• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Бямба, 4-р сар 1, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

БОАЖЯ: Энэ намар 9 сумаас 14 мянган тонн самар түүх зөвшөөрөл олгожээ

2021/09/17
: байгаль орчин
0
БОАЖЯ: Энэ намар 9 сумаас 14 мянган тонн самар түүх зөвшөөрөл олгожээ
Share on FacebookShare on Twitter

Экологийн тэнцвэрт байдлыг хадгалах үүднээс БОАЖ-ын яам хуш модны самрыг болц гүйцсэний дараа буюу 9 дүгээр сарын 15-наас хойш технологийн дагуу, модоо гэмтээхгүй түүх зөвшөөрөл олгодог.

Энэ намар тус яам Өвөрхангайн Бат-Өлзий сум, Сэлэнгийн Хүдэр, Ерөө, Мандал сум,  Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ, Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумаас 14 мянган тонн самар түүх зөвшөөрөл олгожээ. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангийн яриаг хүргэж байна.

-Манай Ойн судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтнүүдийн орон нутагт явж ажиллаад ирүүлсэн мэдээллээр самрын гарц  энэ жил өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хоёр дахин бага байгаа нь тогтоогдсон. 2021 онд бид 21 аймгаас сонгоод дөрвөн аймгийн 9 суманд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж, бэлтгэх зөвшөөрлийг олгоно.

Урьдчилсан тооцооллоор үйлдвэрлэлийн зориулалтаар 8000 тонн, ахуйн зориулалтаар 6000 тонн самар бэлтгэх нөөц тогтоогоод байна.

Хушин ой бүхий орон нутгуудад самар бэлтгэх зөвшөөрөл олгох уу гэдэг асуулт өнөөдөр олон нийтийн анхаарлын төвд байна. Тийм учраас тодорхой хэлэхэд, энэ жил Архангай, Баян-Өлгий, Булган, Увс, Хөвсгөл болон нийслэлийн ногоон бүсэд самар түүх зөвшөөрөл олгохгүй.

Самар түүж бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжид тогтоосон квот мөн ялгаатай байгаа. Иргэдийн хувьд тухайн орон нутагтайгаа гэрээ хийгээд 25 кг хүртэл самар түүх эрхтэй байдаг.
Аж ахуйн нэгжүүдийн хувьд тухайн аж ахуйн нэгж 100 тонн орчим, гэхдээ тусгай зөвшөөрөл бүхий компани самар түүж бэлтгэх орон нутагтайгаа тохироод зөвшөөрөгдсөн бүсүүдэд хэд хэдэн газарт эрх авах нь нээлттэй байдаг.

Өнөөдрийн байдлаар ойн мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн тоо давхардсан тоогоор 1078 орчим байдаг. Үүнээс яг бид нарын яриад байгаа ойн дагалдах буюу самрын зөвшөөрөл авсан 84 компани байгаа. Энэ жил самар түүх бэлтгэл ажил эхэлж байгаатай холбоотойгоор бас нэг ажлыг давхар эхэлсэн. Самар түүх зөвшөөрөл авсан компани үнэхээр мэргэжлийн компани мөн үү, биш үү гэдгийг лавлана.

Самрыг боргоцойтой нь түүхийг яамны зүгээс хориглодог. Самрыг боргоцойноос нь салгаж, технологийн дагуу бэлтгэх боломж нь зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд байна уу, үгүй юу.

Ойн мэргэжлийн инженертэй, яг мэргэжлийн компани мөн үү гэдэг дээр шалгалтыг есдүгээр сарын 15-наас эхлээд давхар явуулж байна. Энэ нь самар түүх зөвшөөрлийг үнэхээр мэргэжлийн компаниуд авч чадсан уу, өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд энэ ажлыг эрхэлж байна уу гэдгийг шалгаж, цэгцэлнэ гэсэн үг.

Самар түүх хугацааг есдүгээр сарын 15-наас гуравдугаар сарын 15-ны хооронд тогтоосон байдаг.
Энэ нь Монгол орны нийт нутгаар хуурайшилт явагддаг үетэй давхаж байдаг. Нөгөө талаар иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж ойн түймэр гарах эрсдэл тулгарч байдаг. Тийм учраас бид энэ жил шинэ журмаар самар түүх хугацааг есдүгээр сарын 15-наас  хоёрдугаар сарын 1-н болгон өөрчилнө гэсэн байр суурьтай байна.

Манай орон нутгийн иргэд самраас тодорхой хэмжээний орлого олдог. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн хуулиар иргэн 1 кг самар тутамд 500 төгрөг, аж ахуйн нэгжүүд 800 төгрөгийн татвар төлж байгаа.

Самрын экспортын тухайд, тухайн аж ахуйн нэгж эхлээд самар түүж бэлтгэж буй орон нутагтайгаа эхлээд гэрээ хийнэ. Мөн Байгалийн нөөц ашигласны төлбөрөө төлсөн байх ёстой.

Гадаад орнуудад экспортод гаргах гэж байгаа бол тухайн экспорт хийх оронтой худалдах, худалдан авах гэрээ хэлцэлийг үндэслэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас экспортын зөвшөөрөл олгож байгаа гэв.

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

Монгол Улсын нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжиж, доройтсон байна
байгаль орчин

Монгол Улсын нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжиж, доройтсон байна

2023/03/23
Цасаар шуурч, эрс хүйтэрнэ
байгаль орчин

Цасаар шуурч, эрс хүйтэрнэ

2023/03/21
Аялал жуулчлалын бүсийн авто зам дагуу 200 км тутамд үйлчилгээний цогцолбор байгуулна
байгаль орчин

Аялал жуулчлалын бүсийн авто зам дагуу 200 км тутамд үйлчилгээний цогцолбор байгуулна

2023/03/14
Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст шороон шуургатай
байгаль орчин

Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст шороон шуургатай

2023/03/04
Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна
байгаль орчин

Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна

2023/02/01
Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
байгаль орчин

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2023/01/27
Дараагийнх
Э.Оюунболдын аварга цолыг хурааж, Н.Батсуурьд даян аварга цол олгохоор боллоо

Э.Оюунболдын аварга цолыг хурааж, Н.Батсуурьд даян аварга цол олгохоор боллоо

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • НИТХ: Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцлээ
  • Эзэнгүй нохой, муур устгах ажлын тарифыг шинэчлэв
  • Ж.БАТБАЯСГАЛАН: Нийслэл хот 7 бүлгийн 14 стандартыг нэмэх юм бол 50 гаруй стандарттай болж байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр болж, Н.Наранбаатарыг авч үлджээ
  • Нүүрсний экспортын анхны шанг татсан “Ажнай”-г алдаршуулахын оронд адалдаг нь ямар учиртай вэ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev