын 1-нээс өөрөө төлнө
Нийгэм

Хэрэглэгчид цахилгааны төлбөрөө ирэх сарын 1-нээс өөрөө төлнө

2022/05/20
Хар тамхины хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлж өгнө гэж 10.000.000 төгрөгийн хахууль авсан хэргээр шалгагдаж байна
Нийгэм

Хар тамхины хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлж өгнө гэж 10.000.000 төгрөгийн хахууль авсан хэргээр шалгагдаж байна

2022/05/17
Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа усан оргилууруудыг тавдугаар сарын 20-ны дотор ажиллуулна
Нийгэм

Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа усан оргилууруудыг тавдугаар сарын 20-ны дотор ажиллуулна

2022/05/16
Буулгасан грашийн оронд мод тарьж, эзэмшлийн газраа хамгаална
Нийгэм

Буулгасан грашийн оронд мод тарьж, эзэмшлийн газраа хамгаална

2022/05/13
БНСУ-ын иргэд Монголд визгүй зорчих болсонтой холбоотойгоор орон нутгийн нислэгээ нэмэгдүүлэхийг хүсэв
Нийгэм

БНСУ-ын иргэд Монголд визгүй зорчих болсонтой холбоотойгоор орон нутгийн нислэгээ нэмэгдүүлэхийг хүсэв

2022/05/13
Дараагийнх
Сүүлийн 24 цагт халдварын 2076 тохиолдол нэмэгдэж, 16 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт халдварын 2076 тохиолдол нэмэгдэж, 16 хүн нас барлаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev