Та, бидний гар өдөр бүр олон төрлийн гадаргуутай шүргэлцэж бактери, вирус, бохирдлыг гартаа наан өөртөө болон бусдад халдвар үүсгэгчийг дамжуулдаг.
Тиймээс гараа тогтмол угааж хэвшснээр гэдэсний халдварт өвчин, амьсгалын замын цочмог халдварт өвчин, амьсгалын замаар халдварлах вирусын тархалт зэрэг олон төрлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой.
Та гараа тогтмол угааж өөрийнхөө болон бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалаарай!