• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
Ням, 5 сар 29, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Эрүүл мэнд

У.Наранцэцэг: Томуугийн вакцинд хүүхдүүдийн 55 хувь нь хамрагдаад байна

2021/09/21
: Эрүүл мэнд
0
У.Наранцэцэг: Томуугийн вакцинд хүүхдүүдийн 55 хувь нь хамрагдаад байна
29
SHARES
619
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 10-ны А/565 дугаар тушаалаар “Томуугаас сэргийлье” уриан дор дархлаажуулалтын 10 хоногийг эхлүүлээд байгаа билээ. Энэхүү аяны явцын талаар  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн У.Наранцэцэгээс тодруулан хүргэж байна.

-Томуугийн вакциныг 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдэд хийхээр зарласан. Аяны явц хэдэн хувьтай байна вэ?

-“Томуугаас сэргийлье” уриатай дархлаажуулалтын аян есдүгээр сарын 13-наас нийслэлийн хэмжээнд эхэлсэн. Аян 10 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд вакцинд 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүд хамрагдаж байгаа. Одоогийн байдлаар  хүүхдүүдийн 55 хувь, жирэмсэн эхчүүдийн 53  хувь нь вакцинд хамрагдаад байна. Насны бүлгээр авч үзвэл, 6-11 насны хүүхдүүд хамгийн идэвхтэй хамрагдаж байна. Зургаагаас бага настай, цэцэрлэгт явдаггүй, гэртээ байгаа хүүхдүүд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд очиж, дархлаажуулалтад хамрагдах бүрэн боломжтой. Дархлаажуулалтын аян есдүгээр сарын 22-ныг дуустал үргэлжилнэ.

-Дархлаажуулалтын аяны хүрээнд явуулын баг ажиллаж байгаа. Явуулын багийн эмч, мэргэжилтнүүдийн нөөц боломж хэр байна вэ?

-Сургууль, цэцэрлэгүүдээр явуулын баг очиж, хүүхдүүдэд вакцин тарьж байгаа. Хүүхдүүд цахим болон танхимаар хичээллэж буй тул тэрхүү цагийн хуваарьт тохируулан ажиллаж байна. Явуулын багт Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд ажиллаж буй бөгөөд тухайн сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтан, сургалтын менежерүүд хүүхдүүдийн бүртгэлд тусалж байгаа.

-Томуугийн вакцины ач холбогдол, давуу тал юу вэ. Вакцин тариулсан хүүхдүүд юунд анхаарч, ямар гам барих ёстой вэ?

-Вакцин тариулснаар томуу огт тусахгүй гэсэн ташаа ойлголт нийтийн дунд байдаг. Тэгж ойлгож болохгүй. Гагцхүү хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой. Вакцин тариулсны дараах гурав хоногт хүүхдэд томуугийн хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрч болно. Нус гоожих, найтаах гэх мэт. Энэ мэт шинж тэмдгүүд хариу урвалаар илэрсэн ч 2-3 хоногтоо арилна. Хүүхдүүд тариулсан газраа оролдохгүй, маажихгүй байх ёстой. Мөн дулаан хувцаслаж, дааруулахгүй байх шаардлагатай гэлээ.

Дархлаажуулалт 10 хоног үргэлжлэх бөгөөд жирэмсэн эхчүүд өнөө маргаашдаа багтаж дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм. Мөн эцэг эхчүүд 2-11 насны хүүхдүүдээ Өрхийн эрүүл мэндийн төвд авч очиж, томуугийн вакцин хийлгэхийг уриаллаа.

     НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн 6 насны багцийн талаар танилцуулж байна
Эрүүл мэнд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн 6 насны багцийн талаар танилцуулж байна

2022/05/20
Эмэгтэйчүүдийн эрт илрүүлгийн ач холбогдол
Эрүүл мэнд

Эмэгтэйчүүдийн эрт илрүүлгийн ач холбогдол

2022/05/16
КОВИД хүний сэтгэн бодох чадварыг 20 жилээр хөгшрүүлдэг байж болзошгүй
Эрүүл мэнд

КОВИД хүний сэтгэн бодох чадварыг 20 жилээр хөгшрүүлдэг байж болзошгүй

2022/05/13
Д.Баярболд: Эрт илрүүлэгт хамрагдах эрэгтэйчүүдийн идэвх өндөр байна
Эрүүл мэнд

Д.Баярболд: Эрт илрүүлэгт хамрагдах эрэгтэйчүүдийн идэвх өндөр байна

2022/05/13
Эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээг танилцуулж байна
Эрүүл мэнд

Эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээг танилцуулж байна

2022/05/13
Д.Нарангэрэл: Иргэд тайвширч, амны хаалт зүүхээ больсон нь томуу тархах нөхцөлийг бүрдүүлж байна
Эрүүл мэнд

Д.Нарангэрэл: Иргэд тайвширч, амны хаалт зүүхээ больсон нь томуу тархах нөхцөлийг бүрдүүлж байна

2022/05/11
Дараагийнх
Петровис компани шатахууны 3 хоногийн нөөцтэй

Петровис компани шатахууны 3 хоногийн нөөцтэй

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev