• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
Мягмар, 8 сар 9, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Нийгэм

Г.Ёндон: Шатахуун авчрах эхний вагон иртэл ААН-үүд хязгаарлалттайгаар буюу 30 мянган төгрөгт шатахуун худалдана

2021/09/21
: Нийгэм
0
Г.Ёндон: Шатахуун авчрах эхний вагон иртэл ААН-үүд хязгаарлалттайгаар буюу 30 мянган төгрөгт шатахуун худалдана
Share on FacebookShare on Twitter

Сүүлийн өдрүүдэд ШТС-ууд АИ-92 шатахуун худалдан борлуулахгүй байгаа. Үүнтэй холбогдуулан өнөөдөр  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд импортлогчидтой хаалттай уулзалт хийсэн. Үүний дараа Засгийн газраас мэдээлэл өглөө.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Г.Ёндон “Монгол Улс сард 38-40 мянган тонн АИ -92 бензин хэрэглэдэг бөгөөд 95 хувийг нь ОХУ, 5-10 хувийг БНХАУ-аас нийлүүлдэг. ОХУ-аас авах шатахууны хэмжээг гэрээгээр зохицуулдаг. Ингэхдээ хамгийн багадаа 28 мянган тонн шатахууныг ОХУ өгөх ёстой гэсэн байдаг.

Гэвч наймдугаар сарын сүүлээс энэ хэмжээний шатахууныг нийлүүлж чадахгүй гэж мэдэгдэн, 17 мянган тонныг нийлүүлэх боломжтой гэсэн. Иймд  хэрэгцээгээ хангахын тулд БНХАУ-ын талтай манай улсын таван аж ахуйн нэгж гэрээ хийсэн. 

Өнөөдрийн байдлаар сар гаруй хугацааны хэрэглээний нөөцийг авахаар мөнгөө төлж, вагоны кодоо авсан байсан. Бид ямар нэг хомсдол үүсгэхгүйгээр шатахуун авах байлаа. Гэвч ОХУ-аас есдүгээр сарын 16-нд аравдугаар сарын 1-н хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй болсноо хэлсэн. 2014 оноос өмнө бид ОХУ-ын талтай гэрээгүй байв. 2014 оноос төр хувийн хэвшлээ холбон гэрээ хийж эхэлсэн. Ийм төрлийн шатахууныг ийм хэмжээгээр авна гэдгээ тодорхой заасан юм. 2018 онд гэрээнд өөрчлөлт оруулж, үнээ харилцан тохирдог байсан бол шатахууны үнийг дэлхийн жишигт тохируулсан юм. ОХУ хамгийн багадаа 28 мянган тонныг нийлүүлэх үүрэгтэй. Манай яамны мэргэжилтнүүд тус улсад ажиллаж байна. Маргааш “Роснефть”-ийн дэд захиралтай уулзана.   

Үүнтэй хэрэгцэн БНХАУ-ын төмөр замын компани нь дотооддоо ачаа тээврийн ачаалал их байгаа тул захиалсан шатахууныг аравдугаар сард нийлүүлэхээ мэдэгдээд байгаа учраас нөхцөл байдалдаа тохируулан, аж ахуйн нэгжүүд хязгаарлалт хийсэн. Урд хөршөөс шатахуунаа яаралтай авахын тулд Замын -Үүдэд сэлгэн ачих байгууламж бий. Зам тээврийн яам яаралтай арга хэмжээ авна. УБТЗ-ын 28-30 цистернийг суллан бэлдлээ. Бээжинд суугаа манай элчин сайд, Эрээнд байгаа Консул энэ чиглэлээр ажиллаж байна. Эхний вагон 5-7 хоногийн дараа орж ирнэ. Тэр хүртэл ААН-үүд хязгаарлалттайгаар буюу 30 мянган төгрөгт л шатахуун худалдана.

Засгийн газрын журам гарган, 30 мянган тонн нөөц бүрдүүлэх шийдвэр гаргасан. Улс өөрийн нөөцтэй байх ёстой. Шатахууны үнийн эрсдэлээс хамгаалах сантай болно” гэв.

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

Даншиг наадмаар шашны зан үйлээс гадна 256 бөх барилдаж, хурдан морьдын уралдаан, сурын харваа болно
Нийгэм

Даншиг наадмаар шашны зан үйлээс гадна 256 бөх барилдаж, хурдан морьдын уралдаан, сурын харваа болно

2022/08/02
Наймдугаар сарын 3-15-ныг хүртэл хотын төвийн зарим байршлын айл өрх, албан байгууллагын халуун усыг хязгаарлана
Нийгэм

Наймдугаар сарын 3-15-ныг хүртэл хотын төвийн зарим байршлын айл өрх, албан байгууллагын халуун усыг хязгаарлана

2022/08/02
Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3X3 сагсан бөмбөгийн орчин үеийн талбайтай боллоо
Нийгэм

Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3X3 сагсан бөмбөгийн орчин үеийн талбайтай боллоо

2022/07/29
Зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан 74 самбарыг буулгаад байна
Нийгэм

Зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан 74 самбарыг буулгаад байна

2022/07/29
“Даншиг наадам-Хүрээ цам 2022”  аялал жуулчлал, эдийн засгийн салбарт эерэг нөлөөтэй
Нийгэм

“Даншиг наадам-Хүрээ цам 2022”  аялал жуулчлал, эдийн засгийн салбарт эерэг нөлөөтэй

2022/07/26
11,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг арилжлаа
Нийгэм

11,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг арилжлаа

2022/07/26
Дараагийнх
Соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг аравдугаар сарын 1-нээс нээнэ

Соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг аравдугаар сарын 1-нээс нээнэ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev