• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Баасан, 2-р сар 3, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

А.Бурмаа: Ковидын III тунгаас нэг сарын дараа томуугийн вакцин хийлгэж болно

2021/09/29
: Эрүүл мэнд
0
А.Бурмаа: Ковидын III тунгаас нэг сарын дараа томуугийн вакцин хийлгэж болно
Share on FacebookShare on Twitter

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга, АУ-ны доктор А.Бурмаагаас тодрууллаа.

-Улсын хэмжээнд томуугийн нөхцөл байдал ямар байна вэ. Аравдугаар сараас томуу, томуу төст өвчний дэгдэлт эхэлдэг шүү дээ?

-Одоогийн байдлаар томуугийн вирус манай хүн амын дунд дэгдээгүй байна. Томуу, томуу төст өвчний өвчлөлийн хувьд сүүлийн долоо хоногт 10 мянган хүн ам тутамд 15 хүн өвдөж байна. Томуу, томуу төст өвчин гэдэгт ковид-19, бусад амьсгалын замын вирусууд орж тооцогддог. Бид цуглуулж байгаа мэдээндээ үндэслэж улирлын болон томуугийн цартахлын эрсдэлийн үнэлгээг хийдэг. Томуу, томуу төст өвчин нь улирлын хэмжээнд хүрч үү, улирал хооронд байна уу, идэвхжээд эхэлж байна уу эсвэл улсын хэмжээний дэгдэлт явж байна уу гэдгийг тодорхойлдог. Энэ эрсдэлийн үнэлгээгээр томуу, томуу төст өвчин улирал хоорондын түвшинд байгаа.

-Улирал хоорондын түвшинд байгаа гэдгийг юу гэж ойлгох уу?

-Өвчлөл хэвийн, дэгдэлтэд хүрээгүй байна гэсэн үг.

-Коронавирусээс шалтгаалж орны хүрэлцээ дутмаг байна. Амьсгалын замын халдварт өвчний улмаас эмнэлгүүдийн ачаалал хэр нэмэгдэж байна вэ?

-Нийт эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн дунд амьсгалын замын цочмог хүнд халдвартай хүмүүс 26 хувийг эзэлж байна. Насны хувьд 25 орчим хувь нь 16 хүртэлх насныхан байгаа бол 16-24, 50-64 насанд өвчлөл бага хэмжээнд нэмэгдсэн. Үүнд, коронавирусний батлагдсан болон сэжигтэй тохиолдлыг оруулж тооцож байна. Аймаг, орон нутгуудад долоодугаар сараас эхлээд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдварууд, коронавирусний батлагдсан болон сэжигтэй тохиолдлуудыг оруулан тооцох аргачлалыг баримталж байгаа ч статитистик мэдээллийн хувьд харилцан адилгүй байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дотор 62 орчим хувийг нь 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүн дотроо 40 гаруй хувьд нь дөрөв хүртэлх насны хүүхдүүдэд бүртгэгдэж, дөрөв хүртэлх насны хүүхдүүдэд амьсгалын замын өвчлөл нэмэгдсэн хандлага ажиглагдаж байна. Энэ нь коронавирусээс гадна амьсгалын замын цочмог халдварыг үүсгэдэг вирусууд байгаа гэдгийг харуулж байна. Томуу, томуу төст өвчний шалтгаантай, амьсгалын замын халдварын шалтгаантай түргэн тусламжийн дуудлага Улаанбаатар хотод 24 орчим хувийг эзэлж байна. Томуугийн мэдээллийг өгдөг томуугийн харуудан тандалтын нэгжийн бүх анхаарал, ачаалал ковид-19 халдварт чиглэж байгаа. Лабораторийн нөөц, эмнэлгийн орны хүрэлцээ, ажиллах хүн хүч үнэхээр хүндрэлтэй байна. Гэсэн ч коронавирусээс гадна томуу, томуу төст өвчин, бусад вирус илрүүлэх шинжилгээг ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори мөн хийж байгаа.

-Бусад вирусний шинжилгээ гэдгийг тодруулбал?

-Томуу, томуу төст өвчний шинж тэмдгээр илэрдэг аденовирус, риновирус зэрэг вирусний цөөхөн тохиолдлууд илэрч байгаа. Коронавируст халдвар шинжилгээний дийлэнх хувийг эзэлж байна. Учир нь өдөртөө дунджаар 5000 гаруй хүн өвдөөд байна шүү дээ. Тухайн жилийн аравдугаар сарын 1-нээс дараа жилийн аравдугаар сарын 1-нийг хүртэл томуугийн нэг улирал гэж үздэг. Үүнээс аравдугаар сард буюу хичээл, сургууль жигдэрсэн үед хүмүүсийн нягтаршил, бөөгнөрөлтэй холбоотойгоор томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварууд нэмэгддэг. Халуун, хүйтний хэлбэлзлээс ч өвчлөл нэмэгддэг. Энэ үед амьсгалын замын халдвар учраас хүн амын дунд ихсэх хандлага байдаг.

-Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж томуугийн вакцин хийж байгаа. Бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүдэд хийж байгаа дархлаажуулалт дуусч байна уу. Цаашдаа үргэлжлэх үү?

