Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор цуглуулсан сорьцуудад шинжилгээ хийхэд 2.409 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- Улаанбаатарт 1.316
- Орон нутагт 1.092 илэрчээ.
Мөн хугацаанд 7.813 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас 0-80 гаруй насны 14 хүн нас баржээ. Тодруулбал,
- 0-20 насны 1
- 41-60 насны 3
- 61-80 насны 6
- 80 дээш насны 4 хүн нас баржээ.
Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1.303 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 22.158 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 13.227
- Хүндэвтэр- 6.487
- Хүнд – 2.098
- Маш хүнд – 346 хүн байна.