Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өнөөдрийн байдлаар Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 2500 гаруй байгууллагатай “Эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах” гэрээг байгуулан, иргэн-даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээнд чанарын хяналт хийж санхүүжилтийг шийдвэрлэн ажиллаж байна. ЭМДЕГ-аас гэрээт байгууллагуудыг гэрээний хэрэгжилтийг хангуулах хүрээнд газар дээрх хяналт-шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулдаг.
Энэ хүрээнд Коронавирист халдвар (Ковид-19) цар тахлын дэгдэлтийн үед сорьцод ПГУ Cov-SARS 2 шинжилгээ хийж байгаа зарим нийслэлийн болон орон нутгийн төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад газар дээрх хяналт, үнэлгээ хийж байна.
Хяналт, үнэлгээгээр нийслэлийн 5 лаборатори болон орон нутгийн 24 эрүүл мэндийн байгууллагын сорьцод хийсэн ПГУ Cov-SARS 2 шинжилгээний санхүүжилтийг холбогдох тушаалын дагуу нэхэмжилсэн эсэхэд газар дээрх хяналт, шалгалтыг хийх юм.