-Томуугийн дархлаажуулалтын хамралтын мэдээгээр 50-60 хувьтай явж байна. Энэ томуугийн улиралд бага насны хүүхэд өртөмхий байдаг тул 2-11 насныханд, түүнчлэн эрсдэлтэй бүлэг болох жирэмсэн эхчүүдэд дархлаажуулалт хийгдэж байгаа. Томуугийн вакциныг сайн дурын үндсэн дээр хийдэг учраас идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Вакцин хийлгээгүй эрсдэлт бүлгүүдэд дараагийн ээлжид үлдсэн вакцинаа хуваарилах шийдвэрийг гаргана байх. Магадгүй 65-аас дээш насныханд вакцин хийх болов уу. Коронавирустэй хавсарч томуу зэрэгцэж орж ирэх вий гэсэн сэрэмжлэл байна. Тиймээс яаралтай дархлаажуулалтыг дуусгах шаардлагатай.

-Коронавирусний эсрэг вакцин хийлгэсэн хүмүүс томуугийн вакцин хийлгэж болох уу?

-Коронавирусний эсрэг вакцины гуравдугаар тунд хамрагдаад нэг сарын дараагаас томуугийн вакциныг хийлгэх боломжтой. Дархлаагаа дэмжиж томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээгээ тогтмол аваарай.

-Монгол Улсад хэдэн тун томуугийн вакцин орж ирсэн бэ?

-Монгол Улсад 360,600 тун томуугийн вакцин орж ирсэн. Засгийн газраас 300 мянган хүн тун вакцин, Америктай хамтарч хэрэгжүүлдэг төслөөр 60600 хүн тун Солонгосын үйлдвэрлэгчээс вакцин орж ирсэн.

-Ковид-19, томуу, томуу төст өвчнийг хооронд нь ялгаж оношлох боломжтой юу?

-Коронавируст халдварын үед хамар битүүрэх, амтлах, үнэрлэх мэдрэмж алдагдах, халуурах, ханиалгах шинж тэмдэг илүү илэрч, уушгины хатгалгаагаар хүндрэх байдал илүү байна. Ахмад настан, насанд хүрэгчид түлхүү өвдөж байна. Архаг хууч өвчтэй хавсарч хүндэрнэ. Томуу, томуу төст өвчнөөр бага насны хүүхдүүд харьцангуй илүү халдварыг тарааж, өвчилдөг. Насны бүлэг, илэрч байгаа шинж тэмдгийг анзаарч, шинжилгээгээр баталгаажуулж оношилно. Коронавирус цоо шинэ вирус учраас хүмүүс ямар ч дархлаагүй, илүү хүндэрч өвдөж байна. Томуугийн вирус өөрөө байнга мутацид орж, дэгдэлтийг үүсгэдэг. 10-30 жилд томуугийн цар тахал үүсгэх хандлагатай.

-Коронавирусний цар тахлаас өмнө намрын өдийд томуу, томуу төст өвчин, ханиадны улмаас эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдэж, ор дүүрдэг байсан. Гэтэл ковид-19 цар тахлаас үүдээд бусад амьсгалын замын өвчлөлүүд багасаад эсвэл дарагдаад байна уу?

-Амьсгалын замын томуу төст өвчин дотроо ковид-19 халдварын вирус багтдаг. Одоо бол коронавируст халдварын цар тахал дэлхий дахинаа гарснаар томуу, томуу төст өвчний гаралт буурсан байгаа. Томуу төст өвчний шинж тэмдгүүд нь төстэй. Харин томуугийн вирусний идэвхжил арваннэгдүгээр сарын сүүлээс эхэлж, нэгдүгээр сард идэвхжил нь өндөрсөөд, бараг тавдугаар сар хүртэл үргэлжилдэг зүй тогтолтой.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

13А маягтыг ирэх даваа гарагаас цахимд шилжүүлнэ
Эрүүл мэнд

13А маягтыг ирэх даваа гарагаас цахимд шилжүүлнэ

2023/01/27
Томуугаар өвчлөгсдийн 70 хувийг хүүхдүүд эзэлж байна
Эрүүл мэнд

Томуугаар өвчлөгсдийн 70 хувийг хүүхдүүд эзэлж байна

2023/01/27
Уушигны хатгалгаагаар өвдөж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний дараах гэрийн асаргаа хамгийн чухал
Эрүүл мэнд

Уушигны хатгалгаагаар өвдөж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний дараах гэрийн асаргаа хамгийн чухал

2023/01/23
Ч.Уртнасан: Манай улсад томуу, томуу төст өвчний найман өөр төрлийн вирус тархаад байна
Эрүүл мэнд

Ч.Уртнасан: Манай улсад томуу, томуу төст өвчний найман өөр төрлийн вирус тархаад байна

2023/01/23
Сэтгэцийн эмгэгийн эмийн эмчилгээг ЭМД-аас бүрэн хариуцна
Эрүүл мэнд

Сэтгэцийн эмгэгийн эмийн эмчилгээг ЭМД-аас бүрэн хариуцна

2023/01/06
Цана, чарганаас унаж гэмтсэн хүүхдийн тоо өсөх хандлагатай байна
Эрүүл мэнд

Цана, чарганаас унаж гэмтсэн хүүхдийн тоо өсөх хандлагатай байна

2023/01/03
Дараагийнх
Н.УРТНАСАН: АГНАХ АМЬТДЫН ТОО ТОЛГОЙГ ХОЁР ЖИЛД НЬ ХУВААВАЛ ӨМНӨХ ЖИЛҮҮДИЙНХЭЭС Ч БАГА БАЙГАА

Н.УРТНАСАН: АГНАХ АМЬТДЫН ТОО ТОЛГОЙГ ХОЁР ЖИЛД НЬ ХУВААВАЛ ӨМНӨХ ЖИЛҮҮДИЙНХЭЭС Ч БАГА БАЙГАА

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна
  • Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа
  • Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 313.400 төгрөг боллоо
  • Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
  • Г.Ганхүү: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход юм гуйж байсангүй

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev